Associated Press 2012

2013-01-08, 21:52
26,543
Бидний дараагийн хүргэх гэж буй 2012 оны шилдэг зураг нь "Associated Press" агентлагын шалгаруулсан шилдэг гэрэл зургууд юм. Харин энэхүү гэрэл зургуудад сэтгэл хөдлөм агшнууд, байгалийн сонин үзэгдэл, улс орнуудын хачирхалтай ёс жаяг гэх мэт олон гайхалтай агшнууд багтсан байгаа.
Associated Press 2012

1. Тайландын хулгайн анчны гэрээс олдсон 6 барын нэг. Тайландад маш олон хулгайн анчид байдаг бөгөөд үүнээс үүдээд маш олон амьтад устан үгүй болж, тоо ширхэг нь улам цөөрч байгаа аж. (AP Photo/Apichart Weerawong)



2. Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн баг тамирчид түрүүлсэн бөгөөд энэхүү баяраа тэмдэглэж байна. Энэ нь Испаничуудын хувьд дараалсан гурав дахь том шагнал юм. (AP Photo/Gregorio Borgia)



3. “Гринпис” хөдөлгөөнд оролцогч баривчлагдан цагдаагийн машины цонхоор харна. “Гринпис” хөдөлгөөнийхөн Арктикт нефть олборлохыг эсэргүүцэж ийнхүү бослого гаргасан байна. (AP Photo/Misha Japaridze)



4. “Ид аль-Фитр” баярт зориулсан мөргөлийн үеэр. (AP Photo/Kevin Frayer)



5. Эквадор дахь Тунгурауа галт уулын дэлбэрэлт. (AP Photo/Dolores Ochoa)



6. Испанид болсон “Сан-Фермин” тэмцээний үеэр миура үүлдрийн бух оролцогчид руу дайрч байна. (AP Photo/Daniel Ochoa de Olza)



7. Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Facebook-н CEO Марк Цукерберг нар. (AP Photo/Alexander Zemlianichenko)



8. Серена Уильямс эцсийн шатанд Агнешка Радванскаг ялж чадсандаа ихэд баярлаж байна. (AP Photo/Anja Niedringhaus)



9. “Дивали” баярын үеэр Пакистан охин гартаа лаа барьж байна. “Диали” гэдэг нь дэлхийд хамгийн сайханд тооцогдох галын баярын нэг юм. (AP Photo/Shakil Adil)



10. “Heineken Cup”-ын төлөө өрсөлдөж буй “Манстер Регби” болон “Расинг Метро” багийнхан. (AP Photo/Christophe Ena).



11. Европын томоохон баярын тоонд багтах “Ноттинг-Хиллск”-ийн үеэр бүжиглэж буй эмэгтэй. Энэхүү баярыг анх 1964 онд зохиож байсан байна. (AP Photo/Sang Tan)



12. “Чхатх” хэмээх фестивальд амжихын тулд Энэтхэгийн иргэд галт тэрэг рүү том том цүнхтэй дайрч байна. (AP Photo/Kevin Frayer)



13. Япон улсын “Хаккэйдзима” усан хүрээлэнгийн оцон шувууд. (AP Photo/Itsuo Inouye)



14. Залуу өөрийн эд баялагаа аврахыг хичээж байна. Учир нь халуун орны шуурга энэхүү бяцхан тосгоныг дайран өнгөрчээ. (AP Photo/Aaron Favila)



15. Улаан лоолийн фестивалийн үеэр. Испани. (AP Photo/Alberto Saiz)



16. Түвдийн иргэн Жампа Йеши Хятад улсын төлөөлөгч Ху Цзиньтаогийн айлчлалыг эсэргүүцэн өөрийгөө шатааж байна. Тэрээр 98%-ийн түлэгдэлттэйгээр эмнэлэгт нас баржээ. Энэтхэг, Нью-Дели. (AP Photo/Manish Swarup)



17. Манхеттэний шөнийн байдал. (AP Photo/Mark Lennihan)



18. Пакистаны иргэн Факир Зада (Faqir Zada) “Ид аль-Адха” баярт зориулан будсан тэмээг зарж байна. (AP Photo/Muhammed Muheisen)



19. Цагдаагийн тусгай албаны ажилтан эмэгтэйг хамгаалж байна. Их Сургуульд үнэгүй сурах арга хэмжээг ав хэмээн оюутнууд бослого гаргаснаар Чилид эмх замбараагүй байдал үүсэх болжээ. (AP Photo/Luis Hidalgo)



20. Австралийн тамирчин Салли Пирсон барианд орох гэж тэмүүлсээр. 2012 оны Лондонгийн Олимпийн саадтай 100 метрийн гүйлт. (AP Photo/Matt Slocum)



21. Египетийн Тахрир талбайд болж буй уулзалт. (AP Photo/Amr Nabil)



22. Илбэчин Кирилл Такаяма. Тэрээр өөрийн шоуг хийхийн тулд Энэтхэг улсыг зорин иржээ. (AP Photo/Rajanish Kakade)



23. Индонезид болсон халдлагын 10 дахь ой. 10 жилийн өмнө энэхүү газар тэсрэх бөмбөг дэлбэрч 200 гаруй хүний амь насыг авч одсон байна. Тиймээс жил бүр нас барагсдыг хүндэтгэн ийнхүү тэдний гэр бүл, төрөл төрөгсөд ирдэг аж. (AP Photo/Firdia Lisnawati)



24. Pussy Riot панк-хамтлагийн охид болох Мария Алехина, Екатерина Самуцевич болон Надежда Толоконникова нар шүүхийн танхимд сууж байна. Энэхүү шүүх хурал онлайн хэлэлцүүлэгийн сонирхолтой сэдэв болж байсан. (AP Photo/Sergey Ponomarev)



25. Цагдаа “FEMEN” хөдөлгөөний идэвхтэн бүсгүйг Хууль зүйн яамны дэргэд зогсоож байна. Энэхүү хөдөлгөөн мөн Францад болсон байна. ”Нүцгэн эсэргүүцэл” тун удахгүй Европт улиг болох бололтой. (AP Photo/Francois Mori)



26. Японд болсон мото-спортын Гранпри шалгаруулах тэмцээний үеэр испанийн тамирчин Аксель Понс осолд оржээ. (AP Photo/Greg Baker)



27. Цагдаагийн нохой. (AP Photo/Niranjan Shrestha)



28. “Сэнди” хар салхинд өртсөн зогсоол дээр буй таксинууд. (AP Photo/Charles Sykes)



29. “Урс” фестивалийн үеэр өөрийгөө буруушааж буй иргэн. Энэхүү фестиваль Энэтхэг улсад болдог бөгөөд Ариун Моинуддина Чиштигийн нас барсан ойд зориулсан үйл ажиллагаа байдаг аж. (AP Photo/Deepak Sharma)



30. Аргентины “Fuerzabruta” усны бүжгийн хамтлаг Сингапурт болсон “Шөнийн фестиваль”-ийн үеэр. (AP Photo/Wong Maye-E)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()