Суурин утсаар сүлжээндээ үнэгүй ярьдаг боллоо

2012-10-01, 17:03
13,324
Гэртээ сууринутаставиулах нь тухайн айлын хувьд нэр төрийн хэрэг байсан үе буюу 1990-ээд онд өсвөр насныхан, залуус бид аав, ээжтэйгээ булаацалдах шахам өдөр шөнөгүй гэрийн утаснаасаа зүүгдэж хайр дурлалаа эхлүүлдэг байж, ёстой л холыг ойртуулж, хоёрыг учруулна гэдгийн шидийг нь мэдэрдэг байсан билээ. Бие биенийхээ амар мэндийг мэдэж, орж гарч чадахгүй ч харилцаа холбоотой байх боломж олгодог “уламжлал” ч гэж болохоор сайхан хэрэглээг одоо болтол хангасаар байгаа “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийнхан хэрэглэгчдэдээ сайхан мэдээ дуулгаж байгааг сонсоод тус компаний Маркетинг үйлчилгээний газрын дарга С.Нямбаяртай цөөн хором ярилцлаа.
Суурин утсаар сүлжээндээ үнэгүй ярьдаг боллоо



“Монголын цахилгаан холбоо” ХК –аас хэрэглэгчдэдээ том бэлэг барьж байгаа тухай дууллаа. Юуны өмнө энэ талаараа та танилцуулна уу.
Тиймээ. Өнөөдрөөс буюу 2012 оны 10-р сарын 1-ээс эхлэн манай суурин утасны хувийн хэрэглэгчид “хот дотроо”өөрийн суурин утасны сүлжээндээ үнэ төлбөргүй ярьдаг болж байгаа.

Мөн бид 10 сарын 1-ээс Улаанбаатар хотын МИКОМ интернэт хэрэглэгчдийнхээ хурдыг 3 дахин нэмэгдүүлж хурдны доод хязгаарыг 1 МБ болгосон. Миком Интернэт хэрэглэгчид маань өмнө нь “хот дотроо” үнэгүй ярьдаг байсан бол одоо “Монгол орон даяар” өөрийн суурин утасны сүлжээнд үнэгүй ярьдаг болж байгаа. Энэ нь манай компанийн хэрэглэгчдэдээ барьж байгаа бэлэг гэж ойлгож болох юм.

Ийм сайхан мэдээг танай компанийн хэрэглэгчдэд түрүүлж хүргэж байгаадаа сэтгүүлч миний хувьд баяртай байна. Одоо тэгвэл хөдөө амьдарч байгаа аав, ээжтэйгээ хүссэнээрээ үнэгүй ярьдаг болохнээ?
Тэгэлгүй яахав. Манай МИКОМ интернэтийн хэрэглэгчид маань суурин утсаараа “Монгол орон даяар” буюу аль ч хот, аймаг, сумын суурин утасны хэрэглэгчрүү үнэгүй ярьдаг болж байгаа. Харин дан суурин утас хэрэглэдэг хэрэглэгчид маань тухайн “хот, аймаг дотроо” үнэгүй ярина. Тодруулбал, Улаанбаатар хотын хэрэглэгч Улаанбаатар хотын хэрэглэгчрүү үнэгүй, Хөвсгөл аймгийн хэрэглэгч Хөвсгөл аймгийнхаа төв дотроо болон сумдруугаа үнэгүй ярина гэсэн үг юм.

Хэрэглэгчид маань хамгийн хямд, найдвартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй харилцааны хэрэгслээ дураараа ашиглах боломжтой болж байна.

Ер нь суурин утас нь гар утаснаасаа яг ямар давуу талтай вэ?
Их сонирхолтой асуулт байна. Яг ингээд бодохоор суурин утас давуу талгүй юм шиг санагдаж байгаа биз. Мэдээж хөдөлгөөнт, хэрэглэхэд амар байдал талаас нь бодвол гар утас маш давуу талтай л даа. Сул талаа хүлээн зөвшөөрөхгүй, суурин утас чинь ийм тийм гээд байх нь өөрөө утгагүй хэрэг.

Тиймдээ ч дэлхийн чиг хандлага ерөнхийдөө гар утасны хэрэглээ асар өсөлттэй, суурин утасных аажим уналттай байгаа. Би өөрөө хүртэл гар утас хэрэглэж л байгаа юм чинь (инээв). Гэхдээ суурин утас бол хямд үнэ, найдвартай ажиллагаа, эрүүл хэрэглээ, итгэл төрүүлэх нэр хүнд талаасаа нэг номер гэж ойлгож болно.

Найдвартай ажиллагаа, эрүүл хэрэглээ, итгэл төрүүлэх нэр хүнд гэж та яг ямар утгаар нь хэлж байна вэ?
За жишээ татаад гар утастай харьцуулаад ярья л даа, найдвартай ажиллагаа талаасаа гэвэл.

Гар утсаар ярих үед заримдаа таны утасны цэнэг дуусах, эсвэл залгаж байгаа хүний чинь цэнэг дууссан, сүлжээгүй болох тохиолдлуудих гардаг байх. Ер нь элбэг шүү дээ. Харин суурин утсанд бол тийм асуудал байхгүй. Тог тасарсан ч ажилладаг.

Эрүүл хэрэглээ талаасаа гэвэл гар утасны сүлжээний долгион нь хүний биед муу, үргүй болгох, их ярьвал тархины хорт хавдартай болно зэрэг асуудлуудыг эрдэмтэд байнга ярьдаг. Тархины хорт хавдартай болох нь хаашаа юм. Гэхдээ ямартай ч эрүүл мэндэд тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгааг туршилтаар нотолсон. Суурин утас бол физик кабелиар холбогддог тул тийм асуудал байдаггүй.

Харин итгэл төрүүлэх, нэр хүнд талаасаа гэвэл одоо манай албан байгууллагууд бүгд суурин утас, факс ашигладаг шүү дээ. Энэ нь цаанаа түнш байгууллага, хэрэглэгчиддээ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, тодорхой ажлын байр хаягтай найдвартай байгууллага гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Ер нь албан харилцаа чинь албан бичгээр, биечилсэн уулзалтаар, утсаар явагдах тохиолдолд албаны суурин утсаар л явагддаг. Гар утсаар албаны харилцаа явагдана гэдэг нь өөрөө утгагүй байдаг юм.

Айл өрх, хувь хүн ч гэсэн гэрийн утастай байна гэдэг нь өөрийн гэсэн тогтвортой орон байр, оршин суудаг хаягтай гэх мэт дээрхтэй ялгаагүй итгэл төрүүлэх нэр хүндийн асуудал байдаг. Дээр нь хамгийн хямд холбооны хэрэгсэл шүү дээ.

Хамгийн хямд хэрэгсэл гэснээс, манай гэрийн утасны төлбөрийн асуудал суурин утсан дээр л үүсдэг байсан санагдах юм?
(Инээв) Суурин утас бол гэр бүлийн хэрэглээ болохоор тэгж байгаа юм. “Гэр бүлийн”. Гоё байгаа биз. Тэрнээс биш манай суурин утасны үйлчилгээний сарын суурь хураамж нь нэмэгдээд 3,500 төгрөг л болж байгаа. Тэгсэн мөртлөө та сүлжээндээ үнэгүй ярина. Энэ үнэ бол өглөө жоохон нойрмоглоодажлын цаг тулахад нэг удаа таксинд өгөх л мөнгө шүү дээ. Тэгэхээр хямд байж чадаж байна уу?

Нээрээ тийм юм аа. Та түрүүн дэлхийн чиг хандлагын талаар дурьдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй яриач.
Дэлхийн чиг хандлага нь мэдээж техник технологийнхоо хөгжлийг дагаад хөдөлгөөнт, үүрэн холбоо руугаа хошуурч байна л даа. Шинэ шинэ нээлтүүд нь ч гэсэн тийшээгээ чиглэх боллоо. Утас залгадаг биш аль болох утасгүй технологийг сонирхдог болоод байна. Энэ нь ч аргагүй юм. Манай монголд ч гэсэн компаниуд шинэ үеийн технологийг нэвтрүүлсээр л байна. Мэдээж эдийн засгийн хөгжлийн түвшин, хэрэглэгчдийн боломж бололцооноос хамаараад шинэ үеийн үйлчилгээ төдийлөн дэлгэрч өгөхгүй, тиймдээ ч үнэ нь бууж өгөхгүй л байх шиг байна. Гэхдээ ерөнхийдөө бол дэлхийн чиг хандлага, Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал манай компаний эсрэг байна гэж хэлж болохоор юм л даа.

Тэгсэн ч “Монголын Цахилгаан Холбоо” ХК бууж өгөхгүй, харин ч хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж байх шиг байна, тийм үү?
Тэгж хэлж байгаад баярлалаа. Ер нь бизнест бууж өгнө гэдэг бол сонголт биш шүү дээ. Орчноо мэдэрч, нөхцөл байдалд тохирсон хариу үйлдэл хийж чаддаг л байх хэрэгтэй. Тиймдээ ч, манай компани интернэт суурьтай шинэ сүлжээ нэвтрүүлсэн, суурин утасныхаа бүсчлэлийн хэцүү дугаарлалтыг хялбарчилсан. Өмнө ньяаж залгадаг байлаа. Жишээ татахад Дархан руу залгахын тулд 01-372-2**** гэж олон оронтой цээжлэхэд хэцүү дугаар хийдэг байсан. Одоо бол 7037-**** гээд л ярьчихна. Суурин утас физик сүлжээгээр дамждаг гэдэг утгаараа хот хооронд ярьхад илүү үнэтэй байсныг хот доторх тарифтай тэнцүүлсэн. Одоо МИКОМ интернэттэй хэрэглэгчид маань бүүр үнэгүй ярьдаг болж байна. Гэхдээ албан биш, хувь хэрэглэгчид, өөрөөр хэлбэл ажлын биш гэрийн утаснууд гэдгийг анхааруулах нь зүйтэй байх. Ер нь 91 жилийн түүхтэй манай компани цаашид ч хэрэглэгчдэдээ хандсан олон сайхан зүйлсийг хийж байх болно.

Танай компани ардын хувьсгалтай чацуу компани юм байна шүү дээ. Компанийнхаа үүх түүхийн тухай товчхон сонирхуулбал . . .
За даа, компаний түүх гээд яривал ч дуусахгүй л дээ. Ерөнхийдөө манай компани бол салбарынхаа “Эцэг” компани гэж хэлж болно. Наад зах нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн ч бай, хувийн ч бай байгууллагуудынудирдлагууд, мөн энэ чиглэлийн эрдэмтэн профессоруудын ихэнх нь манай компаниас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг юм.

Үйлчилгээний хувьд манайх мөн л мэдээлэл, харилцаа холбооны Суурин утас, интернэт, улс хоорондын яриа, утасгүй суурин холбоо, кабелийн телевиз, мэдээллийн лавлах гэх мэт бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Энэ мэтээр бүх л түүхийнхээ турш хэрэглэгчдэдээ дэлхий нийтийн технологийн дэвшлийг санал болгох, хэрэглэгчдээ хэрэглээний соёлд сургах тал дээр хичээн зүтгэж ирсэн компани.

Хэрэглээний соёл гэж та сая хэллээ. Энэ талаар та юу гэж бодож байна?
Хэрэглээний соёл гэж ярих юм бол бас асуудал байна. Соёл гэдэг чинь өөрөө бусдад төвөг болохгүйгээр өөрийн тав тух, сайн сайхныг бүрдүүлэх тухай асуудал шүү дээ. Жишээ нь орой 21:00 цагаас хойш хүн амарч байгаа гэдэг утгаараа айлын буюу хүний утас руу залгах нь бүдүүлэг хэрэг гэж үздэг. Нөгөө талаас хүн өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхээ эрүүл мэнд, тав тухыг бодож гэртээ очмогцоо гар утсаа унтрааж, шаардлагатай бол гэрийн утсаа ашиглаж байх хэрэгтэй байдаг.

Ер нь эрүүл мэнд талаасаа ч гэсэн хүн гэртээ болон ажил дээрээ байгаа тохиолдолд суурин утсаараа л ярих нь зөв болов уу.

Суурин утас өөрөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглээний соёл хүртэл бүрэлдсэн зүйл. Байгалын гамшиг, элдэв осол аваар гэнэтийн саатал, тог цахилгаангүй үед ч ажилладаг. Японд болсон аймшигт цунамид бүх цахилгаан, дулаан, харилцаа холбоо тасарсан үед ганцхан суурин утас ажиллаж, аврах дуудлага өгч хүмүүс амьд гарч байсан явдал байгаа. Нөгөө талаасаа Монголын маань хэрэглэгчид дэлхийн олон орны хэрэглэгчидтэй үйлчилгээг адилхан түвшинд хүлээж авах хэрэгтэй учир бид ч тэрхүү нөхцлийг хангаж олон төрлийн нэмэлт үйлчилгээ санал болгохыг зорьж байгаа.

Жишээ нь, энэ онд шинээр нэвтрүүлсэн манай суурин утасны дуут шуудангийн үйлчилгээ байна. Ямар нэг нэмэлт төхөөрөмж ашиглахгүй, авах шаардлагагүй. Хэрэглэгчийг эзгүй, завгүй ч юмуу утсаар ярих боломжгүй үед ирсэн дуудлага бүрийг бүртгэж, Танд үлдээсэн мэдээллийг хадгалж, өөрийн утсанд үлдээсэн дуут шуудангаа хэдийд хаанаас ч шалган сонсох боломжтой үйлчилгээ юм. Дээр хэлсэнчлэн ямар ч нэмэлт төхөөрөмж шаардлагагүй одоо ашиглаж байгаа аппарат байхад болно, бүгд манай станц дээр хийгдэнэ. Үнэ нь ч хямд байгаа. Ямар нэг үнэ төлбөргүйгээр бүртгүүлнэ, дуут шуудангаа сонсоно.

Энэ мэтээр суурин утсаа соёлтой, өөртэй ашигтай зөв хэрэглэх боломж дүүрэн байна даа.

“Монголын цахилгаан холбоо” ХК-ий гаргасан шийдвэрүүд үргэлж хэрэглэгчдийнхээ төлөө байдагт баярладаг шүү. Өмнө нь  хамгийн хямд тарифтай байсан одоо бүүр үнэгүй болгож байгаа гэхээр өөрийн эрхгүй л сайхан сэтгэгдэл төрж  байна. Өөрийнхөө зүгээс болон танай хэрэглэгчдийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье.

Бид ч бас энэ шийдвэрээ гаргахдаа хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд тустай, хол амьдардагүр хүүхэд, аав ээж, амраг садан, төрөл төрөгсөдтэйгээ харилцах харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн, ерөнхийдөө хэрэглэгчдийнхээ сайн сайхны төлөө гаргасан зөв шийдвэр гэж дүгнэж байгаа.







Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.