Жак Ив Кусто –д зориулсан ер бусын дурсгалын хөшөө

2012-11-08, 22:24
15,081
Зарим хүмүүсийн огт мэдэхгүй, заримынх нь хувьд домог болон яригддаг Жак Ив Кусто (Jacques-Yves Cousteau)-д зориулж бүтээсэн усан доорхи бүтээл дэлхий дээр маш олон байдаг. Харин та бүхэнд одоо энэ хүний дурсгалд зориулан босгосон цор ганц баримтан дээр тулгуурласан, ул суурьтай барималыг танилцуулж байна. Бусад нь бол зүгээр жуулчдыг татах үүднээс суурилуулсан бэлэгдэл төдий бүтээлүүд ажээ. Түүнийг бид Амьтны ертөнцийн усан доорх амьдралыг харуулдаг нэвтрүүлгээр нь сайн мэднэ.
Жак Ив Кусто –д зориулсан ер бусын дурсгалын хөшөө



Далай тэнгисийн талаар сонирхдог хүмүүсийн хамгийн сайн мэддэг нэр бол Жак Ив Кусто юм. Тэрээр амьд ахуйдаа далай тэнгисийн ёроолын ер бусын амьдралын талаар гайхалтай нэвтрүүлгүүдийг хийж, “Калипсо” хүлгийг бүтээн үлдээсэн нэгэн. Энэ л шумбагчийн тусламжтайгаар хүн төрөлхтөн далай, тэнгисийн улам гүн хэсэгрүү шумбаж, удаан цагаар тэндээ байх боломжтой болсон байна. Түүний бүтээсэн шумбагч хүлэг болон ус нэвтэрдэггүй камер зэрэг нь лусын ертөнцийн нууцад нэвтрэх түлхүүр болсон юм. Ийм ч учраас Жак Ив Кусто нь хүн төрөлхтний түүхэн дэхь хүндэт хүмүүсийн нэг билээ.



Крымын шумбагчид энэ хүний дурсгалд зориулж ер бусын бүтээл босгохоор шийджээ. Тэд эргээс 60 метрийн зайд, 6 метрийн гүнд орших тэнгисийн ёроолын хаданд Жак Ив-Кустогийн дурсгалын хөшөөг байруулжээ. Баримал нь хэдийгээр овор багатай, боловч нэлээн өвөрмөц болсон байна. Энэхүү дурсгалыг ахмадын 100 насны ойгоор, 2010 онд суурилуулжээ. Тэрээр зүрхний шигдээсээр, 1997 онд таалал төгссөн юм байна.

1968 онд Кусто нь яг энэхүү барималыг байрлуулсан газарлуу шумбаж байжээ. Түүнчлэн шумбагчид энэхүү барималыг байрлуулсан тэнгисийн эрэг дээрхи Крымын зочид буудлыг Кусто-гийн нэрээр нэрлэхийг хүссэн боловч хангалттай баримтгүйн улмаас түтгэлзүүлсэн юм байна.



Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()