Интернэт хаяглалтын шинэ үе болсон “IPv6” –ийн сургалт болно

2012-09-20, 20:54
12,173
Мэдээлэл харилцаа холбооны тэргүүлэгч Мобиком группын харьяа Мобинет компани “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв” APNIC олон улсын байгууллагатай хамтран IPv6 cэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Интернэтийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтэд төдийгүй Монголд асар хурдацтай нөлөөлж байгаа ба интернэтийн технологийн IPv4 хаягжилтын нөөц дуусч, дараагийн үе болох IPv6  хаягжилтыг хэрэглэж эхлээд байгаа нь энэхүү хурдацтай хөгжлийн нэгэн жишээ болж байна.
Интернэт хаяглалтын шинэ үе болсон “IPv6” –ийн сургалт болно



Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв (APNIC)-тай хамтран 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа энэ удаагийн сургалтаар IPv6 хаягжилт, түүний бүтэц, тохиргоо, техникийн боломжуудын талаар заах ба сургалтыг хөтлөн явуулахаар Мобиком Корпораци болон Мобинет компаниудын урилгаар APNIC-ийн сургалтын менежер Champika Wijayatunga болон сургалтын мэргэжилтэн Sheryl Hermoso нар Монгол Улсад хүрэлцэн ирэх юм.

Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн технологийн үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагуудын инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүдэд зориулагдсан энэхүү сургалт нь Мобиком Корпораци болон Мобинет компаниудын Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны хөгжилд оруулж буй нэгэн хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Сургалт 9 сарын 26-наас 28-ны өдрүүдэд “Рамада” зочид буудлын Кристал бизнес төвд болох ба амжилттай төгсөгчдөд Ази Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн төвийн сертификатыг гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД дарж авна уу.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.