Улаанбаатар, би чамд хайртай!

2012-10-16, 22:52
13,705
Creative Art Group -ын санаачлагаар хамгийн анхны удаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар мөн Skytel-тай хамтран "Улаанбаатар, би чамд хайртай!" ухаалаг гар утасны 2012 оны видео наадам зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой. Кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхоныг сонгож, гар утсан дээрээ бүтээлээ хийнэ. Хамгийн гол нь уг бүтээлд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай.
Улаанбаатар, би чамд хайртай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Сонгон шалгаруулалт хамгийн ардчилсан хэлбэрээр явагдах болно. Бүртгэл 10 сарын 1-ээс эхлээд 10 сарын 25 хүртэл үргэлжлэх болно. Бүртгэж авсан бүтээлүүдийг www.facebook.com/ubiloveyou гэсэн цахим хуудсандээр 10 дугаар сарын 29 -ээс 11-р сарын 16 хүртэл албан ёсоор байрлуулна.

Энэ хугацаанд хамгийн их like авсан шилдэг  нэг оролцогч 2012 оны 11 дугаар сарын 17-нд ялагчаар тодорч Гран Пригийн эзэн болж, 5’000’000 төгрөг, ухаалаг гар утас мөн Skytel -ээс 2gd data эрхийн эзэн болно, 2-р байр 1,000,000 төгрөг, смарт таб хожино. Харин 3-р 500,000 төгрөг мөн смарт таб хожино. Бүх оролцог Skytel-ийн 2gb data эрхийн эзэн болно.





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.