Францын амттан

2013-01-11, 22:10
17,116
Өндөгний цагаан болон элсэн чихрийг хутган хийсэн энэхүү зүйл ихэд амттай харагдаж байна шүү. Үүнийг “меренги” гэдэг бөгөөд хийхэд тийм ч хэцүү биш юм. Хэрвээ үнэхээр бүх орцыг нь яг зөв хийх юм бол ихэд хялбар ажээ. Мэдээж бусад амттангуудтай адил “меренги” нууц жортой, уламжлал, түүх, загвар гээд бүхий л зүйл байгаа. Энэ нь бид бүхний мэдэх Зефиртэй нэлээд төстэй зүйл билээ. Ингээд энэхүү амттантай илүү ойр танилцацгаая.
Францын амттан

“Меренги” үүссэн түүх
Безе (baiser) гэдэг үгийг франц хэлнээс орчуулбал “үнсэлт” гэсэн утгатай аж. Энэхүү амттан маш олон хайрын нэртэй бөгөөд жишээлбэл “испанийн салхи”, “франц меренги”, “хайрын безе” гэх мэт. Зарим нэг түүхээс харахад Швейцарийн Майринген хотын нарийн боовчин Гаспарин өндөгний цагааныг элсэн чихэртэй хольж миксерт хийж хутгаснаар үүсгэсэн хэмээн үздэг бөгөөд хотын нэрний дагуу “меренги” хэмээн нэрлэх болсон байна.







Өөр нэг баримтаас харахад 17-р зууны үед энэхүү амттангийн жорыг Франсуа Массиало номондоо оруулсан гэж үздэг аж. “Меренги”-г хийхэд хялбар бас түргэн учир дэлхий даяар нэлээд хурдан тархсан байна. Меренги-г өмнө нь зөвхөн хааны угсаатныхан иддэг байжээ.



Зарим их мэдэгчид үзэхдээ “меренги” гэдэг үгийг польшийн “marzynka” үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд хамгийн анх Станислав I хааны тогооч Лотарингс хийсэн. Станислав I хаан өөрийн охиноо Франц улсад бэр болгож өгснөөр энэхүү амттангийн жорыг Францчууд мэдсэн гэж үздэг.



Францын хатан хаан болсон Мария “меренги”-д их дуртай байсан учир ордондоо өөрөө хийдэг байсан аж. 19-р зуун хүртэл “меренги”-д халбагаар хэлбэрт оруулан шарах зууханд хийдэг байсан байна.



“Меренги”-г хэрэглэх
“Меренги”-г дангаар нь хэрэглэж болох ч мөн янз бүрийн бялуу хийхэд хэрэглэж болдог аж. Энэхүү амттанг хийж байгаа арга замаар нь Италийн, Швейцарийн, Францын хэмээн ангилдаг байна.



Италийн “меренги”-г хийхдээ буцалж буй элсэн чихрийн сиропыг ашигладаг бол швейцарьт усан дотор хутгаж, бүлээн зууханд хийдэг бөгөөд зөөлөн, аманд ороод л шууд хайлдаг байна. Харин Францын “меренги” хатуу, шаржигнасан амттай байдаг аж.



Францын меренгиний орц нь ерөнхийдөө бусдаас хялбар, хурдан байдаг. Үүнийг хийхдээ тасалгааны температуртай өндөгний цагаан болон элсэн чихрийг хооронд миксерээр хутган хийдэг. Элсэн чихэр нь өндөгний цагаанаас 2 дахин их байх ёстой. Мөн үүнээс гадна самар нэмж болох аж.



Италийн “меренги”-г хийхдээ буцлам халуун элсэн чихрийн сиропоор хийдэг байна. Үүнийг хутгахад бага багаар өтгөрдөг бөгөөд дараа нь халуун зууханд хийхгүйгээр шууд хэрэглэж болно гэсэн үг юм. Хэдий чинээ их элсэн чихэр нэмж хийнэ төдий чинээ меренги хатуу болдог байна.



Швейцарийн “меренги” нь Итали болон Францын меренгийн дундын зүйл юм. Өндөгний цагааныг хутгахаас өмнө элсэн чихрийн хамт 50 градус хүртэл халаадаг байна. Швейцарийн меренги нь илүү уян хатан, мөн хадгалалт даах чадвартай байдаг байна.



Орчин үеийн “меренги” хийх арга
Швейцарийн меренгийн дотор тал нь зөөлөн, гадна тал нь шаржигнасан бөгөөд бялууны суурь болгож хэрэглэхээс гадна дангаар нь хэрэглэж болдог юм байна.



16-20 меренги хийхийн тулд 4-6 ширхэг хөргөгчний өндөг хэрэгтэй. Дараа нь өндөгний шарыг цагаанаас нь салгана. Харин үүнийг хийхдээ маш нямбай хийх хэрэгтэй бөгөөд бага зэргийн өндөгний шар ороход л меренгийн амт, чанарт өөрчлөлт орно.



Өндөгний цагаан дээр нэг халбага элсэн чихэр хийгээд хөөсөртөл нь миксерээр хутгах бөгөөд дараа нь 150-200 грамм элсэн бага багаар хийж хутгана. Бага зэрэг нимбэг болон давс нэмж болно. Энэ нь холилдох явцыг түргэсгэж өгнө. “Меренги” болсон үгүйг шалгахдаа хутгасан саваа доошоо эргүүлж үзэх бөгөөд энэ үед “меренги” гоожих ёсгүй юм.



Хэрвээ огт хөдөлгөөнгүй өтгөн байвал үүнийг бүрэн гүйцэд болсон гэж үзэж болох бөгөөд шингэн байвал дахин сайн хутгах хэрэгтэй юм.



Шарах зуухаа сайн халаах хэрэгтэй. Дараа нь шарах зуухны листэн дээр бага багаар нь үүссэн “меренги”-гээ халбагаар тавьж зууханд хийнэ.



190-200 градусын халуунтай зууханд ердөө л 5 минут орчим байлгасны дараа шарах зуухны хаалгыг онгойлголгүй 100 градус хүртэл буулгаж 30-40 минут байлгана. Хэрвээ онгойлговол таны “меренги” ямар нэгэн хэлбэр, дүрсгүй болох магадлалтай. Гүйцэд болсон “меренги” листнээс маш амархан салдаг.



Нэмж хэлэхэд.
Бэлэн болсон “меренги”-г хөргөгчинд хадгалж болохгүй. Хадгалах хамгийн найдвартай арга нь цаасан уут юм. Мөн “меренги”-г өөрийн хүссэнээр чимж болно шүү.



Дээрээс нь жимс, хайлуулсан шоколад, крем гэх мэт боломжтой бүхий л зүйлийг тавьж болох аж. Гэрийн эзэгтэй бүр өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар хийж болно шүү дээ.

Сонирхуулахад.
Меренги хэмээх латин-америкийн нэгэн бүжгийн төрөл байдаг байна. Нэрний талаар маш олон түүх байдаг бөгөөд үүнээс дурьдвал, Доминикан улсад чихрийн тариалангийн талбай дээр өнгөт арьстангууд хоорондоо холбоотой байдлаар бүжиглэсэн байна. Харин бүжгийг бөмбөрийн хэмнэлийн дагуу бүжиглэж байсан бөгөөд энэ нь яг л миксерт юм хутгаж байгаа мэт харагдаж байсан аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()