88 оныхон азтай байна

2012-09-25, 18:03
12,412
Усан луу жилдээ омог бардам, сүр хүчит Луу жилтэнгүүд үнэхээр аз хийморьтой байгааг “5 байр хөтөлбөр III”-ийн 1, 2 дахь байрны эзэд харуулж байна. 1988 онд төрсөн  Бадмаагарав бүсгүй Юнителийн “5 байр хөтөлбөр III”-ийн 1 дэх байрны эзэн болж байсан бол 2 дахь байрны эзэн мөн л тус онд төрсөн Уянга хэмээх бүсгүй тодорсон ажээ. Амьдралд дөнгөж хөл алхан орж байгаа нас чацуу бүсгүйчүүдийг иж бүрэн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан, цоо шинэ байртай болгосондоо Юнител группийн хамт олон ихэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. 
88 оныхон азтай байна



Өнгөрсөн 7 хоногийн Лхагва гаригийн 21 цагт МҮОНТ-ээр “5 байр хөтөлбөр III”-ийн 2 дахь байрны эзэнг тодруулах шууд нэвтрүүлэг явагдсан бөгөөд уламжлал ёсоороо нэг сая эрх үүссэн байсан юм.  Тус нэвтрүүлэгт хяналт тавихаар МХЕГ-ийн Улсын ахлах байцаагч А. Бямбадорж, мөн МУСГЗ , МҮОНРТ-ийн уран бүтээлийн 5-р нэгдэлийн албаны дарга Д. Цоодол, 11 дэх байрны азтан Д. Бадмаагарав болон Юнител группийн МГ-ын менежер Х.Тогтохбаяр нар хүрэлцэн ирсэн байлаа. Нийтдээ 40 минутын хугацаанд үргэлжилсэн уг нэвтрүүлгийн үеэр 4 ширхэг ухаалаг гар утасны эзэн болон иж бүрэн тавилгатай, эрүүл цэнгэг агаарт байрлах Viva city-д амьдрах байрны эзэнг тодруулсан юм.




























“5 байр хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлэгч Юнител групп ийнхүү 12 дахь байрны эзнээ тодруулж, 12 өрх айлын амьдралд аз жаргал, гэрэл гэгээтэй бүхнийг хайрлалаа. “5 байр хөтөлбөр III” үргэлжилсээр байгаа бөгөөд 3 дахь байрныхаа эзнийг хүлээж байна.

Юнител корпораци.
www.unitel.mn


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.