Хавцал дунд байрлах гайхалтай хот

2012-09-26, 22:52
19,504
Дэлхий дээр сонирхолтой, өвөрмөц газрууд маш олон байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэнд Испанид байрлах Сетениль-де-лас-Бодегас (Setenil de las Bodegas) хотын талаар хүргэе. Энэхүү хотын хамгийн гол онцлог нь байшингуудын дээр, эргэн тойронд нь их хэмжээний хаднууд байдаг гэнэ. Эдгээр зургийг хараад “Хаднууд гэнэт нурчих вий дээ” л гэсэн сэтгэгдэл хамгийн анх төрч байна. Гэвч Сетениль-де-лас-Бодегасын түүхээс харахад эдгээр хаднууд хэдэн сая жилийн өмнөөс тогтож байгаа бөгөөд харин хот нь 8 зууны турш байгаа аж. Энэхүү хотод ойролцоогоор 2010 оны байдлаар 2967 иргэн амьдарч байсан байна. Одоо энэ тоо өссөн нь тодорхой.
Хавцал дунд байрлах гайхалтай хот



Сетениль-де-лас-Бодегас (Setenil de las Bodegas) Испанийн “цагаан хот”-уудын нэг юм. Энэхүү хот нь 82 км квадрат газрыг эзэлдэг байна.



Хот нь өөрийн газар зүйн өвөрмөц байрлалаараа дэлхийд алдартай билээ. Ихэнх барилгууд байгалийн үзэгдлийн үр дүнд бий болсон агуйны завсар байрладаг байна. Сетениль-де-лас-Бодегас үнэхээр гайхалтай баригдсан учраас үүнийг ямар нэгэн уран сэтгэгч зохиож барьсан гэмээр л сэтгэгдэл төрнө.



Сетениль-де-лас-Бодегас нь маш эртний улс хэмээн түүх өгүүлж байна. Хотын оршин суугчид нь энэхүү хотыг Римын довтолгооноос хамгаалж чадсан учир энэхүү хот одоог хүртэл оршин тогтнож байгаа аж.



Эрдэмтэд үзэхдээ: “Сетениль” гэдэг нь дайны үеийн нэр томъёоноос гаралтай хэмээн үздэг байна. Энэхүү нэр нь "septem nihil" хэмээх үгнээс гаралтай бөгөөд “долоон удаа амжилтгүй” гэсэн утгыг илэрхийлсэн аж. Учир нь Римүүд долоон удаа энэхүү хот руу довтлоод амжилт олоогүй юм.



Нэрний хоёр дахь хэсэг болох "-де-лас-Бодегас" нь дэлхийд алдартай виног энэхүү хотод үйлдвэрлэж эхэлснээр үүссэн байна. Нэмж хэлэхэд, энэхүү хотод хамгийн анх Христианчууд усан үзэм тарьсан байна.



Өнгөрсөн зуун жилийн турш Сетенил хиамны үйлдвэрээрээ алдартай болсон. Энд чоризо болон чердо хэмээх гахайн махан хиам хийдэг аж. Эдгээр гахайнууд хотын ойр хавийн дов толгодуудын дунд бэлчдэг байна.







Эдгээр хавцлууд иргэдийг үеийн үед хамгаалж ирсэн бөгөөд хамгаалсаар ч байна. Өвөл аймшигт хүйтнээс, зун аагим халуунаас хамгаалдаг. Сетениль-де-лас-Бодегас байнгын дундаж температур зонхилдог учраас энд сэнс хэрэглэх шаардлага огтхон ч гардаггүй.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()