Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Хойд Солонгосын эдийн засгийн хамгийн чухал хэсэг нь зэвсэгт хүчин юм" -хэмээх уриаг өөрчлөх хэрэгтэй. "Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын хооронд байгаа үл ойлголцлыг зөвхөн найрамдлын асуудлаар л шийдэж болно” -хэмээн Ким мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч албан ёсоор хоёр улс хоорондоо найрамдал тогтоогоогүй байгаа бөгөөд одоог хүртэл дайтсан хэлбэртэй байгаа аж. Ким Өмнөд Солонгосын удирдлагууд руу “Найрамдацгаая”-хэмээх мэдүүлгийг өгч байгаа хэдий ч одоогоор энэ үйл ажиллагаа бүтэлгүйтэж байгаа бололтой.
1. Хойд Солонгосын цэцэрлэгийн насны охид бүжиглэж байна. Эдгээр охидын цэцэрлэг Хятадын зүүн хойд зүгт байрлах Даньдун хотын эсрэг талд буюу Синыйжу хотод байрладаг аж. (Wang Zhao/AFP/Getty Images)
2. Хойд Солонгосын тэргүүн агсан Ким Ир Сенийн хөрөг зураг. (AP Photo/Ng Han Guan)
3. Шинэ оноо угтаж буй Хойд Солонгосын иргэд. (Reuters/Kyodo)
4. Хойд Солонгосын иргэд Пхеньян талбай дээр шинэ он гарахыг хүлээж байна. Хойд Солонгосын хуанлигаар 102 дахь жилийг угтаж байгаа юм байна. Ким Ир Сений баримталж байсан тусгаар тогтнолын үзэл суртлаас болоод орчин үеийн Хойд Солонгосын хуанли 1912 оноос буюу тусгаар тогтносон өдрөөсөө эхлэх болжээ. (AP Photo/Kim Kwang Hyon)
5. Хойд Пхеньяны талбай. (AP Photo/David Guttenfelder)
6. Синыйжу хотын цэцэрлэгийн багш. (Wang Zhao/AFP/Getty Images)
7. Тон Чан Ли дахь Сохэ станцад байрлах “Ынха-3” пуужин. (AP Photo/David Guttenfelder)
8. “Ынха-3” пуужинг хөөргөсний дараа. Энэхүү хөөргөлт амжилтгүй болсон бөгөөд пуужин Шар тэнгис руу унасан байна. Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ын. (Reuters/KCNA)
9. Пуужин хөөргөсний дараах үйл ажиллагааг судлаачид дэлгэцээр хянаж байна. (Reuters/KCNA)
10. “Ынха-3” пуужинг хөөргөж буй байдал. (KNS/AFP/Getty Images)
11. Фермер О Ен Э хэлэхдээ, "Хойд Солонгосын 24 сая гаруй хүн амыг хэрэгцээгээр нь хангахын тулд фермерүүд боломжтой болгоныг хийж байгаа билээ. Гэсэн хэдий ч улсын удирдлага бүхнийг өөрийн гарт авахыг оролдож байгаа бөгөөд энэ нь фермерүүдийн хувьд хүнд цохилт болох магадлалтай"- гэж байна. (AP Photo/Vincent Yu)
12. Хойд Солонгосын хүүхдүүд бухал зөөж байна. Өмнөд Хванхэ. (AP Photo/Ng Han Guan)
13. Хойд Солонгосын иргэд троллейбусаар зорчиж байна. (AP Photo/Vincent Yu)
14. “Ариран” хэмээх тэмцээний үеэр Хойд Солонгосын иргэд өнгөт хөрийн тусламжтайгаар хүний дүрс бүтээжээ. (AP Photo/David Guttenfelder)
15. “Ариран” тэмцээний үеэр. (AP Photo/David Guttenfelder)
16. Тэдонган голын ойролцоо байрлах “Mansugyo Soft Drink” ресторан. Энэүү ресторан арав гаруй жилийн турш огт сэргээн босгогдоогүй байсан бөгөөд тун удахгүй дахин засварт орохоор бэлдэж байгаа аж. (AP Photo/Ng Han Guan)
17. Хойд Солонгосын цэргүүд олон нийтийн хуралдааны үеэр Пхеньян талбай дээр цуглацгаасан байна. (AP Photo/David Guttenfelder)
18. Өмнөд Солонгосын цэргүүд хилийн цэрэггүйжүүлсэн бүсэд шалгалт хийж байна. (AP Photo/Yonhap, Lee Hae-Yong)
19. Хойд Солонгос дахь зам. (AP Photo/David Guttenfelder)
20. Баригдаж буй 105 давхар “Ryugyong” зочид буудал. (AP Photo/Ng Han Guan)
21. Рунгна арлын ойролцоо шинээр нээгдэж буй соёл амралтын хүрээлэн. Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ын болон түүний гэргий Ли Суль Жу нар нээлтийн ажиллагаанд оролцжээ. (Reuters/KCNA)
22. Пхеньян дахь үндэсний хүрээлэнд шинэ танкны загваруудыг танилцуулж байна. Энэхүү хүрээлэнг 3 жилийн туршид цэргүүд барьсан бөгөөд 2012 оноос ашиглалтанд орсон байна. (AP Photo/Ng Han Guan)
23. Хойд Солонгосын тэргүүн болон бусад өндөр албан тушаалтангууд Рунгна арлын ойролцоо шинээр нээгдсэн соёл амралтын хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ. (Reuters/KCNA)
24. Синьйжу хот дахь цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан. (Wang Zhao/AFP/Getty Images)
25. Хойд Солонгосын загасчин Ялу мөрөнд. (Reuters/Aly Song)
26. Замын цагдаагийн ард Хойд Солонгосын тэргүүн агсан Ким Ир Сен болон Ким Чен Ир нарын зураг байна. (AP Photo/Ng Han Guan)
27. Ким Чакийн нэрэмжит Компьютерийн Их Сургууль. (AP Photo/Vincent Yu)
28. Солонгосын зэвсэгт хүчний 4302-р ангид Ким Чен Ын зочилжээ. (Reuters/KCNA)
29. Хойд Солонгосын дүрвэгчид “Талархлын баяр”-ын өдрөөр өвөг дээдэстээ мөргөж байна. (AP Photo/Ahn Young-joon)
30. 1950-1953 оны Солонгосын дайнд оролцогчид “Ялалтын баяр” тэмдэглэж байгаа нь. (Reuters/KCNA)
31. Хойд Солонгосын сурагчид автобус түрж байна. (AP Photo/Vincent Yu)
32. Бие хамгаалах урлагт суралцаж буй бүсгүйчүүд. (AP Photo/Ng Han Guan)
33. Пхеньянаас Саривон орох зам. Замын хажууд зоригт дайчдыг илэрхийлсэн ханатай юм байна. (AP Photo/Ng Han Guan)
34. Пуужинг амжилттай хөөргөсний дараах нийтийн уулзалт. (AP Photo/Ng Han Guan)
35. Номын дэлгүүрийн ажилчид. (AP Photo/Ng Han Guan)
36. Ялу мөрний дэргэд ажилчид завь янзалж байна. Энэхүү гол нь Хятадын хилтэй ойролцоо байдаг аж. (Reuters/Jacky Chen)
37. Ким Чен Ын шинэ жилийг тохиолдуулан ард иргэдэдээ хандан үг хэллээ. (Reuters/KCNA)
38. Тэдонган голын эрэг. (AP Photo/David Guttenfelder)