Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10-р байранд нийт 3 машин багтсан байна шүү.
Jaguar XJ220: 349 км\цаг хурдалдаг бөгөөд 3.8 секундэд хурдаа авч чаддаг байна. V6 хөдөлгүүртэй бөгөөд 650,000$-ын үнэтэй байсан гэнэ. Хэдийгээр 1992 онд үйлдвэрлэгдэж байсан хэдий ч одоог хүртэл шилдэг хүлгүүдийн тоонд багтсаар байгаа аж.
Ferrari Enzo: 349 км\цаг хурдалдаг бөгөөд 3.4 секундэд хурдаа авдаг байна. V12 хөдөлгүүртэй энэхүү машин 670,000$-ын үнэтэй аж. Нийт 399 ширхэг машиныг үйлдвэрлэж гаргасан бөгөөд машины нэг нь л осолд орох юм бол үнийг нь нэмж зардаг байна.
Pagani Zonda Cinque Roadster: 349 км\цаг хурдалдаг бөгөөд 3.4 секундэд хурдаа авдаг байна. AMG V12 хөдөлгүүртэй энэхүү хүлэг 1,850,000$-ын үнэтэй аж. Pagani Zonda Cinque Roadster загвар нь дэлхий дээр ердөө л таван ширхэг байдаг байна.
9 –р байр:
Lamborghini Aventador: 354 км\цаг хурдалдаг бөгөөд 2,9 секундэд хурдаа авч чаддаг байна. V12 хөдөлгүүртэй, 379,700$ үнэтэй худалдаалагдаж байжээ. 1993 оны 10 сард “Aventador “ хэмээх бух Сарагосскт болосон тэмцээнд оролцож байсан байна. Тэрээр дэлхийн хамгийн хурдан бух болж байжээ.
Ascari A10: 354 км\цаг хурдтай явдаг энэхүү машин 2,8 секундэд хурдаа авч чаддаг гэнэ. BMW V8 S62 хөдөлгүүртэй бөгөөд 650,000$-ын үнэтэй юм байна. Машиныг үйлдвэрлэгг ч байгууллага нь энэхүү загварын 50 машин үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэнэ.
Aston Martin One-77: 354 км\цаг хурдалж, 3.4 секундэд хурдаа авдаг байна. V12 хөдөлгүүртэй, 1,850,000$-ын үнэтэй машин аж. 77 ширхэг машин үйлдвэрлэсэн бөгөөд One-77 хэмээх нэр нь эндээс гаралтай юм байна.
8-р байр:
Noble M600: 362 км\цаг хурдалдаг бөгөөд 3,7 секундэд хурдаа авах чадалтай юм байна. V8 хөдөлгүүртэй бөгөөд анхны үнэ нь 330,000$-оос эхэлж байгаа аж.
Gumpert Apollo: 362 км\цаг хурдалдаг бөгөөд 3,0 секундэд хурдаа авдаг байна. 4,2 литрийн V8 хөдөлгүүртэй бөгөөд 450,000$ үнэтэй аж.
7-р байр:
Zenvo ST1: 374 км\цаг хурдалж, 2.9 секундэд хурдаа авах хүчин чадалтай юм байна. 7,0 литрийн V8 хөдөлгүүртэй бөгөөд 1,225,000$ үнэтэй гэнэ. Данийн авто хүлгийн компани болох Zenvo-оос гаргасан анхны шилдэг машин бөгөөд ердөө л 15 ширхгийг үйлдвэрлэсэн байна.
6-р байр:
Макларен F1: Цагт 386 км хүртэл хурдалж чадах энэхүү машин 3,2 секундэд хурдаа авдаг байна. Хөдөлгүүр нь BMW S70/2 V12 бөгөөд 970,000$-ын үнэтэй энэхүү хүлэг 20-р зууны хамгийн хурдан автохүлгийн тоонд зүй ёсоор багтах аж.
5-р байр:
Koenigsegg CCX: 394 км\цаг хүртэл хурдалдаг энэхүү автохүлэг 3,2 секундэд хурдаа авч чаддаг байна. V8 хөдөлгүүртэй бөгөөд 545,568$-ын үнэтэй энэхүү машиныг Швейцарь улсад үйлдвэрлэсэн аж.
4-р байр:
Saleen S7 Twin-Turbo: 399 км\цаг хурдалдаг энэхүү машин нь 2,8 секундэд хурдаа авдаг аж. Хөнгөн цагаан V8 хөдөлгүүртэй бөгөөд 555,000$-ын үнэтэй юм байна.
3-р байр:
SSC Ultimate Aero: 413 км\цаг хурдалдаг бөгөөд 2,7 секундэд хурдаа авдаг байна. V8 хөдөлгүүртэй бөгөөд 654,400$-ын үнэтэй аж. 2007 онд дэлхийн хамгийн хурдан машин гэдгээр Гиннесийн номд багтсан бөгөөд 2010 оныг хүртэл хамгийн хурдан авто хүлгийн тоонд багтдаг байжээ. Гэвч 2011 онд Koenigsegg Agera R гарч ирснээр ийнхүү 3-р байранд шилжсэн байна.
2-р байр:
Koenigsegg Agera R: 418 км\цаг хүртэл хурдалж, 2.9 секундэд хурдаа авч чаддаг гэнэ. 5,0 литрийн V8 хөдөлгүүртэй бөгөөд 1,600,000$-ын үнэтэй аж.
Ингээд тэргүүн байранд:
Bugatti Veyron Super Sport: Цагт 429 км хурдалж чадах энэхүү хүлэг 2,4 секундэд хурдаа авдаг байна. 8,0 литрийн W16 хөдөлгүүртэй бөгөөд 2,400,000$ үнэтэй аж. Хэдийгээр 2007 оны 3 сард Bugatti Veyron хамгийн хурдан хүлэг хэмээх нэрээ алдсан боловч шинэхэн спорт загвартай болж гарснаараа дэлхийн хамгийн хурдан хүлэг болж чадсан байна.