“Дакар ралли 2013” -д Монголчууд уралдаж байна

2013-01-08, 19:39
21,895
Авто спортын олон өдрийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли 2013”-гийн анхны 1 сарын 5 нд боллоо. Перу улсын нийслэл Лима хотоос гараагаа хийсэн энэ жилийн “Дакар”-т анх удаа монгол тамирчин оролцож буй гэдгээрээ онцлог. Угаас авто сонирхогчдын анхаарлын төвд байдаг, авто спортын олимп гэгдэх тус уралдаанд ОУХМ Д.Болдбаатар 175 дугаартай, ОУХМ Н.Лхамаа 174 дугаартай мотоциклийн ангилалд тоосоо өргөж буй.
“Дакар ралли 2013” -д Монголчууд уралдаж байна

Тэгвэл эхний гараанд тамирчид Лимагаас Писко хүртэл 13 км зайд уралдсан юм. Бэлгэдлийн чанартай эхний гараанд мотоциклийн ангилалд 196 тамирчин гараанаас гарч, уралдсанаас 183 нь барианд оржээ. “KTM” хөлөглөсөн, Чилийн тамирчин Франциско Лопез долоон минут, 51 секундын амжилтаар мотоциклийн ангилалд түрүүлсэн бол Голландын Франс Верхоевен, Чилийн Пабло Куинтанилла нар удаалжээ. Харин өнгөрсөн жилийн аварга Сайрил Деспре тэргүүлэгчээс 13 секундээр хоцорч, тавдугаарт бариалсан. Монголын тамирчдаас ОУХМ Д.Болдбаатар 53 дугаарт, ОУХМ Н.Лхамаа 79 дүгээр байрт орсон байна.

Харин автомашины төрөлд дэлхийн раллигийн хошой аварга Карло Сайнз түрүүлжээ. Тэрбээр нийт 13 км замыг долоон минут 40 секундэд туулсан байна.

H.Лхамаа



Б.Болдбаатар



Хоёр дахь өдрийн гараанд мотоциклийн ангилалд 183 тамирчин гараанаас гарч, уралдсанаас 172 нь барианд оржээ. Энэ удаад Спанийн тамирчин Барреда Бот Жоан 02 цаг  42 минут  31 секундээр тэргүүлж Монгол улсын 2 тамирчин  мөн амжилттай уралдаж, бариандаа ОУХМ Д.Болдбаатар 03 цаг  30 минут  57 секундээр  79 дүгээрт, ОУХМ Н.Лхамаа 03 цаг  33 минут  46 секундээр 85 дугаар байрад тус тус орсон байна. Автомашины төрөлд 2012 оны дакарын аврага Францын тамирчин Петрохансел 2 цаг 35 минут 38 секундээр, дөрвөн дугуйтын төрөлд Аргентины тамирчин Патронелли Маркос 03 цаг  02 минут  40 секундээр, ачааны машины төрөлд 2012 оны дакарын аврага Херард Дэ Роое 03 цаг  00 минут  59 секундээр тэргүүлжээ.

“Дакар ралли”-гийн оролцогчид суудлын тэрэг, ачааны машин, мотоцикль, дөрвөн дугуйт гэсэн дөрвөн ангилалд, Перу, Аргентин, Чилийн нутгаар нийт 8500 гаруй км замыг туулж, өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 20-нд тодорно.





























Уралдаан дээр...







Гараанд гарах гэж байна.


Тамирчдийн бүртгэл
Н.Лхамаа: http://www.dakar.com/dakar/2013/us/rider/174.html
Д.Болдбаатар: http://www.dakar.com/dakar/2013/us/rider/175.html

Фэйсбүүк
https://www.facebook.com/kingmotorsmongolia

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()