Хатагтай ДЕНТ эмнэлэгийн давуу тал

2013-01-07, 20:15
12,406
Хатагтай ДЕНТ шүдний эмнэлэгт суулгаж буй шүдний Имплант нь суулгаж байх үед болон дараа нь өвдөж хавддаггүйгээрээ онцлогтой. Манай шүдний  эмнэлэгт уламжлалт аргаар суулгадаг Имплантын муу талуудыг хаяж, шинээр боловсруулсан Германы имплантыг суулгаж байгаа. Энэ имплантыг суулгахад бусад имплантын адил буйл зүсэх шаардлагагүй бөгөөд мэс заслын үед, мэс заслын дараа өвдөлт бараг байхгүй байдаг.
Хатагтай ДЕНТ эмнэлэгийн давуу тал

Жич. Mimi арга буюу "Minimally invasive method of implantation" гэдэг энэ аргын тухай www.mimi-info.de цахим хуудсаар орж сонирхож болно. 



Имплант суулгах гэж өрөмдсөн нүх нь нүдэнд үл үзэгдэм жижиг тул суулгаж байх үед ба дараа нь өвдөхгүй, хавдахгүйгээрээ бусад имплантуудаас ялгаатай.



Шүд цайруулахад Германы түрхлэгэн гель хэрэглэж байна. Энэ нь бусад аргыг бодоход цайруулж байх явцад болон дараа нь шүд өвддөггүйгээрээ онцлогтой.



Нэг удаагийн ирэлтээр шүдний зай, шүдний хэлбэр хэмжээг зассан байдал



Замтай хиймэл шүд нь авагддаг ч шөнө унтахдаа зүүгээд унтаж болдог. Гэхдээ унтахаасаа өмнө авч угааж цэвэрлэх шаардлагатай.
Сайн тал:
o    суулт сайн
o    аманд зүүсэн хойно унах сулрах зэрэг муу тал байхгүй
o    цутгамал тагнайтай шүдтэй харьцуулахад дэгээ ил харагдахгүй учир үзэмж сайтай
o    дасахад амар
o    зажлах ба хэл ярианы үйл ажиллагаанд эвтэйхэн



Ийм хиймэл шүд нь авагддаг ч шөнө унтахдаа зүүгээд унтаж болохгүй.Цөөхөн шүдтэй хүнд хийхэд тохиромжтой.

Сайн тал:

•    Суулт сайн
•    Аманд зүүсэн хойно унах сулрах зэрэг муу тал байхгүй
•    Цутгамал тагнайтай шүдтэй харьцуулахад дэгээ ил харагдахгүй учир үзэмж сайтай
•    Дасахад амархан



Эрүүний дэлгэмэл зураг ба эрүүний үе, ба гавлын бусад зургууды авах шинэ үеийн  SCARA технологийн рентген аппарат.

100 % дижитал, энэ нь туяаны нөлөө ердийн аппаратаас дор хаяж 2 дахин бага гэсэн үг.

SCARA гэдэг нь "Selectively compliant articulated roboter arm" -гэдгийн товчлол. Энэн нь робот гарын тусламжтайгаар эрүү, эрүүний үе ба гавлын зургийг авна гэсэн үг.  Бусад рентген аппаратад байдаггүй 3 үетэй робот гар, энэ нь өвчтнийг зураг авахар байрлуулах үед буруу байрлуулж, зураг авах өнцгийг буруу сонгосноос гарах зургийн алдаа үүсдэггүйгээрээ ач холбогдолтой. 



Өвчтнийг байрлууулахад бусад рентген аппаратны адил толь хэрэггүй бөгөөд 3 лазерын туяаны тусламжтайгаар зураг авах үе ба чиглэлийг маш нарийн тодорхойлох боломжтой.

Бусад рентген аппаратын зураг шиг шүднүүдийн хорших гадаргуу давхарлагдаж гардаггүй тул оношлогоонд чухал үүрэг гүйцэтгэнэ.



Эрүүний үений зургийг хажуугаас нь ба урдаас нь 2 чиглэлээс  нь авдаг. Эрүүний үений эмгэгийн оношлогоог ахисан түвшинд хийхэд ихээхэн  том үүрэг гүйцэтгэнэ.



Гайморын хөндийн зураг кефалометрийн хэмжээнд авдаг.



Бүх төрлийн зураг авалт дээр тусгай хүүхдийн програм байдаг бөгөөд энэ нь хүүхдийн биед хүрэх туяаны нөлөөг багасгасан байдлаар зураг авдаг.

Шүдний гажиг заслын эмчилгээний чухал зургууд болох хажуугийн телерентген зураг болон гарын сарвуйны дижитал зураг авна. 

Мөн оношлогооны чухал ач холбогдолтой гавлын бусад проекцны зургуудийг авна.


Утсаар үнэ тайлбарлах боломжгүйг анхаарна уу!

Холбоо барих

Хатагтай-ДЕНТ шүдний эмнэлэг:
Академич Содномын гудамж 30
(Дашчойлин хийдийн зүүн талд)
210620 Улаанбаатар

Холбоо барих утас: 354171, 99091796
Майл: info@dent.mn
Вэбсайт. www.dent.mn

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.