1. Байгууллагын нууцБайгууллагын нууцыг чандлан хадгалах ёстой хэмээн хуульд заасан байдаг. Ер нь бол зөв, шударга өрсөлдөөн их чухал бөгөөд албан байгууллагууд юу хийснээс, ямар бүтээгдэхүүн яаж гаргаснаас болж ийнхүү хөл дээрээ бат зогсож байгаа талаараа нууцалдаг. Энэ нь ч зөв болов уу. Магадгүй хуурамч бүтээгдэхүүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Харин эдгээр нууцыг мэдчих юм бол ганцаарчилсан давамгайлал үгүй болно. Жишээлбэл: Хэрвээ хэн нэгэн, хэзээ нэгэн цагт Кока-Коланы нууцыг мэдчихвэл Кока-Кола компани дангаараа ундаагаа үйлдвэрлэж чадахгүй болно. Тиймээс Кока-Кола компани худалдааны зах зээл дээр ноёрхсон байхын тулд нууцаа чандлан хадгалах хэрэгтэй болж байна гэсэн үг юм.
2. Нефтийн орд газарХэрвээ засгийн газар нефтийн орд газрын талаар нууцлахгүйгээр олон нийтэд зарласан бол энэхүү орд газар тэр доороо хүмүүсийн гарт орж, маш өндөр үнээр зарагдах байсан.
3. Нууцын зэрэгБусад улс орон болон хувь хүмүүсийн талаар мэдээлэл олдог бүхэл бүтэн үйл ажиллагаа байдаг. Эдгээр олж авсан мэдээллүүд нь тус бүрдээ өөр хавтсанд хуримтлагддаг. Засгийн газар энэхүү хавтсыг онцгой байдалд нээх эрхтэй бөгөөд энэ нь ховорхон тохиолддог. Магадгүй зарим мэдээлэл алдагдах эсвэл нууцлалыг үгүй болгосон байж болно. Ихэвчлэн засгийн газрынхан энэхүү мэдээллүүдийг өөрийнхөө нэр хүндийг бодож олон жилийн турш хадгалдаг байна.
4. Банкны төлбөр, тооцооҮнэндээ банкнууд ихэнхидээ Засгийн газрын эсрэг ажилладаг. 1934 онд гарсан Швейцарийн Банкны тогтоол нь банкны гадаад төлбөр тооцоог хамгаалж байгаа бөгөөд мөн үйлчлүүлэгчдэд татвар төлөхгүй байх, бодит орлогын хэмжээгээ нуух боломжийг олгож өгсөн байна. Энэ нь удирдах албан тушаалтнууд үйлчлүүлэгчийн мэдээлэлд халдаж чадахгүй байх давуу талтай боловч хэрвээ тухайн үйлчлүүлэгч ямарваа нэгэн хэрэгт холбогдож харин банкны мэдээлэл тэр хэрэгт нь зайлшгүй хэрэгтэй үед л мэдээллийг өгдөг байна.
5. Анагаах ухааны нууцИхэнхи оронд өвчтөний намтар болон өвчний түүхийг нууцлах ёстой хэмээн заасан байдаг. Бүх эмч нар тангараг өргөдөг бөгөөд энэхүү тангарагтаа өвчтөний нууцыг чандлан хадгална хэмээн амладаг байна. Мэдээллийг өвчтөн болон өвчтөний эргэн тойронд буй хүмүүст ямар нэгэн аюул учруулахгүй гэсэн тохиолдолд нээж болно. Энэхүү хамгаалалт нь сэтгэл санааны байдал болон муу зүйлээс бага ч болов холдуулах гэнэ.
6. Цөмийн зэвсгийн нууцЦөмийн зэвсгийн талаарх нууцыг маш хатуу сахих хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй л мэдэх биз. Хэрвээ энэхүү нууц болохгүй хүний гарт задрах юм бол магадгүй нэлээд хохирол учирах болов уу. Энэхүү мэдээллийг тусгай зөвшөөрөлтэй албан хаагчид л мэддэг байна.
7. Дайны нууцДайныг нууцгүй төсөөлөхийн аргагүй. Байлдааны стратеги, цэргийн хүчин зэрэг нь дайны үед хатуу нууцлалтай байдаг. Учир нь энд амь насны талаар яригдаж байгаа билээ. Хамгийн аймшигтай нь энэхүү нууц мэдээлэл дайсны багийнхан мэдэх явдал юм. Хэдийгээр маш хатуу нууцлалтай байдаг хэдий ч зарим нэг дайны үеийн тагнуулчдаас болоод энэхүү нууц задрах тохиолдол байдаг байна. Тэгэхээр маш сэрэмжтэй байх хэрэгтэй аж.
8. Шүүхийн нууцШүүх хурал гэдэг бол хамгийн аймшигтай бас хамгийн санаа зовууштай үйл ажиллагааны нэг болов уу. Учир нь маш олон хүмүүсийн дундаас мөрдөлт хийж сэжигтэнг тодорхойлдог. Мөн л олон танихгүй хүний мэдүүлгийг сонсож шүүгч өөрийнхөө үзэж байгаагаар сэжигтэн буруутай юу? эсвэл үгүй юу? гэдгийг тогтоох шаардлага гардаг. Шүүх хурлын нэлээд олон баримтууд нууцлагдмал байдаг. Мөн мөрдөлтийн явцын бүхий л мэдээлэл нууц байдаг бөгөөд энэ нь мөрдөн байцаах үйл явцад ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхээс сэргийлж байгаа хэрэг юм.