“Miss Pink 2012” - Ижил хүйстэнгүүдийн тэмцээн

2012-10-20, 20:12
17,208
2012 оны 10 сарын 14-нд Непалын Катманду хотод “Pink Pageant 2012” хэмээх ижил хүйстэнгүүдэд зориулсан спортын өдөрлөг болон Миссийн тэмцээн болж өнгөрсөн байна. Энэхүү тэмцээнд 30 гаруй орны лесби, гей, бисексуал болон трансексуал хүмүүс оролцсон бөгөөд ялагч нь “Miss Pink 2012” хэмээх алдарыг хүртсэн байна. Ялагчийг гар бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, карате болон гоо сайхан гэх мэт олон шалгуураар тодорхойлсон байна. Тэмцээний ялагчаар Пурнима (Purnima) тодорсон бөгөөд “Miss Pink 2012” титмийг хүртсэн байна.
“Miss Pink 2012” - Ижил хүйстэнгүүдийн тэмцээн



1. 1500 гаруй үзэгчдийн алга ташилтын дор 3 хоног үргэлжлэх энэхүү тэмцээний оролцогчид Катмандугийн төв цэг болох Дашаратх стадионд өөрсдийн орны өнгө бүрийн тугийг барьж гарч ирснээр тэмцээний нээлт эхэлсэн байна.

www.caak.mn (15 фото)


2. Багтай бүжигчид болон Непалын үндэсний хөгжмийн хөгжимчид тэмцээнд оролцогчидтой хамтран нээлтийн ёслолыг толилуулсан аж.

www.caak.mn (15 фото)


3. Ихэнхи оролцогчид хэлэхдээ “Энэхүү тэмцээн бидэнд өөртөө итгэх итгэлийг өгч, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлсэн” -хэмээжээ.

www.caak.mn (15 фото)


4. Грег Луганис тэмцээний спортын төрлийн нээлтийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тэрээр энэхүү цөөнхи улсын эрх ашгийг хамгаалахыг дэмждэг аж.

www.caak.mn (15 фото)


5. Анх тэмцээнийг зохиох гэж байхад Непал шиг ижил хүйстэнгүүдийг эсэргүүцдэг газар ийм том тэмцээнийг бүрэн гүйцэд амжилттай зохиож чадах болов уу хэмээн ихэд айж байсан гэж “Ижил хүйстний эрхийг хамгаалах” байгууллагын тэргүүн ноён Пант (Pant) хэлсэн байна.

www.caak.mn (15 фото)


6. Непалд ижил хүйстэнгүүдийн асуудлыг одоо хүртэл хүлээн зөвшөөрдөггүй гэнэ.

www.caak.mn (15 фото)


7. Ихэнхи ижил хүйстэнгүүдийн хурим нь олон нийтийн өмнө болдогч тэдэнд хуулийн дагуу гэрлэлтийг нь баталсан бичиг баримт өгдөггүй байна.

www.caak.mn (15 фото)


8. Непалд ижил хүйстэнгүүдэд нэг жилийн хорих ял оноодог байна.

www.caak.mn (15 фото)


9. Зургаан жилийн өмнө Катмандуд ижил хүйстэн хүмүүсийг олон нийтийн өмнө зодож, баривчилдаг байсан аж.

www.caak.mn (15 фото)


10. Бага багаар энэхүү асуудлыг хүмүүс ойлгож эхэлж байгаа гэнэ.

www.caak.mn (15 фото)


11. Маогийн үзлийн маргааны дараа буюу 2006 онд Непал нь Бүгд Найрамдах улс болсон байна.

www.caak.mn (15 фото)


12. 2007 онд Улсын дээд шүүх ижил хүйстэн хүмүүсийг ялгаварласан хуулийг цуцалсан бөгөөд тэдэнд бүх иргэдтэй адил эрх тэгш байхыг зарласан байна.

www.caak.mn (15 фото)


13. Непалын ихэнхи хотуудад нь ижил хүйстнүүдэд зориулсан миссийн тэмцээн зохиодог болсон бөгөөд Катмандуд ижил хүйстний парад зохиосон аж. Энэ оны эхээр хүйсээ сольсон нэгэн өсвөр насны хөвгүүн гэр бүлтэй болж Непалын анхны транссексуал болсон байна.

www.caak.mn (15 фото)


14. Гэсэн хэдий ч ижил хүйстэнгүүд өмнөхтэй адил олон асуудалтай тулгарсаар л байна. Тэднийг сургууль эсвэл коллежид хүлээн авдаггүй, иргэний үнэмлэх авах болон хүйсийг нь тодорхойлсон бичиг баримт авахад нэлээд асуудал тулгардаг аж.

www.caak.mn (15 фото)


15. Катмандугийн оршин суугчдад энэхүү тэмцээн ихэд таалагдсан бололтой.

www.caak.mn (15 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()