Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Америкийн Нэгдсэн улсад хамгийн анхны бүжгийн марафон буюу бүжгийн
тэмцээн 1909 оны 12 сард Бьютт хотын Монтана мужид болсон байна. Энэхүү
бүжигт 170 орчим хос оролцсон бөгөөд 15 цагийн турш үргэлжилсэн юм. Мөн
дараагийн нэгэн бүжгийн марафон нь 1923 онд болсон аж. Харин энэ үеэр 32
настай Америкийн нэгэн бүжигчин эмэгтэй 27 цагийн турш зогсолтгүй
бүжиглэж, 6 удаа хосоо сольж Английн рекордыг эвдсэн байна. Түүний
энэхүү амжилт олны анхаарлыг татсан бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд ихэд
гайхан биширцгээж байв.