Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Porsche Cayman.(GermanСarForum)
Хоёр хүний суудалтай Porsche их сайхан харагдаж байна шүү. Mercedes-Benz Ener-G-Force-ийн адилаар машины гадаад төрх нь сүрдмээр харагдаж байгаа хэдий ч машины маркыг илэрхийлэх компанийн арга барил үргэлж тэргүүнд байх бололтой. Техникийн тал дээр шинэхэн Cayman төгс болсон бөгөөд гадаад үзэмжийн хувьд дугуйны суурь арай том болж, урд хойд дугуйны хоорондох зай өргөсөж, кузовыг шинэчилсэн гэх мэт олон тооны өөрчлөлтүүдийг хийжээ.
BMW i3 Concept Coupe.(L’argus)
BMW экологийн хүлэг гэдгээр дахин нэгэн концепт танилцууллаа. Шинэхэн BMW –ийн цахилгаан мотор нь 125 квт.ц хүчин чадалтай бөгөөд эргэлт нь 250 н.м юм байна.
Jeep Wrangler Rubicon 10th Anniversary Edition.(MotorTrend)
Та бүхний өмнө 10 жилийн ойд зориулсан жипийн загвар байна. Бусад машинуудыг бодоход хойд болон урд мостыг түгжих боломжтой бөгөөд Rock-Trac шилжэлтийн хайрцагтай, Tru-Lok дифференциал арааг түгжих боломжтой гэх мэт маш их давуу талуудтай аж.
Mercedes-Benz Ener-G-Force.(EFE/PAUL BUCK)
Жинхэнэ эр хүний машин гэдэг том оврын, футуристик дизайнтай байх ёстой хэмээн Mercedes-Benz компани үздэг байна. Энэхүү машин нэмэлт тэжээлийн блоктой бөгөөд литийн ионы зайтай аж.
Jaguar XFR-S.(MotorTrend)
Энэхүү машин нь спорт загварын машин сонирхогчдод зориулсан бөгөөд эхний 50 метрт хурдаа бүрэн авах чадалтай юм байна. Гэсэн хэдий ч ямар ч хурдтай явж байсан та машинд эргэлзэх хэрэггүй бөгөөд хэзээд найдвартай байх болно хэмээн шинэхэн Jaguar-ыг танилцуулсан юм.
Chevrolet Spark EV.(MotorTrend)
Chevrolet Spark EV загварыг General Motors компани танилцуулсан байна. Энэхүү машин нь SAE стандартын дагуу 20 минутанд 80% цэнэглэгддэг аж. Мэдээлэлийн системд iPhone болон түүний дуу авиан туслагч Siri –г суулгасан байна.
Mercedes-Benz SLS AMG Black Series.(REUTERS/Mario Anzuoni)
Mercedes-Benz нь далавчит машины загварыг таницуулсан бөгөөд үнэ нь 249,900 евро юм байна. 2013 оны зун энэхүү машиныг олон тоогоор үйлдвэрлэх зорилготой байгаа аж.
Smart forjeremy.(L’argus)
Мэрсэдэсийн бас нэгэн өвөрмөц загвар болох Smart –ыг харж байна. Энэхүү машины нэрийг түүнийг зохион бүтээгч Жереми Скотт-ын нэрээр нэрлэсэн бөгөөд 8 сарын туршид хийсэн байна. Шинэхэн загварлаг машины жолооны оронд усан онгоц мэт залуур хийгдсэн аж.
Chrysler Town & Country S.(Dark Cars)
Алдарт минивэний тав дахь загвар. Түүний гадаад үзэмж нь 200 эсвэл 300-р Chrysler-ийн концепттэй ойролцоо болсон бөгөөд ер нь бүхий л зүйлийг шинэчлэн өнгө үзэмж сайтай болгосон байна.
Hyundai Veloster C3 Roll Top Concept.(SaudiShift)
Hyundai машины шинэхэн загварыг харж байна. Энэхүү машины дээвэр нь хойшоо, урагшаа аль аль тийшээ нээгдэж, хаагддаг байна. Veloster-ийг томоохон ачааг зөөхөд ч ашиглаж болох юм байна.