Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Юуны түрүүнд, Тайланд бол эрх чөлөөт орон. 1930 оноос эхлэн “Тайланд” хэмээх нэрийг ашиглах болсон байна. Тай хэлнээс орчуулахад “тайчуудын газар нутаг” гэсэн утгатай үг аж. Энэхүү орон хэзээ ч колоничлогчдын гарт өртөж байгаагүй гэнэ.
Пхумипон Адульядет хаан.
1950 онд энэхүү хаан улсын удирдагч болсон байна. Удаан хугацааны туршид хаан ширээ барьж байсан түүх үгүй бөгөөд тайчууд түүнийг маш их хүндэлж, хайрладаг аж. Тэрээр улс орныхоо хөгжилд ихээхэн хуввь нэмэр оруулсан байна.
Он тоолол.
Тайчууд Буддын хуанлигаар он тооллоо тоолдог бөгөөд энэ нь Буддын мэндэлсэн өдрөөс эхэлдэг байна. Тэгэхээр энэ хуанлигийн дагуу бол Тайландад 2555 он болж байгаа аж.
Цаг тоолол.
Бид бүхэн хоногт 24 цаг хэмээн тооцон үздэг. Тэгвэл Тайландад өдрийг 4 хэсэгт хувааж авч үздэг бөгөөд өдөр бүр нь 6 цаг байдаг байна.
Тайландын төв.
Дэлхийн хамгийн урт нэртэй төв юм байна. Тайландын төвийн нэр нь 32 үсэгтэй бөгөөд “Крунг Тхеп Маханакхон Амон Раттанакосин Махинтараюттхая Махадилок Пхоп Ноппарат Ратчатхани Буриром Удомратчанивет Махасатан Амон Пиман Аватан Сатит Саккатхаттийя Витсанукам Прасит” -нэртэй аж. Энэхүү урт нэрийг бүх Тайчууд ч хэлж чадахгүй.
Гиннесийн амжилтууд.
Гиннесийн номд Тайланд хамгийн урт нэртэй төв хоттой орон хэмээн багтсан байдаг. Үүнээс гадна Тайландад дэлхийн хамгийн том зочид буудлууд, ресторан болон Буддын алтан цутгамал байдаг байна.
Гахай хамарт сарьсан багваахай.
Энэхүү амьтан дэлхийн хамгийн жижиг сүүн тэжээлтэн амьтан юм. Түүний урт нь 3 см, жин нь ердөө л 2 грамм юм байна. Гахай хамарт гэсэн учир нь түүний хамар нь гахайн хамартай ижил хэлбэртэй аж.
Сиамын муурнууд.
Тайланд улсын анхны нэр нь “Сиам” гэж сонсогддог байжээ. Сиамын хос муурыг хуримын бэлэг болгож өгөх нь томоохон бэлэг хэмээн үздэг аж. Тайчуудын сүсэг бишрэлээр бол эдгээр муурууд хайр, итгэлийг гэрлэсэн хосуудад авчирдаг байна.
Шашин шүтлэг нь будда.
Тайчуудын 95% нь буддын шашин шүтдэг байна. Үлдсэн 5% нь ислам болон үнэн алдартны шашин шүтдэг аж. Буддын гэгээнтнүүд ихэнхидээ хотод суурьшдаг байна.
Бие эрхтэнд хандах хандлага.
Тайландад хүний толгойд хүрэхийг хориглодог гэнэ. Мөн л Тачуудын сүсэг бишрэлээр толгойд нь түүний сүнс нь оршдог хэмээн үздэг аж. Харин хөлийг биеийн хамгийн бохир хэсэг гэж үздэг. Сүмд байгаа тохиолдолд заавал хөлөө нугалж суух ёстой байдаг байна.