1. Нимбэг
Энэхүү нимбэгний шүүсийг ашиглах арга нь эртний еврейчүүдийн дунд нэлээд алдартай байжээ. Үүний тулд жижиг бамбалзуурыг нимбэгний шүүсэнд дүрээд үтрээ рүү хийдэг байсан байна. Бамбалзуур нь эр бэлгийн эсийн хувьд нэлээд том саад болдог байжээ. Алдарт Казанова өөрийн татвар эмсээ жирэмслэлтээс хамгаалахын тулд нимбэгний хальс үтрээ рүү нь хийдэг байсан гэх баримт бий.
2. Зэрлэг лууван
Зэрлэг лууван жирэмслэлтээс хамгаалдаг талаар бүр 2000 жилийн өмнөөс бичигдэж иржээ. Бэлгийн харилцаанд орсны найман цагийн дараа энэхүү лууванг идэх хэрэгтэй юм байна.
Хэрвээ найман цагаас хэтрэх юм бол ямар ч үр дүн өгөхгүй. Дархлал сэргээх зорилгоор энэхүү ургамлыг хэрэглэх нь тохиромжгүй бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг муутгадаг байна. Энэ аргыг хэрэглэх нь осолтой юм байна. Учир нь зэрлэг луувантай маш их төстэй хоёр ч хорт ургамал байдаг гэнэ.
3. Гаат ургамлын ханд
Эртний Ром болон Грект энэхүү ургамлыг хоолны амтлагч болгон хэрэглэдэг байжээ. Харин бүсгүйчүүд сарын тэмдэг ирүүлэх эсвэл үр хөндөх зорилгоор энэхүү ургамлын навчийг хандлан уудаг байсан байна. 1-р зууны үед амьдарч байсан алдарт эмч Диоскордид ургамлын талаар маш тодорхой бичсэн байдаг. Гэвч энэхүү арга бас л аюултай. Учир нь их хэмжээгээр хандалж хэрэглэснээр хордлогонд оруулж үхэлд ч хүргэх магадлалтай юм.
4. Цэнхэр кохош - Blue Cohosh
Blue Cohosh-ийг Америкт эмэгтэйчүүд үр хөндөх зорилгоор хэрэглэдэг байжээ. Орчин үед энэхүү ургамлыг эмч нар жирэмслэлтийн сүүлийн сартай умайн хүзүү нь үрэвсэлтэй эмэгтэйчүүдэд бичиж өгдөг болсон байна. Үүнтэй адилаар хар кохош хэмээх ургамал байдаг гэнэ. Үр хөндөх зорилгоор эдгээр ургамлуудыг хамтад нь хандлаж хэрэглэх тохиолдол байдаг байжээ.
5. Хятадын цоор
Энэхүү ургамлын үндсээр чанасан ханд эрт үед сарын тэмдэг өвчинтэй ирэх үед хэрэглэдэг байсан бөгөөд ханд нь өвчнийг сайн намдаадаг байсан байна. Харин жирэмслэлтийн эхний шатанд хэрэглэвэл үр зулбадаг байжээ. Америкийн болон Европын цоор ургамлууд мөн ийм үйлчилгээтэй байсан боловч төдийлөн алдартай биш байсан байна.
6. Анхилам үндэс
Орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг энэхүү цэцгээр чимэглэх ихэд дуртай. Энэхүү ургамал нь өнгө үзэмж сайтайгаас гадна хүйтэнд нэлээд тэсвэртэй аж. Ургамлын хатаасан навч нь сармис, сонгинотой адилхан бөгөөд зарим тохиолдолд амтлагч болгож хэрэглэдэг байсан байна. 2-р зууны үед эртний Грекийн эмч Сирон энэхүү ургамлыг үр хөндөх зорилгоор хэрэглэж болох талаар олж илрүүлжээ. Латин Америкийн эмэгтэйчүүд энэ цэцгийн навчийг жирэмслэлтээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг байсан бөгөөд сайн хандалсан анхилам цэцгийн үндсийг үр хөндөх зорилгоор ч хэрэглэдэг байсан байна. Хэрвээ байнга хэрэглэх юм бол умайн хүзүүнд очих цусны хэмжээ багасаж үр тогтоох чадваргүй болох аж.
7. Хөвөн өвс
МЭӨ-1550 оны үед бичигдсэн эмнэлгийн тэмдэглэл олдсон байна. Энэхүү тэмдэглэл дээр эмч нар хуайс модны үр, инжирийг нунтаглаж зөгийн балтай холиод хөвөн өвс дээр тавиад үтрээ рүүгээ хийх хэрэгтэй гэсэн зааврыг өгч байжээ. Нэг ёсондоо энэ нь жирэмслэлтээс хамгаалах бас нэгэн арга болж байсан байна. Америкт боол эмэгтэйчүүд хөвөнгийн үрийг жирэмслэлтээс хамгаалах зорилгоор зажилдаг байжээ. Хөвөн өвсний үндэсний найрлагын судалж үзэхэд энэхүү өвс прогесторон хэмээх дааврын ялгаралтыг багасгадаг бөгөөд энэ даавар үгүй тохиолдолд жирэмслэх боломж үгүй юм байна.
8. Папайя
Зарим нэг оронд жирэмслэхгүйн тулд бүсгүйчүүд гүйцэд боловсроогүй папайя иддэг байжээ. Учир нь бүрэн боловсорсон папайя жирэмслэлтээс хамгаалах чанараа алддаг юм байна. Өдөр болгон түүхий папайя иддэг байсан залуучуудын хувьд эр бэлгийн эс нь ялгардаггүй байжээ. Энэхүү арга нь хамгийн аюулгүй арга бөгөөд папайяг хэрэглэхээ больсны дараа үр тогтоох чадвар нь эргэн бий болдог юм байна.
9. Sylph
Гоньдны аймгийн сайхан ургамал. Одоогийн Ливийн газар нутаг дээр ургаж байжээ. Гэвч одоо бүр мөсөн устаж үгүй болсон байна. Энэхүү ургамлын жирэмлэлтээс хамгаалах үүргийн талаар эртний Ромын эрдэмтэн Плиний бичиж тэмдэглэжээ. Үйлчилгээг идэвхитэй болгохын тулд буцалгасан навчны хандыг сард нэг удаа уухад л хангалттай байсан байна.
10. Мөнгөн ус
Эрт үед дэлхий даяар эрдэмтэд мөнгөн усыг биширч байжээ. Учир нь мөнгөн ус бүх төрлийн өвчнөөс хамгаалж чаддаг байсан байна. Мөнгөн усаар арьсны өвчинг эмчилдэг байсан бөгөөд ялангуяа халуун мөнгөн усыг жирэмслэлтээс хамгаалах зорилгоор уухыг зөвлөж байжээ. Мөнгөн ус хамгийн аюултай элемэнт болохыг бид бүхэн мэднэ. Тэгэхээр энэ эмчилгээ хичнээн хүний амь насыг авч одсон бол гэдгийг таах л үлдээд байна.