Зууны шилдэг бүтээлүүд

Ричард Аведон (Richard Avedon) 1923 оны 5 сарын 15-нд Нью-Йорк хотод төржээ. Түүний өвөг дээдсүүд 19-р зууны үед Орос улсаас цагаачлан ирсэн байна. Хүүхэд байхдаа Аведон зохиолч болохыг хүсдэг байсан бөгөөд түүний энэхүү авъяас нь сургуулийнхаа хэвлэл мэдээллийн редактороор ажиллаж байх үед илэрсэн байна. 1941 онд тэрээр Нью-Йоркийн дунд сургуулиудын хооронд зохиогдсон утга зохиолын тэмцээний ялагч болж байжээ. Залуу Ричард үргэлжлүүлэн Колумбийн утга зохиолын сургуульд суралцсан боловч төдийлөн удаагүй юм. Харин шинэхэн зохиолч маань гэрэл зурганд илүү сонирхолтой байсан бөгөөд зураг түүний онгодыг оруулж чаддаг байсан байна. Нэгэн удаа тэрээр ажлаа дууссаныхаа дараа эскизтэй хавтсаа цуглуулаад Оросын алдарт зураач, дизайнер Алексей Бродович дээр очжээ. Энэ үед Алексей Бродович “Harper's Bazar” сэтгүүлийн зургийн даргаар ажиллаж байсан байна.
Зууны шилдэг бүтээлүүд


Энэ үйл явдал 40 оны үед болж байсан бөгөөд Vogue, Harper`s Bazar сэтгүүл эд хүчээ авч, хөгжиж байжээ. Аведоны гэрэл зурагчин болох гараагээ эндээс эхэлсэн бөгөөд тэрээр Диана Вриланд, Кармел Шоу болон дизайнер Ирвин Пен, Хиро, Бен Девидсон нарын удирдлаган дор загварын ертөнцийн гэрэл зурагчин, редактор болжээ. Ингээд л Ричард Аведон болон Ирвин Пен нар мэргэжлийн студийн зураг авалтын урлагийг анх нээсэн байна.

Түүний алдартай бүтээлүүд.

















1956 онд Аведон кино урлагийн салбарт хүчээ үзэхээр шийджээ. "Парамаунт" студи болон Стенли Донен  нар “Фаннигийн нүүр” хэмээх киног бүтээжээ. Фред Астер, Дик Авери хэмээх гэрэл зурагчны дүрийг бүтээж, Одри Хепберн түүний хамтран тоглогчоор тоглосон байна. Харин Аведон зураглаачаар нь ажиллаж байжээ. 1958 онд буюу 35 насандаа Аведон “Алдартай зургууд” сэтгүүлийн “Дэлхийн шилдэг 10 гэрэл зурагчин”-ы тоонд багтсан байна. 1960-1970 он рок хөгжмийн цэцэглэлтийн үе байсан бөгөөд Битлз-ийн үе иржээ.















1966 оноос эхлэн Аведон “Harper`s Bazar” сэтгүүлийн зурагчингаар ажиллахаа больсон бөгөөд 1990 он хүртэл Америкийн алдарт “Vogue” сэтгүүлийн үндсэн ажилтангаар ажиллаж байсан байна. “Аведон: 1960-аад он” хэмээх номонд Шилдэг рок хөгжимчид болох Боб Дилан, Женис Жоплин, Элис Купер болон Френк Заппа, Битлз хамтлагийн бүх гишүүд, дуучин Жоан Баэз, алдарт модель Твигги гэх мэт 60-аад оны хамгийн шилдэг хүмүүсийн гэрэл зургууд багтсан юм.

Мөн нийгмийн бүрэнхий тал болох дайны талаар гэрэл зургуудыг мартаагүй бөгөөд  дайны болон дайны эсрэг үйл ажиллагааны гэрэл зургууд багтжээ. Вьетнамын дайны талбар дээр дарсан Америкийн үл таних цэрэг, Дэвид МакРейнолдс дайны эсрэг үйл ажиллагааны идэвхитэн, “Нью-Йорк Таймс” сонингийн сэтгүүлч Глория Эмерсон, хүүхдийн эмч Бенжамэн Спок болон Чикагогийн дайны эсрэг үйл ажиллагааны идэвхитэн долоон гишүүд гэх мэт маш олон хүмүүсийн зураг Аведоны зургийн санд мөнхөржээ.





30 жилийн туршид хийсэн ажлын үр дүн нь ховор зургийн цомгууд болсон байна. “Хөрөг зургууд” (1976), “Аведон: 1947-1977 оны гэрэл зургууд” (1978) болон “Гэр бүл” хэмээх сонирхолтой зургийн цомгууд байгаа бөгөөд сүүлийн цомогт алдарт улс төрчид, томоохон удирдлагуудын зураг багтсан байна. Энэ үед Аведон өөрийн алдарт “Америкийн баруун зүгт” хэмээх зургийн төсөл дээрээ идэвхитэй ажиллаж эхэлсэн аж. 1979-1984 оны хооронд Аведон Америкийн 17 муж, 189 хотоор аялсан бөгөөд энэ үеэрээ 752 хүний зургийг дарж түүхийн хуудсанд мөнхөлсөн байна. 5 жилийн аялалын үр дүнд дарсан зургууд 1985 онд зургийн цомог болж гарчээ.












 






















Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Ричард Аведон “Нью-Йоркер” өдөр тутмын хэвлэлийн газар ажиллаж байжээ. Түүний гэрэл зургууд ихэвчлэн шүүмж зохиол болон эссе дээр хэвлэгдэн гардаг байсан байна. Урлаг болон амьдрал нь Ричардын хувьд хоорондоо уялдаа холбоотой мэт санагддаг байв. 2004 оны 11-р сарын 1-нд 82 насандаа алдарт гэрэл зурагчин маань цус харвасны улмаас Техасын эмнэлэгт нас баржээ. Тэрээр Техаст “Ардчилалын төлөө” хэмээх гэрэл зургийг “Нью-Йоркер” сэтгүүлд зориулан дарж байсан байна.

Фэйшн болон портрет зургийн мастер Ричард Аведон.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()