“Саммит Кап 2012” -тэмцээн хаалтаа хийлээ

2012-12-12, 19:20
3,829
“Саммит Компьютер Технологи” ХХК-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Саммит КАП” хөлбөмбөгийн тэмцээн 4 насны ангилалд болж, 2012 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хаалтаа хийлээ. Тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МУ-ын сайд Ч.Сайханбилэг нар оролцож 52 багийн 550 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон “Саммит КАП” тэмцээний 7-13 насныхны аваргын төлөөх шигшээ тоглолтыг үзэж сонирхон, аваргуудад бэлгээ гардууллаа.
 “Саммит Кап 2012” -тэмцээн хаалтаа хийлээ



Өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжил дэвшилд хөрөнгө оруулалт хийж, цаашдаа хөлбөмбөгийн спортод дэлхийд нэрээ дуурсгасан Монгол Улсын багийг төрүүлэн гаргахад өөрсдийн хувь нэмрээ оруулах нь тэмцээний зорилго юм.

Нийт хоёр сарын турш үргэлжилсэн тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын их өндөр амжилтыг хүсье. 2013 онд “Саммит КАП” тэмцээндээ ахин уулзацгаая залуусаа!













































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.