Өөрийнхөө оронд роботыг хичээлд явуулдаг хүүхэд

Нью-Йоркод амьдардаг 7 настай хүү Девон Кэрроу-Спердути (Devon Carrow-Sperduti) нь мэдрэхүйн бүх эрхтнээрээ дамжуулан, маш олон төрлийн зүйлээс үхлийн аюултай харшил авдаг өвчтэй ажээ. Жаахан өөр үнэр хүртэл түүнд аюултай харшил болж чаддаг. Тиймээс хүү бүх насаараа алслагдмал байдалд амьдрах шаардлагатай нэгэн аж. Гэвч эцэг эх нь хүүгээ үе тэнгийнхэнтэйгээ найзлаж нөхөрлөх, сурах эрхийг нь өвчинд залгиулахыг хүсээгүй тул Девон Кэрроу-Спердути (Devon Carrow-Sperduti)-ийн оронд сургууль руу нь роботыг явуулахаар болжээ.
Өөрийнхөө оронд роботыг хичээлд явуулдаг хүүхэд





Одоо Девоны оронд сургууль руу нь роботон төхөөрөмж явдаг бөгөөд ангийн хамт олон болон багш нартайгаа харьцах гол тулгуур нь болдог байна. Харин энэ үеэр Девон хүү нь сургуулиасаа 5 км-ийн зайтай орших гэртээ, унтлагын өрөөндөө сууж байдаг ажээ. Хүүгийн ашигладаг «VGO-robot» хэмээх энэхүү ер бусын аппарат нь интерактив дэлгэцтэй учраас тэрээр анги хамт олонтойгоо амьд харьцаа үүсгэж чаддаг байна.

Девоны робот нь ангид өөрийн гэсэн ширээтэй бөгөөд гар өргөх үүрэг гүйцэтгэдэг хөшүүрэгний тусламжтайгаар багшийн асуултад хариулах зөвшөөрөл авдаг байна. Хүүгийн ээжийн хэлснээр: “Ангийнх нь хүүхдүүд VGO роботтой яг амьд хүн шиг харьцаж, Девоныг нэрээр нь дууддаг. Энэ бүхэн хүүд маань нийгэмшихэд нь тусалж, бусад хүүхдүүдээс хоцрохгүй байхад нь тусалдаг. Миний хүү ангид яг бусад хүүхдүүдийн хийдэг зүйлсийг л роботоороо дамжуулан хийж чаддаг юм.”- гэжээ.

Девоны унтлагын өрөөн дэхь ширээн дээр болон бага ангийн сурагчийн өндөртэй роботын нүүрэн талд нягтрал сайтай камерууд байрлуулсан байдаг нь дүрст мэдээллийг утасгүй холбоогоор дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хүү багш, бусад сурагчид болон самбарыг сайн харж чаддаг байна. Робот нь бусад сурагчдын хамт сургуулийн коридороор Segway дугуйныхаа тусламжтайгаар явж чаддаг.



Хүүгийн нийгмийн амьдрал болон сурч мэдэх эрхийг нь биелүүлж байгаа «VGo Communications» компаний бүтээсэн робот нь 2000 долларын өртгөөр боссон юм байна. Энэхүү робот нь аудио болон видео мэдээллийг хоёр чиглэлрүү дамжуулдаг ажээ. Девон хүүгийн өрөөний нэг буланг ээж нь сургуулийг санагдуулмаар тохижуулж өгчээ. Тиймээс хүү хичээлийн цагаар энэ буландаа сууж, нийгмийн амьдалтай хөл нийлүүлдэг байна.





Сургуульд явах ямар ч боломжгүй өвчтэй Девон хүү маш хатуу хоолны дэглэм барьдаг. Тэрээр Зөвхөн эрдэнэ шиш, алим, төмс л иднэ. Хувцас, даавуун эдлэлийг зөөлрүүлэх үйлчилгээтэй зайлагчны үнэр хүртэл түүнийг амьсгалах боломжгүй болгодог ажээ.

Хүүгийн ээж Рене: “Девон маань маш олон төрлийн харшилтай бөгөөд бүгд их хурц хэлбэрээр, амь насанд нь аюултай байдлаар илэрдэг. Ихэнхи нь амьсгалын замаар дамждаг. Тиймээс бид хүүгээ бусад хүүхдүүдийн дунд оруулж, амь насыг нь эрсдэлд оруулж зүрхлэхгүй. Хүү маань харшлаасаа болж гурван удаа сэхээнд орж, маш олон удаа эмнэлэгт хэвтэж байсан юм. Би мэдээж сургуулийн хүүхэд бүрийг гараа маш сайн угааж, шүдээ тогтмол сойздож, самар идсэн бол түүнийгээ хүүгээс маань хол байлгахыг шаардаг чадахгүй шүү дээ. Учир нь энэ их бүдүүлэг, буруу үйлдэл болно. Гэхдээ бид хүүгээ хүүхэд насны сайхан дурсамжуудаас хол хөндий байгаасай гэж хүсээгүй учраас энэ роботыг сонгосон. Энэ бол хамгийн төгс шийдэл болсон доо.”- гэжээ.



«VGo Communications» компаний «VGO-robot» нь Девоны гэр бүлд 5000 долларын үнээр олджээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()