Загасчлах хобби

2012-12-24, 12:57
66,673

Загаслах дуртай болон энэ спортыг сонирхдог хэрэглэгч нартаа, Монголын загасчид болон тэдний загасчлах түүхээс сонирхуулахаар шийдлээ. Сүүлийн үед манай Монголын залуус загас барихыг маш ихээр сонирхож эхэлсэн бөгөөд үүнийгээ дагаад эх орон байгаль дэлхийгээ хайрлах үзэл тэдэнд маш ихээр бий болж байна. Та гайхаж магадгүй, "Яагаад хайрлах сэтгэл гэж? алаад байгаа юм биш үү?" гэж асуух байх... NO гэж хэлье. Учир нь тэд бааранд сууж архидан сохтуурч, хэрэг төвөг хийхийн оронд, их хотын стрессээс гарч бие сэтгэлээ амрааж, эх орныхоо гол мөрнийг нүдээр үзэж, бодит байдлыг биеэрээ мэдэрч яваа хүмүүс юм.

Загасчлах хобби
 
Эхэндээ барьсан загас болгоноо авдаг байсан бол, одоо зөвхөн хэрэгцээндээ авах загасаа л авч бусдыг нь буцаан тавьдаг болсон. Хараа хяналтгүй тордож, дэлбэлж үй олноороо нь хядаж байсан хүмүүстээ тэмцэж эхэлсэн. Хэдэн халтар төгрөгний төлөө нуур усаа бохирдуулж, бусдад тал засдаг нутгийн засаг ноёдыг шүүмжилж, ойн хамгаалагчдын өмнөөс ажлыг нь тэд хийж байна.

Гол мөрөн бохирдуулж, эхийг нь сүйтгэж буй газруудыг тэд нүдээрээ харж, сэтгэл нь эмзэглэж, чадал нь хүрч тэмцэх нэгэнтэй нь Тэд л тэмцэж байгаа. Харин та зүгээр сонсоод л өнгөрдөг. Монгол орныхоо сайхан нутгуудаар та явж үзсэн үү? Загасчид бол онгон сайхан байгаль, цэвэр тунгалаг мөрөн, уул усаа мэдэрч хонодог.
 
Эдгээр муу сайн зүйлсийг бодитоор та мэдрээгүй л бол "СОЁЛТОЙ ЗАГАСЧИДДАА БҮҮ МУУЛ" -гэж зөвлөе.

Мөн загасчлах спортыг зөв талаас тайлбарлаж, шинэ залуу үедээ соёлтой загасчлалыг зааж сургахын сацуу улаан номонд орсон "ТУЛ" загасыг хамгаалах, түүнийг барьсан тохиолдолд тэр дор нь буцаан тавих тал дээр маш сайн ухуулж сурталчилж буй Фэйсбүүкийн "Загасчлах Спорт" бүлгийн залуустаа маш их баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх.





































































































































































Эдгээр зургуудыг "Загасчлах Спорт" бүлгээс авав.

Эх орныхоо байгаль дэлхий, ан амьтнаа хайрлаж, хамгаалцгаая залуусаа...

Зураг авах хаяг: zurag@caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()