Монгол орон гадны нүдээр (2-р хэсэг)

2013-01-06, 05:32
69,755
“Vanishing Cultures Project” -хэмээх сайн дурын төслийн үйл ажиллагааны гэрэл зурагчин Тейлор Вейдман (Taylor Weidman) хэлэхдээ, "Нүүдэлчин Монголчуудын нүүдлийн амьдрал бага багаар үгүй болж байгааг олж харжээ. Хэдийгээр одоог хүртэл нүүдлийн амьдрал байгаа ч Чингис хааны үеийнхээс нэлээд өөрчлөгдсөн байна"- гэжээ. Нэг талаас нь харахад орчин үеийн техник технологи үүнд ихээхэн нөлөөлж байгаа билээ. Ингээд орчин үеийн "Монгол Улс"-ыг гэрэл зурагчин Тейлор Вейдманы нүдээр харцгаая.
Монгол орон гадны нүдээр (2-р хэсэг)

1. Мотоциклтой малаа хариулж буй малчин эр. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



2. Соёл амралтын хүрээлэн. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



3. Сүүлийн үеийн Нүүдлийн Монголчуудын буюу малчин айлын гэрт орчин үеийн зурагт, DVD тоглуулагч, гар утас, нарны дулаан үүсгүүр гэх мэт зүйлүүдийг ашиглаж байна. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



4. Наадамд оролцогчид. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



5. Говийн цангасан ямаа угаалгын машинаас ус ууж байна. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



6. Малчин эмэгтэй цууны шилээр хургаа угжиж байгаа нь. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



7. Хонь гаргаж буй залуус. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



8. Наадмын үеэр барилдаж буй бөхчүүд. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



9. Говийн бут. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



10. Хүчтэй шуурганы үеэр малчин малаа туухаар явж байна. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



11. Зуданд өртсөн малын яс. Түшиг сум. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



12. Налайхын уурхайг хаасны дараа Налайхад их хэмжээний хувиараа нүүрс олборлогчид бий болжээ.  (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



13. Нүүрсний уурхай дотор. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



14. Хууль бусаар буюу хувиараа алт олборлогчид алтаа угааж байгаа нь. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



15. Монгол улсын нийслэл Улаанбаатарын хот дахь гэр хороолол. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



16. Гэр хороололд ажилгүй иргэд ихээхэн байдаг. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



17. Гэр хороололын амьдралаас. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



18. Соёл амралтын хүрээлэн дахь алсыг харагчаас харагдаж буй Улаанбаатар. Монголын засгийн газар дундаж орлоготой гэр бүлд зориулан 100.000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



19. Соёл амралтын хүрээлэн. Монголын хүн амын дөрөвний нэгээс их хувь нь 14 нас хүрээгүй хүүхэд байдаг учир Монгол улсыг залуучуудын орон хэмээн нэрлэдэг. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



20. Малчин айлуудын хэрэглэж буй нарны эрчим хүч үүсгүүр. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



21. Монголд автомашин маш ихээр бий болжээ. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



22. Борооны дараах Нийслэлийн гудамж. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



23. Нийслэл Улаанбаатар хот дахь - Blue Sky Tower. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



24. Монголын хөрөнгийн бирж. 2006 онд хамгийн жижиг хэмээн тооцогддог байсан хэдий ч маш хурдацтай өссөн байна. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



25. Улаанбаатар хотын бяцхан дэлгүүр. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



26. Улаанбаатар дахь нурсан Оросын эмнэлэг. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



27. Монгол улсын хүн амын дундаж наслалт 20-р зуунтай харьцуулахад нэмэгдсэн байна. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



28. Улаанбаатар хотын гудамж. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)



29. Эмэгтэй өглөөний дасгал хийж байна. Эндээс Улаанбаатар хотын шинэхэн барилгууд тодхон харагдаж байна. 2011 оны байдлаар Монгол улсын эдийн засгийн байдал ихээхэн өссөн юм. (Taylor Weidman/The Vanishing Cultures Project)


Өмнө нь орж байсан, бас нэгэн гадны фото сэтгүүлчийн тэмдэглэлийг доорх линкээр орж үзээрэй.
Монгол орон гадний нүдээр (1-р хэсэг)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()