SONY BRAVIA “X-Reallity PRO” Монголд

2012-09-18, 20:05
13,628
66 жилийн түүхт Sony брэнд зах зээлд  шинэ дэвшилтэт технологи бүхий LED зурагт “SONY BRAVIA  “X-Reallity PRO”-г Монголд танилцууллаа. Sony корпорацитай 10 гаруй жилийн туршид хамтын ажиллагаатай ажиллаж байгаа Номин Электроникс  тус бүтээгдэхүүний танилцуулах өдөрлөгийг УИД дээр энэ сарын 14-ний өдөр  танилцууллаа. Танилцуулга өдөрлөгт SONY корпорацийн төлөөлөгчид болон байнгын худалдан авагчид оролцсон юм.
SONY BRAVIA  “X-Reallity PRO” Монголд





“SONY BRAVIA  X-Reality PRO” нь ямар ч эх үүсвэрээс гарч бүй дүрсний чанарыг сайжруулах, илүү бодит, илүү амьд харагдуулж чадахуйц нэмэлт төхөөрөмжтэй. Өөрөөр хэлбэл энэ нь өргөн цар хүрээтэй хээ, өнгө дүрсний өгөгдлүүдийг зурж танд дахин боловсруулсан, өндөр чанартай, илүү бодитой зураг дүрс, интернетийн өгөгдлийг ч маш тод харуулна гэсэн үг юм.



LED дэлгэц, өндөр FRAME-RATE, дүрсний бүрсийлтийг бууруулсан шинэ зохион бүтээлт буюу BRAVIA-тай хослуулснаар илүү цэвэр, илүү бодитой дүрсийг чанарын өндөр түвшинд тодоор дамжуулна.

X-Reality PRO технологи нь хөл бөмбөгийн ногоон зүлгээс авхуулаад таны дуртай Youtube-ийн чанар муутай бичлэгийг деталчилсан байдлаар задалж, чанарын түвшинг нь гайхалтайгаар нэмэгдүүлнэ. Камераар бичсэн бичлэгийн чанар хүртэл нэмэгдсэн байхыг нүдээр үзэж таны дурсамжууд амьд, хурц тод, тунгалаг болж ирнэ.



Шинэ бүтээгдэхүүнийг нээлттэй холбогдуулан Номин Электроникс Sony Days урамшуулалт худалдааг зарлаж байгаа бөгөөд  9-р сарын 20-оос эхлэн 10-р сарын 20 дуустал явагдах юм. Тухайн загвараас нь хамаараад ваучер, DVD Player, 3D шил, Wi-Fi Adaptor, Speaker гэх мэт олон бэлэг бэлэглэх юм. Мөн мэдээж Номин Холдингийн 20 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа Монголын хамгийн том шагналын сантай “Тэрбумтан” сугалаанд оролцох боломжтой.


































Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Видео.




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.