“Картика-пурнима” наадам

2012-12-06, 00:02
13,567
Жил бүр бүтэн сар гарах үед Энэтхэгийн ард түмэн “Картика-пурнима” хэмээх баярыг тэмдэглэдэг байна. Энэ баярыг тэмдэглэх болсон шалтгаан нь бүтэн сартай өдөр Шива (Трипурантака) бурхан, чөтгөр Трипурасура-г ялсан хэмээн үздэг байна. Трипурари гэдэг нь Шива бурхдын нэг юм. Домгоос харахад Трипурасура чөтгөр бүх дэлхийг эзлэн авч, бурхдыг ялан дийлжээ. Энэ үед бурхад хамгийн хүчтэй бурхан болох Шива-д бараалхаж чөтгөрийг устгаж өгөөч хэмээн гуйсан аж. Шива бурхан чөтгөрийн тоглойг тасалснаар энэхүү тулаанд ялалт байгуулжээ. Энэ үеэс эхлэн Энэтхэг ард түмэн энэхүү баярыг тэмдэглэх болсон бөгөөд гол болон нуурын ариутгасан усанд орж өөрийн бүх бохир, муу муухай зүйлээ гаргадаг аж. Зарим тохиолдолд “бохир усны наадам” гэдэг байна.
“Картика-пурнима” наадам



Бохир усны наадам гэсэн учир нь энэхүү наадам Жамне голд болдог бөгөөд Жамне голын ус маш их бохирдолтой юм байна. Энэхүү ус нь үйлдвэрийн хог хаягдал болон иргэдийн хувцас угаалт зэргээс болж маш ихээр бохирдож зузаан хөөсөн давхаргатай болсон юм. Мөн энэ өдрийг нас барагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр гэж үздэг байна. Ингээд энэхүү наадмын талаар гэрэл зургийг сонирхоцгооё.


















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()