Хамгийн анхны алсыг харагч

2012-09-28, 22:43
20,530
Паркад очих дургүй хүн гэж үгүй болов уу. Хүүхдүүд болон томчуудын суух дуртай тоглоомын нэг төрөл нь “алсыг харагч” яах аргагүй мөн билээ. Энэхүү тоглоом бараг бүх орны паркт байдаг. Ялангуяа Орос улсад бүр долоон ширхэг байдаг гэнэ. Улаанбаатар хотод Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчлэн бүтээснээр “алсыг харагч” илүү боловсронгуй тухтай болсон бөгөөд олон шинэ тоглоом хийж, орчин тойрныг нь тохижуулснаар залуусын очих дуртай газрын нэг болсон. Тэгвэл анхны “алсыг харагч” ямар байсан, хэзээ, хаана үүссэн талаар сонирхоцгооё.
Хамгийн анхны алсыг харагч



“Алсыг харагч” анх 1893 онд Америкт бий болсон байна. 1893 оны үед Чикагод Олон Улсын үзэсгэлэн болж байсан бөгөөд ялагдах дургүй Америкчүүд Францаас илүү гарах хэрэгтэй болсон юм. Франц аль хэдийн Эфилийн цамхгийг барьчихсан байсан учраас үүнтэй дүйцэх өвөрмөц, сонирхолтой зүйлийг бүтээн байгуулах шаардлага гарсан аж.



Алдарт инженер Жорж Вашингтон Гейл Феррис бодохдоо: “Нисэж байгаа мэт өндрөөс Чикаго хотын үзэсгэлэнт байгалийг ард түмэн тав тухтай сууж харж чадах нь Францын бүтээсэн Эфилийн цамхагаас ч илүү байх болно” -гэж үзжээ.Энэхүү алсыг харагчийг үзэсгэлэнгийн нээлтнээс өмнө хийж дууссан бөгөөд 75 метрийн диаметртэй байсан гэнэ. “Алсыг харагч” нь 2000 тонн орчим жинтэй, Америкийн хамгийн өндөр барилгаас илүү өндөрт хүрч байсан бөгөөд 36 ширхэг бүхээгтэй, бүхээг бүрт 60 хүн суух боломжтой байсан байна. Энэхүү дугуйны гол нь 70 тонн жинтэй байсан нь энэ үеийн хүний гараар бүтээсэн хамгийн том бэхлэгдсэн төмөр бүтээл болсон юм. Шинэ бүтээлийг хүмүүс маш ихэд сонирхож байсан бөгөөд энэхүү “алсыг харагч” минут ч зогсохгүйгээр дүүрэн хүнтэй эргэсээр байсан аж. Чикагогийн үзэсгэлэнд оролцсоны дараа дахин Сент-Луисын үзэсгэлэнд оролцсон байна. Энэхүү амжилттай болсон бүтээлийг эхлээд Британи, дараа нь Европын ихэнхи орнууд хийж эхэлсэн. 10 жилийн дараа гэхэд дэлхий дээр 100 гаруй “алсыг харагч” бий болсон байна.



Ийм их амжилт олсон хэдий ч Америкчууд Францыг дийлж чадаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Эфелийн цамхаг Парисын бэлгэ тэмдэг төдийгүй инженерийн ур чадвар гайхамшгийг харуулсан хамгийн том бүтээл юм. Харин “алсыг харагч” нь үзэгчдийн сонирхлыг татсан энгийн нэг зугаа гаргагч, алжаал тайлах зүйл мэт байсан. Англи хэлэнд “алсыг харагч”-ийг одоо хүртэл “феррисын дугуй” гэж нэрлэдэг нь түүнийг зохион бүтээгчийн нэрийг мөнхөлж чадсан байна.


















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()