Хуучин текникийн агуулах

2012-11-14, 00:39
21,629
Америкийн “ВВС Davis-Monthan Air Force Base” баазыг үнэхээр хуучин цэргийн техник, тоног төхөөрөмжийн агуулах, оршуулга гэхэд болно. Учир нь энэхүү газар өмнө нь хэрэглэж байсан, эсвэл зарагдаж буй нисдэг тэрэг, засварт хэрэглэх, сэлбэгэнд ашиглах онгоц гээд бүхий л зүйлүүд байдаг гэнэ. Энэхүү газрын харагдах байдал ч үнэхээр гайхалтай аж. "Davis-Monthan Air Force Base" Google Maps-ын газрын зураг дээр хүртэл томоохон зайнд тэмдэглэгдсэн байдаг байна.
Хуучин текникийн агуулах



Баазын талбай нь 11000 кв.м бөгөөд жил бүр 400 орчим шинэ нисдэг тэргийг хадгалуулахаар авчирдаг байна. Мөн 400-аад орчим нисдэг тэрэг, онгоцыг зарах эсвэл устгадаг аж. Энэхүү тоонд хоёр улсын хоорондын зөвшөөрлөөр устгагдаж буй нисэх төхөөрөмжүүд багтаагүй байгаа гэнэ. Баазад нийтдээ 4400 орчим нисэх төхөөрөмж байдаг бөгөөд ойролцоогоор 35 тэрбум долларын нисэх төхөөрөмжүүд энд хадгалаастай байдаг байна.







Нисэх тэргүүдийг хадгалахын тулд авахдаа бүх зэвсэг болон нууц төхөөрөмж, системүүдийг хурааж авдаг байна. Халаах төхөөрөмжүүдийг нь хатааж, тусгай тос шахаж энэхүү тос нь хамгаалалтын давхарга үүсгэдэг байсан аж.





Баазыг 4 үндсэн хэсэгт хуваадаг байна.
- урт хугацаанд хадгалагдах төхөөрөмж (дайны хэрэглээний)
- богино хугацаанд хадгалагдах төхөөрөмж (дайны хэрэглээний)
- нисэх онгоцууд – сэлбэг болгох (хэсэгчлэн салгаж, эд ангийг нь ашиглах, дайнд хэрэглэх боломжгүй)
- Зарах зориулалттай тоног төхөөрөмж





“Davis-Monthan Air Force Base” Google Maps-ын газрын зураг дээр.



Баазыг ажиллуулахад зарцуулсан хөрөнгөө баазад байрлах онгоцыг янзалж засах, эсвэл сэлбэгэнд зарснаар онгоц бүрээс 11 долларын ашиг олдог байна.

Нэг эгнээнд байрлах эдгээр онгоцууд ямар ч чимээ аниргүй байдаг бөгөөд яг л шавраар хийсэн баримал мэт харагдах аж.  Олон тооны цагаан дүрсүүдийн дунд ганц нэг дээш нугарсан “ Фантом”-ын далавч, тэдгээрийн ард А-4 “Скайхок”-ын довтолгооны тавцан харагдана. Харин эсрэг талаар нь F-111 бөмбөгдөгч онгоцны эгнээ үүссэн байгаа бөгөөд одоог хүртэл дажгүй үнд хүрэх учраас хулдаасан уутаар маш нарийн ороожээ. Үүнээс гадна B-52 хэмээх шинэхэн далавчит тэргүүд, байлдааны бөмбөгдөгч онгоцууд заримдаа байлдааны нислэгийн онгоц болох C-141 “Старлифтер” хамт нэг эгнээнд байрладаг бөгөөд хаа нэгтээ “Геркулес”, “Орион” зэрэг харгадсаар байна. F-16 онгоцны оронд “Ирокез“ байрлаж түүний араас B-1B “Лансер” пуужин зөөгчид байрлажээ. Заримдаа олон тооны цагаан машины дунд 50-аад оны B-47 “Стратоджет” болон “Трейдер” -ыг олж харж болно. Баазын өмнөд хэсэгт эмх замбараагүй байдаг бөгөөд хаа сайгүй хагас дутуу төмрийн хаягдлууд байдаг. Энд юу тохиолдсон юм бол?

Баазын газар нутгийг маш сайн хамгаалдаг байна. Учир нь энэхүү газар “ВВС”-ийн нэгээхэн хэсэг хэмээн тооцогдох аж. Онгоц байрлах хашааны эргэн тойронд дуут дохиолол, гэрэлтүүлэг, видеокамер зэрэг нь өдөр шөнөгүй бааын эргэн тойрныг хамгаалах үүрэгт оролцоно. Тиймээс энэ бүхэн нутгийн зарим нэг муу иргэдэд бааз руу нэвтэрч, түлш эсвэл ямар нэг онгоцны эд ангийг хулгайлах боломжийг өгдөггүй байна.

Баазын археологийн мэдээ
“Дэвис-Монтен”-ы баазыг харахад Мексикийн хилийн ойролцоо байрлах хамгаалалтанд авсан нүх мэт харагдана. Энд 355-р байлдааны цэг байрлах боловч байлдааны бэлэн байдалд зөвхөн  А-10 “Тандерболт” л байдаг байна. “Дэвис-Монтен”-д агаарын довтолгооны нисгэгчдийг бэлддэг. “Тандерболт”-оос гадна 355-р байлдааны цэгт хайлтын онгоцууд бадаг бөгөөд үүнд HC-130 онгоц, HH-60 “Pave Hawk” нисдэг тэрэг багтах аж. Мөн байлдааны баг бүрэлдэхүүн болох зориулалтын  EC-130 онгоц, түргэн тусламжийн буюу эмнэлгийн West Coast A-10 мөн бий.

Баазын нэр хүндийг “Тандерболт” дээр нислэг хийж, бэлтгэл хийсэн цэргүүд бус харин баазын 11 кв.м газар нутгийг өөр нэгэн сонирхолтой 309-р бааз буюу хуучирсан эвдэрсэн байлдааны онгоцыг засварлах хэсэг (AMARG) авчирсан гэхэд болно. Энэхүү салбарт 4400 орчим тоног төхөөрөмж, 13 сансрын тоног төхөөрөмж багтах бөгөөд 35 тэрбум долларын үнд хүрэх юм байна.



Баазын байрлах газрыг ихэд бодлоготой сонгосон байна. Аризоны цөлийн хуурай уур амьсгал нь олон арван жилийн турш нисдэг тэргүүдийг задгай тэнгэрийн доор хадгалах боломжийг олгодог. Онгоцыг хадгалахаас өмнө олон тооны үзлэгт хамруулдаг бөгөөд үүнд онгоцны аюулгүй байдал, удаан хадгалах боломжтой эсэх талаар судалдаг байна. Юуны түрүүнд бүх галт зэвсгийг хурааж, аккумлятор болон электрон тоног төхөөрөмжийг салгаж авдаг гэнэ. Үүний дараа, түлшний систем ордог бөгөөд түлшний оронд зориулалтын тос хийж энэхүү тос нь удаан хугацааны турш бүхий л хоолой, сувгийг хамгаалах үүрэгтэй байна. Энэ бүх үйл ажиллагааны дараа онгоцыг гялгар уутанд боож, нарны тусгалаас хамгаалж цагаан будгаар буддаг гэнэ. Ингээд баазын ажилтан онгоцыг төлөвлөсөн газар аваачиж байрлуулах бөгөөд эндээс онгоцыг цаашид зарах уу, эсвэл эд ангийг нь өөр шинэ онгоц бүтээхэд ашиглах уу гэдгийг шийддэг байна. Зарим тохиолдолд энэ онгоцыг тоохгүй, бүр мартсанаар хэдэн зуун жилийн дараа магадгүй онгоц үгүй болох болов уу.

Хэдийгээр энэхүү баазад их хэмжээний хэрэггүй зүйлс байдаг ч “AMARG” буюу “Агаарын нисэх хүчний засвар болон сэргээн засах групп” –ын ажилтангууд хамгийн гайгүй, ашиглах боломжтой онгоцыг сонгож авдаг байна. Жил бүр 400 орчим нисдэг тэрэг, онгоц баазыг орхиж, ойролцоогоор төчнөөн тооны нисдэг тэрэг, онгоцыг авчирдаг.  Олон тооны төхөөрөмжүүд нь ирээдүйд хэрэглэх боломжтой, чанарын хувьд сайн байдаг байна. Онгоцыг янзлаж, шинэчилснээр өнөөгийн зах зээлд маш өндөр үнээр зардаг. Жишээлбэл: 2012 оны 10 сарын 19-нд F-16 загварын 36 онгоцыг худалдаж авах гэрээ хийгдсэн байна. Зарим нэг мэдээллээс харахад 5,3 тэрбум долларын гэрээ болсон аж. Гэрээнд онгоцны запас хөдөлгүүр болон хэд хэдэн чухал эд ангийг дагуулж авна гэж дурьдсан байна. Энэ бүх зүйл “Дэвис-Монтен” баазад байсан нь тодорхой.



С-1 Trader 30 жил хадгалалтанд байсныхаа дараа эргэн ажилдаа орж байна.

Заэримдаа баазад бүр хачирхалтай, сонирхолтой зүйл болдог аж. Жишээлбэл: 2010 онд Бразилийн ВМС-ийн төлөөлөгчид цэнэглэгч онгоц болон “Сан-Паулу” дахь нисэх онгоцны тээвэрлэлтийн  байгууллагад агаарын тээврийн хамгаалалтын болон хяналтын онгоц хэрэгтэй хэмээн хандсан байна. Эдгээр олон онгоц дундаас төлөөлөгчдийн анхаарлыг 1960-1970 оны үед АНУ-ын нисэх онгоц тээвэрлэлтэнд ашиглаж байсан  “С-1 Trader” татжээ. Үүний үр дүнд “С-1 Trader” загварын 8 тэргийг худалдаж авахаар болсон байна. Эдгээр онгоцны 4 нь 167 сая долларт хүрэх бөгөөд засварлаж, шинэчилснээр цэнэглэгч онгоц болгон ашиглах болжээ. “KC-2 Turbo Trader” хэмээн нэрлэгдэх онгоцны зөвхөн загвар нь өмнөхтэйгөө ижил боловч бусад бүх тоног төхөөрөмж, систем нь орчин үеийн технологиор хийгджээ. 

Эдийн засгийн үүднээс харахад 309-р нисэх тэргийн засварын газар нь 1000%-ийн ашигтайгаар ажилладаг байна. Цэргүүдийн мэдээлж байгаагаар “Дэвис-Монтен”-д орж ирсэн орлого бүр нь 11 долларын ашигтай байдаг бөгөөд энэ бүхэн нь их хэмжээний хөрөнгийн сан үүсгэж байдаг гэнэ. Үүнд гайхах зүйл үгүй. Бэлэн бүтээгдэхүүн байхад үүнийг янзлах эсвэл задлах нь мэргэжилтэнгүүдийн хувьд төдийлөн хэцүү биш бөгөөд үүний дараа үнд хүргэх нь хамгийн амар. Баазын хамгаалалт болон мэргэжилтэнгүүдийг цалинжуулахад л зарлага гардаг. “ AMARG “-ын 500 орчим мэргэжилтэнгүүдийн  ихэнхи нь иргэд дундаасаа байдаг байна.



Мэдээж, арми нь хэрэггүй болсон төмөр зарах наймаа гэхээсээ илүү дайны талбарт үзүүлсэн амжилт ихтэй байх ёстой. “Дэвис-Монтен “-ы энэхүү баазад Холливудын янз бүрийн кино зураг авалт их болдог байна.








Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()