Хятадын нэгэн тэрбумтан Агаар худалдаж байна

Бусдаас түрүүлж баяжиж чадсан хүмүүс юуг ч мөнгө болгож чаддагаараа ялгардаг. Гэвч агаар зарна гэдэг нь гэнэн хүмүүсийг арай л басамжилсан хэрэг мэт танд санагдаж байгаад итгэлтэй байна. Иймэрхүү зүйлийг хэт фантазтай хүүхэлдэйн киноноос л үзэж байснаа санаад үнэхээр гайхсанаа нуух юун. Тэгвэл агаарыг хүртэл лаазалж зарж байгаа нэгэн бодит түүхийг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Бас яагаад Хятадын тэрбумтан ийм бизнесийг сонгосныг та үргэлжлэлээс олж мэдээрэй.
Хятадын нэгэн тэрбумтан Агаар худалдаж байна



Хятадын тэрбумтан, бизнесмэн төдийгүй буяны идэвхитэн Чэнь Гунбяо нь ногоон лаазанд цэвэр агаар савлан зарах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү бизнесээ тэрээр хүрээлэн буй орчныг хамгаалах зорилготой хэмээн тайлбарлажээ.



Оросын эх сурвалж дээр бичихдээ: “Чэнь Гунбяо-гийн талаар сонсоогүй хүмүүс энэхүү үйлдлийг нь “тэнэглэл” хэмээн ойлгож болох юм. Гэвч үнэн хэрэг дээрээ Чэнь Гунбяо бол хүрээлэн буй орчныг хамгаалах асуудалд хүмүүсийн анхаарлыг татахыг тулд байж болох бүх аргыг хэрэглэдэг нэгэн. Тиймээс ч өнгөрсөн жилээс эхэлж тэрээр өөрийгөө Чэнь Дитан буюу “нүүрс хүчлийн хийг хамгийн бага ялгаруулагч” гэж нэрлэсэн байна. Эхнэрийнхээ нэрийг ч “ногоон” гэсэн утгатай үгээр, хүүхдүүдийнхээ нэрийг “хүрээлэн буй орчин”, “хүрээлэн буй орчны хамгаалалт” гэсэн нэрээр өөрчилжээ” - гэсэн байна.



Урьд нь тэрээр хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд олон арга хэрэглэж байсны нэг нь Бээжин хотын иргэдэд 2000 ширхэг унадаг дуйг бэлэглэсэн явдал байв. Харин одоо тэрээр савласан агаар зарах замаар хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах кампанит ажлаа үргэлжлүүлж байна. Түүний энэхүү “бүтээгдэхүүн”–ийг Хятадын олон муж, хотуудад түгээж, нэг бүрийг нь 4-5 юанаар зарж байгаа аж. Чэнь: “Уг бүтээгдэхүүнийг ашиглахад их амархан. Ундаа уухдаа яадаг шигээ тагыг нь онгойлгоод, хамрандаа ойртуулж, амьсгалахад л хангалттай.” – гэж егөөдсөн байна.



600 сая еврогоор тоологдох хөрөнгтэй Чэнь Гунбяо нь өнгөрсөн жил «China Daily»-д өгсөн ярилцлагадаа хүн бүрт биологи, эх орон, эх дэлхий гэсэн гурван үндсэн матери оршдог бөгөөд эдгээрийг амь шигээ хайрлах ёстой хэмээн ярьсан байна.

Хүрээлэн буй орчны төлөөх кампанит ажлын хүрээнд борлуулагдаж буй лаазалсан агаараас олох ашгийг Японы Дяюйдао арал дахь Хятадын цэргийн ангид хандивлах юм байна.



Чэнь нь “Global Times” сонинд өгсөн ярилцлагадаа Тунчжоу мужид 1000 лааз зараад байгаа бөгөөд 5000 юань цуглуулж чадсанаа хэлжээ.

Энэ бүхний эцэст Чэнь Гунбяо гэгчийн агаар зарах бизнес нь хүрээлэн буй орчныг хамгаалах кампанит ажлын мөнгө босгох үйл ажиллагааны нэг хэсэг болохыг та мэдээд санаа тань бага зэрэг ч болов амарсан гэдэгт итгэлтэй байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()