Хөдөлгөөнт зургууд

2012-12-11, 19:09
26,562
Эдгээр зургуудын ихэнхи нь “gif” хэлбэртэй байгаа боловч үнэхээр сайхан харагдаж байна. Нэг зургийг хийхэд хэд хэдэн үе шат дамжих бөгөөд эцэст нь энэхүү гайхалтай үр дүнг мэдэрч болно.Эдгээр хөдөлгөөнт зургууд нь орчин үеийн урлагийн нэгэн шинэхэн төрөл бөгөөд “ cinemagraphs” үгнээс гаралтай юм. Энэхүү шинэхэн урлагийг Нью-Йоркийн гэрэл зурагчин Жемми Бек (Jamie Beck) болон эвлүүлэгч, дизайнер Кевин Берг (Kevin Burg) нар үүсгэн бий болгожээ. Хамгийн анх хөдөлгөөнт зургийг Нью-Йоркийн загварын талаарх мэдээлэл дээр ашиггласан байна. Үүний гол зорилго нь тухайн загвар өмсөгчийн болон загварын чухал гэсэн хэсгүүдэд үзэгчдийн анхаарлыг татах явдал байсан юм.
Хөдөлгөөнт зургууд

Жишээлбэл: Салхинд хийсэж буй намирсан үс, хундганд дарс хийх, даашинзны хормой гэх мэт. Мөн үүнийг сонирхолтой, олны анхаарлыг татсан интернэт сурталчилгаа хийе гэвэл ашиглаж болох юм. “Gif” төрлийн зургууд бидний амьдралд нэлээд тохиолддог бөгөөд Photoshop Adobe –ийн тусламжтайгаар хийж болох аж. Гэсэн хэдий ч үүнийг хийхэд тийм ч хялбар биш бөгөөд хаана нь, хэрхэн хөдөлгөөнт дүрс оруулах вэ? гэдгийг маш нарийвчлан сайн бодох хэрэгтэй юм байна. Харин Жемми Бек болон Кевин Берг нар энэхүү мэргэжилдээ үнэхээр чадварлаг, мэргэжлийн ажилчид болохыг дэлгэрэнгүйг дарснаар харж болох юм.





































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()