Лапша баяжуулсан гоймон

2012-10-24, 20:49
22,330
Германы “Мүйлэнхими” компани нийт 120 оронд бичил тэжээлийг нийлүүлж, бага насны хүүхэд, хөхүүл эхчүүд, өндөр настнуудад гайхалтай үр дүн өгч байгаа бөгөөд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлтэй баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж байгаа орнууд цус багадалтыг 45 хувь бууруулж чаджээ. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Эрүүл мэндийн салбар дэмжиж, дэлхий нийтээр энэхүү элковит баяжуулалтыг хийхийг уриалж, дэлхийн 60 орон баяжуулсан хүнс хэрэглэх тухай хуулийг батлан гаргаад байна.
Лапша баяжуулсан гоймон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Монголын ХААЯ энэхүү төслийг хэрэгжүүлэхээр чармайж, гурилын үйлдвэрүүдийг баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх шийдвэр гаргахаар зорьж байгаа юм байна. Энэхүү зах зээлд өрсөлдөгч бүтээгдэхүүн болох зарим гоймон хятад гурилаар хийдэг учраас цагаан өнгөтэй, хугардаггүй гэх мэт давуу талуудтай. Гэвч муутгахгүй , хадгалалтанд тэсвэртэй байлгах үүднээс  химийн элементүүд хийж, хугаралтыг зогсоохын тулд цавуулаг нэмдэг бодис хийх, мөн өнгийг нь цагаан болгохын тулд ясны гурил хольдог гэх мэт таагүй зүйлүүд сонсогддог. “АГЬ” ХХК Монголчуудын талархлыг хүлээсэн Лапша брэндийн баяжуулсан гоймон үйлдвэрлэсэн нь бидний байнгын хэрэглээ болж, таатай мэдрэмж, таашаалтай амтаараа гайхуулан таны гал тогоог эзэгнэлээ. Өдгөө чухалчлахаас аргагүй болсон эрүүл хүнс, эрдэс бодисын шаардлагыг хангасан үндэсний цоо шинэ бүтээгдэхүүн ийн Монголд нэмэгдэж байгаад талархахаас аргагүй. Лапша брэндийн баяжуулсан гоймон нь өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарахын тулд иргэдэд эрүүл хүнс,  Эрүүл амьдралын Энгийн нууц болох  баяжуулсан гоймонг бэлэг болгон бариад байна.

Лапша баяжуулсан гоймонд Тиамин В1, Рибофлавин В2, В3, Фолийн хүчил В9 гэсэн үндсэн 4 витамин, төмөр, цайр гэсэн 2 эрдэстэй. Энэ зургаан нэгдэл нь зөвхөн төв Азийн буюу Казакстан, Монгол зэрэг орнуудад зориулсан хүнсний нэмэлт ажээ. Яагаад гэвэл Төв Азийн эдгээр орнуудад цоорхой тагнай, сэтэрхий уруул, нурууны эвэрхийтэй хүүхдүүд маш их төрдөг. Ийм эмгэгүүдийг зогсоохын тулд В3 витамин, цус багадалт их байгаа учраас төмөр нэмсэн тул Лапша баяжуулсан гоймонд ач холбогдол өгөх нь тодорхой.


Баяжуулсан гоймон дахь нэмэлт тэжээл нь: Монголын цаг агаар, бие махбодийн онцлогт таарсан байх ба төв Азийн хүмүүст дутагддаг эрдэс витаминаар баяжуулжээ.

В1 Тиамин: Төв болон захын мэдрэлийн үйл ажиллагаа хангахад идэвхитэй оролцож нүүрс усны солилцоог зохицуулахад ферментийн найрлаганд ордог.

В2 Рибофлавин: Уураг өөх тосыг боловсруулан шингээн, ферментүүдийн найрлаганд оролцдог. В амин дэмүүд нь халуунд тэсвэртэй хоол бэлтгэхэд алдагдахгүй.

РР буюу никотины хүчил: Уургийн солилцоо, хийн амьсгалд оролцохоос гадна хоол боловсруулах болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулахад оршино. Насанд хүрсэн хүнд хоногт 18-20мг шаардана.

В9 буюу фолийн хүчил: Бүдүүн гэдсэнд ашигтай нянгуудын оролцоотойгоор нийлэгжиж нэмэгддэг ба хүний биед олон талын онцгой үйлчилгээг үзүүлдэг. Хоол боловсруулах замын үйл ажиллагаа хямралтай, ялангуяа ходоодны хүчил багассан үед, жирэмсэн эхчүүдийн хувьд ургийн хэвийн өсөлтийг хангаж, хүүхдийн нуруу нугас болон тархины гажилтаас урьдчилан сэргийлэх, архаг цус багадалттай, элэг өвчлөлттэй, өөхлөх хандлагатай хүмүүсийн хувьд зайлшгүй хэрэгцээ болж чадна. Фолийн хүчлийг хангалттай хэрэглэж байх нь таны хүүхдэд нугасны эвэрхий болон тархи байхгүй /анэнцефали/ байх зэрэг мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдлийг 50-70% бууруулдаг. Эдгээр гажигууд ихэнхи эмэгтэйчүүдийг жирэмсэн болсноо мэдэхээс өмнө буюу жирэмсний 28 дахь хоног орчимд үүсдэг байна.

Zn Цайр: Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул яр шархыг амжилттай эдгээж арьсыг нян бактераас хамгаалдаг. Цайр дутагдлын шинж бие дэх шарх, үрэвсэл удаан аниж эдгэх, цайрны дутагдал нь өсөж яваа бие организмын бэлгийн гормоны хөгжилд сөрөг нөлөөтэй. Цайр нь уураг болон ДНХ-ийн нийлэгжилт, инсулин дааврын идэвхи, өндгөвч болон төмсөгний бодисын солилцоо, элэгний үйл ажиллагаа, бие махбодын өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Олон ферментийн бүрэлдэхүүнд ордог цайр нь уураг, нүүрс ус, өөх тосны солилцоог зохицуулахад тусалдаг.


Цайрын дутлын анхны шинж тэмдэг: - Амтлах мэдрэмж буурах, дархлаа сулрах, арьсны янз бүрийн эмгэгт өртөх зэрэг болно. Цаашилбал үс унах, ходоод гэдэс  хямарч гүйлгэх, ядрах, шарх удаан эдгэх, нярай хүүхдийн өсөлт удууширч, оюуны хөгжил хоцрох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Fe  Төмөр: Цусны гемоглобин гэдэг өнгөт уургийн нэгдлийн бүтцэд ордог бөгөөд гемоглобин нь хүчилтөрөгчийг тээвэрлэн эд эсэд хүргэж өгөөд бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох нүүрс хүчил хий нүүрс хүчлийн ислийг өөртөө нэгдүүлэн уушгиар дамжин хүчилтөрөгчөөр солиод цааш дахин эд эсэд хүргэх замаар эргэлтэд ордог. Төмөр дутахад эд эс хүчилтөрөгчийн архаг дуталд орж уүлмаар бодисын солилцоо хямардаг. Хэвийн нөхцөлд хүн хоногт хоол хүнсээр 14-18мг нь шимэгдэж биед шингэнэ.

Төмөр дутлын цус багадалтын уршиг: Биеийн эсэргүүцэл суларч олон дахин өвчлөх ба өвчин нь ужиг явцтай, дахих, хүндрэх хандлагатай. Байнга ядрах бие сулрах бөгөөд хөдөлмөрийн чадвар буурдаг. Төмөр дуталтай байгаагын дийлэнхийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт цус багадалтын 30-аас дээш хувь нь төмөр дутлын шалтгаантай байна. Эхийн эндэгдлийн 20%-ийг цус багадалтын шалтгаан эзэлж байна. Жирэмсний үед төмрийн хэрэгцээ ихэссэнтэй холбоотойгоор төмөр дутагдлын цус багадалт үүсдэг. Төмөр дутлын цус багадалтаас зайлсхийснээр дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх нярайн эндэгдэл үүсэх эрсдлээс сэргийлж чадна. Өнөөдөр бид дээрх витамин, төмөр , цайраар баяжуулсан эрүүл мэндэд тустай Лапша гоймонг хэрэглэснээр олон давуу талыг мэдрэх болно. Энэ утгаараа энэ бол хэмнэлт. Ийнхүү энгийн өдөр тутмын жижиг хэрэглээнээс бид эрүүл амьдрах боломж байна.





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.