Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Арлын оршин суугчид энэхүү цардмалаар зам хучдаг байна. Зөвхөн арлын оршин суугчид төдийгүй Лондонд байдаг хамгийн их ачаалалтай замын нэг болох Пэлл-Мэл-ийг энэхүү Пич-Лэйкийн байгалийн цэвэр цардмалаар хийсэн байна.
Ла-Бреа тосгоны ойролцоо байрлах Пич-Лэйк нуур нь төдийлөн том биш бөгөөд 40 гектар харин гүн нь 80 метр байдаг. Пич-Лэйкийг нуур гэж хэлэхэд бас л хэцүү. Нуур гэгдэх энэхүү газар хар өнгийн шингэнтэй гуу аж. Жил бүр олон сая тонн цардмалыг энэхүү нуураас авдаг боловч цардмалын хэмжээ буурдаггүй байна. Газар доорх цардмалын байгалийн энэхүү үйлдвэр нь хүмүүсийн авсан цардмалыг байнга нөхөж гаргадаг аж.
Нуурын дээд тал нь гөлгөр, тослог бөгөөд хэрвээ түүний уснаас хутгах юм бол зунгааралдсан шингэн мэт харагдах аж. Пич-Лэйк нуурт ямар ч амьдрал байдаггүй гэж хэлж болохгүй. Энэ нуурт өөрийн гэсэн амьдралын үйл явц өрнөж байдаг боловч бусад нууруудаас тэс өөр юм.
Нуур байсан энэхүү газарт индиан овогтны Чима үндэстэн амьдарч байсан гэнэ. Харин овгийн өрсөлдөгчдөө ялсны дараа Чимачууд баяр зохиож маш олон тооны соно шувуунуудыг идсэн байна. Харин Чима үндэстэнгүүдийн сүсэг бишрэлээр бол тэд өөрсдөө Соно овгийн шувуудын өвөг боловч хэт баярласандаа болоод үүнийгээ мартсан байжээ. Энэхүү нүгэлийн хариу болгож бурхан тэднийг гэсгээж, тухайн газар нутгийг тэр чигт нь бүрхсэн цардмал нуур бий болгосон хэмээх домог байдаг ажээ.
Пич-Лэйк ерөнхийдөө ямар нэгэн хүний оролцоогүйгээр бий болсон цардмалаар дүүрэн нүх мэт. Иймэрхүү газрыг Венесуэл, Калифорни зэрэг газруудад олж болно.
Одоогийн байдлаар жуулчдын анхаарлыг татаад байгаа газрын нэг бөгөөд жилд ойролцоогоор 20 мянга орчим жуулчин ирдэг гэнэ. Үүнээс гадна, нуураас өдөр бүр сайн чанарын цардмал гаргаж авч, түүнийгээ экспортлодог байна. Энэхүү цардмалыг мөн барилга байгууламж барихад ч ашигладаг аж.