Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Аялагч: Энэ удаагийн аялалаараа би Хятад улсад байрлах содон биш боловч амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй хэд хэдэн үйлдвэрийг сонирхож чадсан юм. Олон нийтийн хэрэгцээнд хэрэгтэй ч өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгвэл Хятад улсад үйлдвэрийн эзэд нь Панамере унаж, гэр бүлийнхнийгээ Хонконг явуулж, хямд үнэ, эрэлт хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг нийтэд санал болгосноороо нэлээд ашиг олж олон үйлдвэрийг шинээр байгуулах боломжтой болдог байна.
Харин миний нэг найзын хүсэл биелсэн бөгөөд тэрээр хямд камер, зургийн аппарат, дуу хураагуур гэх мэт зүйлүүдийг үйлдвэрлэдэг үйлдвэртэй болсон юм. Эдгээр камерууд дэлхий даяар сая саяараа зарагддаг бөгөөд ихэнхидээ Дисней болон Хэлло Кити-гийн лиценз дор зарагддаг. Гэсэн хэдий ч манай найз Чен, Оросын зах зээлд нэвтэрч чадахгүй байгаа юм. Тиймээс тэрээр намайг дуудаж хэдэн зураг дарж өгөөч гэж урьсан нь ийм учиртай.
Харин миний нэг найзын хүсэл биелсэн бөгөөд тэрээр хямд камер, зургийн аппарат, дуу хураагуур гэх мэт зүйлүүдийг үйлдвэрлэдэг үйлдвэртэй болсон юм. Эдгээр камерууд дэлхий даяар сая саяараа зарагддаг бөгөөд ихэнхидээ Дисней болон Хэлло Кити-гийн лиценз дор зарагддаг. Гэсэн хэдий ч манай найз Чен, Оросын зах зээлд нэвтэрч чадахгүй байгаа юм. Тиймээс тэрээр намайг дуудаж хэдэн зураг дарж өгөөч гэж урьсан нь ийм учиртай.
Үйлдвэрийн камерын салбар хариуцсан менежер Настятай хамт бид үйлдвэр рүү явсан бөгөөд захирал нь өөрийн BMW-г илгээснээр тансаг явлаа.
Цехийн бүх зүйл хэвийн, хууль ёсны дагуу байв. Ачаалал багатай байгаа учраас ихэнхи ажилчдын суудал хоосон байна.
Боолт, эрэг шураг болон пүршнүүд. Маш их нарийн ажиллагаа шаардлагатай учраас нэлээд хүнд ажил юм.
Програм суулгах ажиллагаа.
Камерийг гүйцэд бэлэн болгохын тулд олон тооны туршилт хийх шаардлагатай. Энд цагаан цаасны зураг дардаг байна.
Харин энд цагаан цаасны бичлэг хийж байна. Дуу авиаг шалгахын тулд цохиж буй шилний дууг ашигладаг гэнэ.
Ус, тоосны хамгаалалттай тусгай камер IP67 байдаг бөгөөд үүнийг шалгахын тулд зориулалтын савыг ашигладаг байна.
Засварын хэсэг. Хэдийгээр хямд зарагддаг ч гэсэн электрон бараа үнэтэй байдаг учраас эвдэрсэн бүтээгдэхүүнийг янзалсан нь дээр шүү дээ.
Харин хажуу өрөөнд шинэ бүтээгдэхүүн болох MID буюу планшет-ийг шалгаж байна.
Планшетыг хийхэд тийм ч хэцүү биш. Зориулалтын гэрийг нь зардаг хүмүүс байдаг бөгөөд түүнийг худалдан авч, дэлгэц, зай гэх мэт зүйлүүдийг нь гэртэй нь холбож өгдөг байна. Энэ тохиолдолд планшетийн чанар нь тухайн гэрийг зарж буй байгууллагын сонголт болон суурилуулж буй мэргэжилтэнгээс их зүйл шалтгаална.
Ингээд холболтын цехийг сонирхоцгооё. Энэ бол бэхэлгээний хэсэг. Бүх зүйл мөн нарийн схемийн дагуу явагддаг бөгөөд чипийг тусгай газар бус, планшет дотор нь шууд суурилуулдаг байна.
Харин өнөөдөр холбоо, бэхэлгээний хэсгүүд бүгд аль хэдийн холбочихсон (бэлэн болсон) төхөөрөмжтэй ажиллаж байгаа бололтой.
Бас нэгэн угсралтын тасагт ирлээ. Бүсгүйчүүд камер хараад бага зэрэг санаа нь зовсон бололтой инээцгээж байлаа.
Бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг хуучин “Самсунг”-ийн тусламжтайгаар хийж байна.
Гэсэн хэдий ч шинэ багаж, хэрэгслүүд бас бий.
Бүрэлдэхүүн хэсгүүдийн гар ажиллагаа.
Товчлууруудыг мөн гар аргаар суулгадаг байна.
Үйлдвэрлэлийн хувьд ингээд дууслаа. Харин одоо оффисыг нь сонирхоцгооё.
Энэхүү өрөөнд гэрлийн тусгалыг шалгадаг.
Хажууд талын өрөөнд харанхуйд бас нэгэн зүйл туршиж байгаа бололтой.
Өнгийн ялгарал.
Бас нэг туршилт хийгдэж байсан боловч юу гэдгийг нь сайн ойлгосонгүй.
Гэрэл асаана уу?
Дулаан, чийглэг, температурын төхөөрөмжүүд.
Гар аргаар шалгах механик тестүүд.
Холболтын чанарыг шалгаж байна.
Хүйтний тэсвэрлэлтийн байдлыг хөргөгчинд шалгав.
Эцэст нь бэлэн болсон камерыг хүргэе. Камерын үнэ 5-50 долларын хооронд байдаг бөгөөд загварын хувьд авсаархан, жижиг хэмжээтэй байдаг байна. Харин энэхүү бүтээгдэхүүнийг хэн худалдлаж авах бол?
Менежер Надягийн нөхөр нь гаалийн ажилтан бөгөөд Надя өөрийн гэсэн орон сууцтай юм байна. Тэрээр өөрийнхөө амьдралыг нэлээд сайн төвхнүүлээд амжжээ.
Үйлдвэрлэлийн гадна талыг ажиглацгаая. Үйлдвэрлэлийн барилгууд нь “П” хэлбэртэй байрладаг. Баруун талд нь бид бүхний харсан камерууд байдаг бөгөөд төв байранд нь будалт, өнгөлөлт зэрэг камерын өнгө үзэмжийг хариуцдаг байна. Тэгвэл зүүн талд нь юу байдаг бол?
Нэг давхарт нь GD Display-ийн өрөө. Энэ нь зурагт үйлдвэрлэдэг өөр байгууллага юм.
Үйлдвэрлэлийн өрөө хоосон байна. Учир нь цахилгаан байхгүй байгаа гэнэ. Гэсэн хэдий ч бодит шалтгаан нь өөр зүйлд байсан байна.
Бас нэгэн үйлдвэрлэл нь гэрлэн дохио, замын тэмдэг үйлдвэрлэдэг байна.
Дээшээ гарцгаая. Энд бүх зүйл ариутгасан учраас хаа сайгүй шаахай өмсөж явдаг аж.
Харамсалтай нарийн ажиллагааны өрөөнд гадны хүн оруулахгүй учраас цонхоор нь л харж болно.
Харин энэхүү өрөөн дотор эмнэлгийн багаж төхөөрөмжийг хийдэг байна. Энэхүү аппаратыг гэрээр хэрэглэх боломжтой бөгөөд өвчтөн гэрийн нөхцөлд даралт, судасны цохилт, зүрхний бичлэг гэх мэт зүйлүүдийг хэмжиж болох аж. Тун удахгүй эдгээр бүх хэмжээс дээр мөн цусны шинжилгээ хийж болох шинэ програм нэмэх гэнэ. Шинжилгээнүүд шууд эмчийн гарт очих бөгөөд эмч ямар нэг дор хурдан шуурхай арга хэмжээ авах боломжтой юм.
За ингээд үйлдвэрийг танилцуулж дууслаа.
Харин би хоосон байсан үйлдвэрийн өрөө рүү эргэж гарлаа. Ямар нэгэн сонирхолтой зүйлийг харах ч юм бил үү?...
Эдгээр үйлдвэрлэлийн хөгжлийн талаар ярихаа больё. Магадгүй та ч бас нээхээр шийдэх юм бил үү.