Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хью Грант алдартай жүжигчин болохоосоо өмнө “Фулхем” хөл бөмбөгийн клубын туслах ажилтнаар ажиллаж байсан гэдгийг та мэдэх үү?
Жек Николсоны том эгч нь үнэн хэрэгтээ түүний ээж нь, харин ээж аав нь түүний өвөө эмээ аж. Тэд хүүг өөрсдийн нэр дээр бичихийг хүсэж харин залуу ээжид нь өөрийн сонирхолоо дагаж, бүжигчний ажлаа хийх боломж олгожээ.
Николь Кидман эрвээхэйнээс айдаг гэнэ шүү.
Харин Жонни Депп алиалагч нараас айдаг гэнэ.
Леди Гага өөрийн хит болох «Born This Way»-ийг 10 минутын дотор зохиосон аж.
Кристиан Бэйлын ээж нь циркийн алиалагч байсан бөгөөд анхны үнсэлтийг нь Барта хэмээх акробатчин бүсгүй бэлэглэжээ.
Хиллари Суонк Олимпийн “Өсвөрийн усан сэлэлт”-ийн тэмцээний үеэр тоглолт хийсэн байна.
Тейлор Лотнер 12 настай байхдаа каратэгийн дэлхийн аварга болжээ.
Тоглолтынхоо өмнө Мэрайя Кэри 15 цагийн турш чийгшүүлэгчтэй өрөөнд унтдаг байна.
Ума Турманы эцэг нь буддын лам байжээ.
Колин Фаррелл “Boyzone” хамтлагт орох шалгаруулалтанд тэнцээгүй гэнэ.
Майкл Фассбендер, Ирландад амьдарч байх үедээ сүмд тахилын ширээ засдаг байжээ.
Лейтон Мистерийг төрж байх үед түүний ээж хар тамхины хэргээр ял сонсоод байсан аж. Охиноо төрсний дараа эх нь буцаад шорон руу явж, эмээ өвөө хоёр нь охиныг өсгөжээ.
Шайа Лабаф өөрийгөө төлөөлөгч хэмээн худал хэлж анхны дүрээ бүтээж байсан байна.
Жорж Клуни заримдаа Лос-Анжелос дахь гэрийнхээ хувцасны өрөөнд унтдаг гэнэ. Түүний хэлж байгаагаар унтлагын өрөөнүүд нь хэтэрхий гэрэлтэй аж.
Жулия Робертс сандрахаараа, сэтгэл нь тавгүй байх үед нь зүүн нүднээс нь нулимс гардаг байна.
Хамгийн анхны гэрээгээ Шарлиз Террон банкинд кассаар ажиллаж байх үедээ хийжээ. Бүсгүйн чекийг бэлэн мөнгө болгохоос татгалзсан нь төлөөлөгчийн анхаарлыг ихэд татсан байна.
Марк Уолберг гудамжны танхайчуудын нэг байсан бөгөөд хар тамхи хэрэглэдэг байсан байна. Үүнээс гадна тэрээр өөрөө хар тамхи наймаалж, хүний амь насанд аюул учруулах гэж байсан хэргээр ял сонсож байжээ.
Алдарт бейсболчин Бейби Рут (Babe Ruth) малгайныхаа дотор байнга байцаа хийдэг байсан аж. Хамгийн хачирхалтай нь хоёр дахь цохилт бүрийн дараа байцаагаа сольдог байжээ.