604 метрийн өндөртэй Норвегийн Прекестулен хад

2012-09-18, 22:30
21,743
Прекестулен (Preikestolen) хэмээх хад 10000 жилийн өмнө мөстлөгийн үеэр үүссэн бөгөөд 604 метрийн өндөртэй, 25:25 метрийн хавтгай оройтой хад юм. Өвөрмөц тогтоцоос нь болж заримдаа “индэр” эсвэл Pulpit Rock “Индэр хад”, “Сүмийн индэр” хэмээн нэрлэдэг байна. Орой дээрээс Люс-фьорд болон Кьера-ийн өндөрлөг газар гайхалтай сахан харагдах болно. Прекестулен нь Норвегийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг билээ. Мөн хүн бүрийн заавал үзэх ёстой газруудын нэгд зүй ёсоор багтана.
604 метрийн өндөртэй Норвегийн Прекестулен хад



Прекестулен нь байгалийн үзэсгэлэнт газраас гадна жуулчдын хувьд тэдний сэтгэлийг хөдөлгөж чадах үзүүштэй газар юм. Энд ирснээр “хавцлын зах дээр” зогссон хэмээн бардам хэлж болно. Жил бүр энэхүү Норвегийн үзэсгэлэнт газар 100 мянга орчим жуулчид ирдэг бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн зорилготой байдаг гэнэ. Зарим нэг нь амрахын тулд ирдэг бол зарим нэг нь шинэ зүйл мэдрэх, айдсаасаа салахыг хүсэж ирдэг аж. Харин цөөн тохиолдолд зарим нь амиа хорлохын тулд ирдэг байна.



Прекестулены орой дээр ямар ч хамгаалалт, хашаа байхгүй. Прекестуленд ирж байгаа хүмүүсийн ихэнхи нь хадны зах руу очихоосоо айдаг байна. Учир нь орой дээр зогсож байх үед хад яг нурах гэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг бөгөөд хадны голд үүссэн 25 метрийн өргөнтэй ангал нь бүр их айдсыг төрүүлдэг аж.



Домогт дурдсанаар Норвегийн нэг гэр бүлийн 7 эгч дүүс, 7 ах дүү нар хоорондоо гэр бүл болсон цагт л Прекестулен нурна хэмээн үздэг байна. Тиймээс айх зүйл үгүй бололтой. Өөр нэг домогт өгүүлэхдээ: “Эрт дээр үед хадыг цаазаар авах ялыг биелүүлэхэд ашигладаг байсан” гэжээ.



Прекестулены оройд хүрэхэд үнэхээр хэцүү. Учир нь дээш авирах жимүүд маш өндөр. Энэхүү жим нь 279 орчим метрийн өндрөөс эхлээд 604 метр хүртэл үргэлжилдэг байна. Ихэвчлэн дээшээ гарахад 2 цаг зарцуулдаг боловч туршлагатай хүн бол нэг цагийн дотор л авирч чадна. Хад руу авирах хамгийн тохиромжтой үе нь 4-өөс 10-р сар хүртэлх хугацаа гэнэ.



Хамгийн ойрхон автомашины зогсоол болон Норвегийн уулын аялалын хүрээлэнгийн зогсоолоос хад хүртэл явахад ойролцоогоор нааш цааш 3-4 цаг зарцуулдаг байна.




































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()