1. Харбин дахь барын хүрээлэн
Харбины хүрээлэнд байрлах энэхүү үзмэр үнэхээр аймар гэнэ. Үзмэр анх 1926 онд нээгдсэн бөгөөд анх 8 бартай үйл ажиллагаагаа эхлэж байсан бол одоо 700 гаруй бартай болсон байна.
Жуулчдыг, зочдыг тортой автобус эсвэл машинаар зөөдөг. Бар энэхүү тээврийн хэрэгслүүдэд ихэд дуртай бөгөөд байнга л түүнийг сонирхож, онгойлгохыг эрмэлздэг учраас жуулчинтай маш ойрхон нүүр тулдаг байна. Бартай ийнхүү нүүр тулах нь жуулчдад хэзээ ч мартагдашгүй сэтгэгдэл, айдсыг төрүүлдэг аж.
2. Орана хүрээлэн
Шинэ Зеландад байрлах “Орана” хэмээх арслангуудын хүрээлэн нь айдсын мэдрэмжийг бүр их болгохын тулд шинэхэн арга сэджээ. Жуулчдыг тусгай торонд хийдэг бөгөөд харин арслан эрх чөлөөтэй торон дээгүүр, хажуугаар нь зугаалж явдаг байна. Жуулчдад арсланг махаар дайлахыг зөвшөөрдөг учраас торны эргэн тойронд нэлээд арслан цугладаг.
3. Өмнөд Африкийн усанд шумбалт
Цагаан аварга загас нь дэлхий дээр амьдарч буй томоохон аюултай амьтдын нэг билээ. Тэгвэл Өмнөд Африкт усанд шумбах дуртай хүмүүс энэхүү аварга загастай маш ойроос танилцаж болох юм байна.
Эхлээд төмөр торон дотор сонирхогчдыг хийж түгжээд далайн эрэг хавьцаа байрлуулдаг байна. Харин дараа нь зориулалтын хоол цацаж аварга загасыг эрэг рүү ойртуулдаг бөгөөд тортой хүмүүсийг ус руу оруулдаг аж. Жуулчид айдаст автан аварга загаснуудыг ойроос харж, харин аварга загаснууд хоол идэхийн тулд торны түгжээг онгойлгохыг хичээнэ.
4. Австралийн “Werribee Open Range Zoo”
Энэхүү амьтны хүрээлэнд хүн болон арслан хоёрын хооронд ямар ч хаалт байхгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээр хийжээ. Үнэндээ бол жийпийн шилийг маш бат бөх шилээр хийсэн учраас жуулчид аюулгүй нөхцөлд байдаг байна. Амьтны хүрээлэнд тор байдаггүй бөгөөд амьтад тусгай томоохон хашаанд амьдардаг. Дээрх том талбайгаар машин, автобус зэрэг жуулчидтай тээврүүд явдаг байна.
5. Үхлийн тор
Австралийн Давин хотод байрлах “Crocosaurus Cove” усан амьтны хүрээлэнд маш том аквариум дотор аварга матрууд амьдардаг гэнэ. Энэ матар нь хамгийн том, аюултай матрын нэг төрөл бөгөөд ихэнхидээ тэд хүмүүс рүү дайрдаг байна. Матрын урт нь 7м орчим, жин нь бараг л 1тонн хүрнэ.
Эхний шатанд матрыг зөвхөн дээрээс нь харж болох бөгөөд дараагийн шат нь жинхэнэ “үхлийн тор” байх болно. Матрыг илүү ойрхноос харахыг хүссэн сонирхогчдыг торонд хийж матар буй аквариумын гүн рүү оруулдаг байна.
6. Цагаан баавгайтай хамт сэлэх
“Polar Bear Habitat” хүрээлэнгийн зохион байгуулагчид энэхүү зэрлэг амьтантай сэлэх боломжийг олгодог. Мэдээжийн хэрэг жуулчдын болон цагаан баавгайн сэлж буй усан санг 9мм зузаантай шилээр тусгаарласан ч цагаан баавгайг чөлөөтэй харах хангалттай боломжтой юм байна. Энэ хүрээлэнг нээхэд 20 жил шаардагдсан боловч хагас жилийн дотор 11000 хүн хүрээлэнд очиж гайхалтай мэдрэмжийг мэдэрчээ.