Далайн гүн дэх хамгийн хүчтэй амьтан

2012-12-20, 22:08
31,878
(Odontodactylus scyllarus) овгийн энэхүү Цөгөрцөг-хавч нь гайхалтай хараатайгаас гадна их хурдан сэлж чаддаг байна. Тэд маш сайн анчид бөгөөд ямар нэгэн багажны тусламжтайгаар үл харагдах амьтдыг хүртэл харж, хүчтэй харваж агнадаг гэнэ. Энэхүү гайхалтай амьтад 2-70 метрийн гүнд амьдардаг бөгөөд ихэнхидээ үүр ухаж болохоор зөөлөн хэсэгт амьдардаг аж. Харин сүүлийн үед аквариумд ч ийм амьтан харж болох бөгөөд хэрвээ таны аквариум 100л устай л бол тэд чөлөөтэй амьдарч чадах юм байна. Хэдийгээр гадаад төрх нь сайхан харагдаж байгаа ч тийм ч сайхан ааш авиртай биш бололтой. Хэзээд дайсан руугаа довтолоход бэлэн байдаг учир заримдаа түүнийг террорист-цөгөрцөг, хавч хэмээн нэрлэх тохиолдол ч бий.
Далайн гүн дэх хамгийн хүчтэй амьтан


Калифорнийн Берклигийн Их Сургуулийн нэгэн биологич, профессор Рой Колдуэлл эдгээр амьтадыг сэтгүүлчдэд харуулахаар шийджээ. Манай энд хачирхалтай өвөрмөц амьтан байгаа бөгөөд тэрээр аквариум дахь шүрэн хадны ойролцоо амьдардаг юм хэмээн тэр хэлсэн байна. Колдуэллыг аквариумын шилэнд хүрэхэд аквариум хагарсан бөгөөд түүний дотор байсан 150л ус лабораторийн өрөөгөөр цацагджээ. 30 см энэхүү амьтан дайсан руугаа довтолсон нь энэ аж.



Эдгээр хавчуудыг зодоонч, террорист, байлдагч хавч гэх мэт маш олон янзаар нэрлэдэг байна. Тэдний шинжлэх ухааны батлагдсан нэр нь цөгөрцөг-хавч бөгөөд ингэж нэрлэх болсон шалтгаан нь түүний хөлөнд байгаа юм. Түүний урд талаасаа хоёр дахь хөл нь маш хүчтэй бөгөөд энэхүү хөлнийхөө тусламжтайгаар дайснаа дарж чаддаг байна. Энэ хөл нь яг цөгөрцөгний хөл мэт нугалаатай байдаг учир ийнхүү хавчны нэрэнд оруулсан бололтой. Мөн л цөгөрцөг шиг ямар нэгэн аюул нүүрлэх үед энэхүү хөлөө гаргаж, тухайн довтолж буй амьтнаас биеэ хамгаалдаг байна. “Цөгөрцөг нь 100 милл\секундийн хурдтай цохидог бол цөгөрцөг-хавч нь үүнээс 50 дахин илүү хурдтай байдаг. Тиймээс тэрээр дэлхий дээрх хамгийн хурдан амьтны нэг юм”- хэмээн Колдуэлл хэлжээ.



Цөгөрцөг-хавч нь халуун, дулаан орны усан доорх шүрэн хаданд амьдардаг бөгөөд 2-70 метрийн гүнд үүрээ ухаж байрладаг гэнэ.

Тэд усны бохирдолд маш мэдрэмтгий байдаг бөгөөд байнга усаа цэвэршүүлж байдаг учраас шүрэн хадны орчин тойрныг бохирдлоос хамгаалах нэлээд томоохон үүрэгтэй байдаг аж.



450 орчим төрлийн цөгөрцөг-хавч байдаг бөгөөд 2-40 см-ийн урттай юм. Хэдийгээр цөгөрцөг-хавчны гадаад төрх нь тод, сайхан харагдах боловч үнэн хэрэгтээ маш ууртай, хэзээд дайрахад бэлэн байдаг гэнэ. Гэсэн хэдий ч тэд ихэнхидээ үүрэндээ амьдардаг бөгөөд хооллох, хосоо олох, нүүж шилжих зэрэгт л үүрнээсээ гардаг аж.

Цөгөрцөг-хавчийг тэдний хөлнөөс нь хамаарч “булаан эзлэгчид”, “тасдан хаягчид” -хэмээн ангилдаг байна. Хэрвээ хоёр дахь хөлийг нь сайн ажиглах юм бол 3 ерөнхий хэсгээс тогтсоныг нь харж болох юм.





Цөгөрцөг-хавчийг тэдний хөлнөөс нь хамаарч “булаан эзлэгчид”, “тасдан хаягчид” -хэмээн ангилдаг байна. Хэрвээ хоёр дахь хөлийг нь сайн ажиглах юм бол 3 ерөнхий хэсгээс тогтсоныг нь харж болох юм.



“Тасдан хаягч” цөгөрцөг-хавчны сүүлийнхэн мөч нь хурц, шүдэрхэг яг л хутга мэт байдаг байна.



Харин “булаан эзлэгчдийн” хувьд хойд хөлний хурц хэсэг нь дэгээ мэт хэлбэртэй байдаг бөгөөд ихэнхидээ хатуу арьстай амьтдыг агнахад чиглэгдсэн гэнэ. “Булаан эзлэгчид” нь хадны зай завсар болон үүрэнд амьдардаг бол “тасдан хаягчид” нь өөрсдөө үүрээ аль болох зөөлөн газар ухаж хийдэг байна. Тэд маш хурдтай амьтад учраас хажуугаар нь өнгөрсөн загасыг хүртэл оновчтой агнаж чадах юм гэнэ.



Хүний биед хоёр хүртэхүйн эс, харьцуулалт хийх 4 харааны пигмент байдаг бол цөгөрцөг- хавч хорхойнд 16 хүртэхүйн эс байдаг бөгөөд үүний 12 нь өнгөний ялгарлыг мэдэрдэг бөгөөд үлдсэн 4 нь харсан зүйлээ тодорхойлоход нь тусалдаг байна. Тэдний нүд нь нэг нэгнээсээ үл хамаарах мөчир мэт зүйл дээр тогтсон байдаг аж.



Зарим цөгөрцөг-хавчнууд нь хоёр өндөг гаргадаг бөгөөд эцэг эх бүр өөрсдийнхөө үр хүүхдийнхээ төлөө анхаарлаа хандуулдаг байна.



Хэрвээ цөгөрцөг-хавч хүн рүү довтолсон бол ихэнхидээ тухайн хүн маш хүнд бэртдэг гэнэ. Эдгээр амьтад хол ойрыг үл хамааран ан хийж буй тохиолдолд оновчтой онож шууд л устгадаг байна. “Цөгөрцөг-хавчны хувьслын үеэр тусгай ан хийх арга байсан бөгөөд үүнийхээ ачаар тэд амжилттай ан хийх арга барилаа олж чадсан юм”- хэмээн Колдуэлл хэлж байна. Хавчнууд улам л том, улам л хүчтэй болж байсан учир тэдний харвалтанд өртсөн амьтад цохилтыг нь дийлдэггүй байжээ.

Цөгөрцөг-хавчнууд нэг нэгнийгээ ч хамаагүй устгадаг байна. Тиймээс цөгөрцөг-хавч маш тод өнгөтэй байгаа бөгөөд өнгө нь бусад хавчиндаа анхааруулах дохио болж өгдөг гэнэ. Тэд эхлээд найрсгаар тохиролцохыг хичээдэг боловч сүүлдээ зодолдож эхэлдэг аж. Ихэнхидээ би чамаас том шүү гэдгээ харуулахын тулд, бүхий л өнгөө ил гаргахыг зорьдог гэнэ.















Видео.








Дайралт ..



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()