Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэхүү мэлхий 50 см урт, 10 кг жинтэй гэнэ. Тэрээр ихэвчлэн загас, жараахайгаар хооллодог байна. Түүний хамар нь урагшаагаа хоолой мэт сунасан, толгойныхоо хоёр талд “хацартай”, хүзүүнийхээ доод талд ургацагтай гэнэ. Энэ бүгд нь түүнийг ан хийхэд гайхалтай нүүр хувиргалт болж чаддаг байна.
Мата-мата яст мэлхийний дотор эрхтний зүй тогтол нь бусад мэлхийнүүдээ бодох юм бол их өөр. Мэлхий толгойгоо нуух үед түүний хүзүү нь нугардаггүй бөгөөд харин хуягны доор ороогддог байна. Тиймээс мэлхийний толгой урд хоёр хөл рүүгээ наалдсан мэт болдог аж.
Энэ төрлийн яст мэлхийг дэлхий дээр ердөө л 31 ширхэг байдаг гэсэн судалгаа бий. Ихэвчлэн тэд өмнөд хэсэгт (Австрали, Шинэ Гвиней болон Өмнөд Америкт) байрладаг байна. Усны яст мэлхий болох мата-мата нь Бразил, Гвиней, Венесуэл, Суринам болон Гайанад амьдардаг.
Энэхүү яст мэлхий нь могой мэт урт хүзүүтэй учраас ан хийхэд хялбар байдаг. Тэрээр нуугдаж өөрийн ан болох загас, жараахайг хүлээж, ажигладаг гэнэ. Харин загаснууд түүний хүзүү нь дээр байдаг ургацагийг хараад түүн рүү дөхөж ирдэг байна. Энэ үед яст мэлхий амаа ангайлгаж их хэмжээний устай хамт хоолоо сорж авдаг гэнэ. Тиймээс хоолоо бүхлээр нь залгичихдаг аж. Устай хамт хоолоо авчихсан тэрээр бага зэрэг амаа ангайлгаж усыг эргүүлэн бага багаар гаргадаг байна. Бусад яст мэлхийг бодвол мата-мата хоолоо зажилж чаддаггүй учраас шууд бүхлээр нь залгидаг.
Амьдралынхаа ихэнхи хугацааг мата-мата усанд амьдарч өнгөрүүлдэг. Түүнийг тогтонги ус, нуур, эсвэл урсгал удаантай голд олж болно. Мата-мата нь хагас муудсан ургамал болон үхсэн амьтантай усанд амьдрахыг илүүд үздэг байна. Ийм ус нь хар өнгөтэй байдаг аж. Энэхүү нөхцлүүд нь түүнд ан хийхэд ихээхэн тохиромжтой байдаг гэнэ.
Энэ яст мэлхийг бусад амьтантай андуурахын арга үгүй. Түүний гадаад төрх бусдаас их өвөрмөц зарим талаараа бага зэргийн аймшигтай.
Мата-мата 50 см урттай бөгөөд хуягныхан урт нь 40 см байдаг. Хуягны дээд тал нь 3 ширхэг ташуу шүдэрхэг хэрсэн, хажуу талаараа эрчлээстэй юм байна.
Хажууд талд нь байрлах эрчлээтэй арьсны үр дүнд яст мэлхийний толгой гурвалжин хэлбэртэй болдог. Хоолой мэт хамар нь усанд толгойгоо цухуйлгахгүйгээр амьсгалах боломжийг бүрдүүлж өгдөг байна.
Гэсэн хэдий ч түүний хүзүү нь хуяг дотор ордоггүй харин түүний доор ороогддог учраас толгой нь урд хөлнийхөө хажууд очдог аж. Энэ бүх онцлог нь мэлхийг усан дотор байхад ямар нэгэн усны ургамал мэт сэтгэгдэл төрүүлдэг учраас ан хийх гайхалтай боломж болдог байна.
Харин энэхүү бүх онцлогууд нь түүнд маш их хэрэгтэй. Учир нь тэрээр хурдан сэлж чаддаггүй учраас нэг газраа байж байгаад л ан хийхгүй бол өлсөх аюултай учрах болно.
Мата-мата их ховдог амьтан юм байна. Тэрээр өөрийн гэдсийг тултал нь иддэг бөгөөд дараа нь харин идсэн хоол нь 7-10 хоног боловсордог гэнэ. Түүний үр төлөө тээх байдал нь тодорхой бус байдаг гэнэ. Ихэвчлэн 10-12 сард 5-30 өндөг гаргадаг гэнэ. Агаарын температураас шалтгаалж өндөг боловсрох хугацаа нь өөр өөр байдаг гэнэ. Агаарын температур 30 градус байх үед-60 хоног, агаарын температур 24 градус байх үед-310 хоногийн дараа өндөг боловсорч бяцхан яст мэлхий бий болдог аж.
Мата-мата ихэвчлэн 28-30 градусын усанд байх дуртай аж. Тэрээр дулаан орчинд амьдрах дуртай амьтдын нэг юм. Хэрвээ усны температур 24 градус л болох юм бол тэрээр идэвхигүй, ан хийхээсээ ч татгалздаг байна.
Хэрвээ энэхүү яст мэлхийг тэжээхийг хүссэн бол аквариумын усны температурт байнга анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд хааяа ч гэсэн гэрлийн туяанаас хол байлгах хамгаалалт хийх хэрэгтэй гэнэ. Хоолны хувьд эхний үед жижиг жараахай загасаар хооллох бөгөөд харин сүүлд нь бага багаар хөлдөөсөн загас, тахианы мах зэргийг өгч болдог байна.
Видeо.