Минжний тухай сонирхолтой баримт

2012-11-08, 01:06
36,013
Минж бол үнэхээр сонирхолтой, өхөөрдөм амьтан юм. Магадгүй зарим хүмүүс Минжний арьсыг хэрхэн хэрэглэх талаар л мэдэх биз. Гэтэл түүнийг гайхалтай ажилсаг бяцхан амьтан гэдгийг мэдэх үү? Ямар сайндаа өнгөрсөн зун манай төрийн байгууллага минжээр Туул голоо цэвэрлүүлэх гэж нутагшуулж байх билээ. Харин тэр минжүүд нь одоо хаана хэрхэн ажиллаж, эсэн мэнд байгааг бүү мэд. Минж нь хөхтөн амьтан бөгөөд мэрэгч амьтдын төрөлд багтдаг. Минжнүүд модны холтос болон навчаар хооллодог байна. Та энэ хөгжилтэй бяцхан амьтаны тухай баримтуудтай танилцаад сэтгэгдэлээ үлдээгээрэй.
Минжний тухай сонирхолтой баримт



Минж бол загас.
Католикийн ламууд олон жилийн туршид минжийг загас хэмээн үздэг байжээ. Эдгээр ламууд хоол сойлтын үеэр минжний махыг идэхийн тулд зориудаар ийм дүгнэлт хийсэн гэх таамаглал бий. Мөн үүнээс гадна минжнүүд ихэнхидээ усан дор амьдардаг учраас лам нарын үзлийг зөвтгөж загас гэж авч үзэж болох л юм.

www.caak.mn

Нэг минжний гэр бүл өвлийн бэлтгэлээ хийхдээ ойролцоогоор 70 куб метр хэмжээний навч, холтос цуглуулдаг байна. Тэр бол гол мөрний цэвэлэгч юм.

www.caak.mn

Минжнүүд хүн шиг хэрэгцээтэй гэсэн бүх зүйлийг амьдралынхаа явцад сурч мэддэггүй. Тэд төрөхдөө л яаж хаалт хийх, хаана оромжоо барих талаар мэддэг байна.

www.caak.mn

Харин минжнүүд хэзээ ч загасаар хооллодоггүй.

www.caak.mn

Чих болон хамрынхаа нүхийг таглаж, амаа хаасан тохиолдолд минжнүүд ойролцоогоор 10 метрийн гүн усанд 10-15 минут хүртэл байж чадах бөгөөд ингэхдээ 700 метрийн зайг туулсан байдаг байна.

www.caak.mn

Минжнүүд эцэг эхтэйгээ 2 жил орчим л хамт амьдардаг.

www.caak.mn

Минжний гэр бүлд эцэг эх, өнгөрсөн жилийн болон энэ жилийн үр төл багтдаг байна. Ийм гэр бүл 2.9 кв.м талбайг эзэлэн амьдардаг.

www.caak.mn

Орчин тойрноо цэвэрлэхдээ минжний хар хуваар цэвэрлэдэг байна.

www.caak.mn

Нас бие гүйцсэн эрэгтэй минж найман настай хүүхэдтэй тэнцэх хэмжээний жинтэй байдаг аж.

www.caak.mn

Тиймээс минжийг Европын хамгийн том мэрэгч амьтан хэмээн тооцдог бөгөөд дэлхийд хоёрт багтдаг байна.

www.caak.mn

Минжний зовхи нь тунгалаг учраас усан дор ч чөлөөтэй харж, нүдээ ч хамгаалж чаддаг байна.

www.caak.mn

Минж нь хаалт хийхдээ хамгийн сайн амьтад. Хамгийн том хаалт нь 700 метрийн урттай байсан аж.

www.caak.mn

Минжнүүд 40 сантиметрийн диаметртэй модыг нэг шөнийн дотор унагаж, холтосноос нь салгаж чаддаг байна.

www.caak.mn

Бүрэнхий болох үед болон шөнө минжнүүд их иэдвхитэй, эрч хүчтэй болдог гэнэ.

www.caak.mn

Минжний хоёр дахь хурууны хумс нь хоёр хэсэгт  хуваагдсан байдаг бөгөөд энэ нь үсээ самнах зориулалттай байдаг аж.

www.caak.mn

Минжний сүүл нь ширүүн, хатуу арьсаар бүрхэгдсэн байдаг байна. Энэ нь сэлүүрний үүрэгтэй бөгөөд хэр гүн шумбахыг нь хянаж өгдөг гэнэ.

www.caak.mn

Оромж нь ямагт усны дээр байдаг боловч оромж руугаа орохын тулд заавал усаар дамждаг байна.

www.caak.mn

Минжний дундаж наслалт нь 14 жил байдаг бөгөөд энэ нас хоёр дахин уртсах тохиолдол ч бий.

www.caak.mn

Бобруйск хотод минжид зориулсан хоёр төрлийн хөшөөт баримал байдаг байна.

www.caak.mn

www.caak.mn

Канадын 5 центийн зоос дээр минжний зураг байдаг.

www.caak.mn

Минжний барьсан хаалт нь агаараас харж болох цорын ганц амьтны барьсан хаалт юм.

www.caak.mn

Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()