Магадгүй Пхукетийн шөнийн захад майонез хэтрүүлэн хэрэглэсэн, гараараа базсан будааг танд санал болгох нь тийм ч аятайхан санагдахгүй байх. Гэвч байж болох хамгийн хямдхан үнээр, төрөл бүрийн сонирхолтой хэлбэрт оруулсан ийм хөнгөн зуушнуудыг та дэлхийн өөр хаа нэгтэйгээс олно гэдэг юу л бол.
Нэмэлт закуск хэлбэрээр бөөрөнхийлсөн төмс авч болно.
Эсвэл арай илүү амттай боловч, амандаа хүргэх нь битгий хэл харж ч чадамгүй “амттан”-г тэд санал болгоно.
Түүнчлэн шорлосон хавч, загас, тахианы цээж мах, гахайны өөх, сосиск, тофу, нальхан хорхой гээд өргөн сонголттой зуушнууд хаа сайгүй зарагдана.
Хуурай хоол идмээргүй байвал уутанд шөл хийлгэж идэж болно.
Одоо харин бүгдээрээ үндсэн хоолтой танилцацгаая. Юуны өмнө Тайландын үндсэн хоолонд далайн гаралтай бүтээгдэхүүнүүд ордог. Дангаар нь эсвэл будааны гурилтайгаар захиалах боломжтой. Будааны гурилыг маш олон хүмүүс таны нүдэн дээр бэлдэж өгөх нь үзүүштэй бас сонирхолтой.
Мах ч гэсэн хямдхан байдаг. Хүссэнээ сонгон авч болно. Харахад эрүүл бус мэт санагдаж магадгүй. Гэвч зах хаахад махны лангуун дээр юу ч үлддэгүй тул шинэ биш мах авна гэж айх зүйл үгүй.
Нальхан хорхойгоор хийсэн шувууны үүр мэт энэхүү ер бусын амттанг туршаад үзэхэд гэмгүй.
Будааг бол байж болох бүх хэлбэрээр бэлтгэнэ.
Тайландын десертүүдийг дурьдалгүй өнгөрөөж үл болно. Гаднаас нь хараад л шууд авмаар санагдана гээч. Амтных нь тухайд ярих юм байхгүй. Эндэхийн амттангуудыг ихэвчлэн өндөгний шар болон элсэн чихрээр бэлтгэдэг байна.
Төрөл бүрийн хачиртай бин. Дотор нь банан, эрдэнэн шиш гээд төрөл бүрийн хачир хийж болно, харин гадна талыг нь чихэрлэг гичээр амталдаг байна.
Төрөл бүрийн жимс болон чимэглэсэн жигнэмэгүүд.
Шоколадаар бүрсэн гадил жимсээр шөнийн захаар хийх аялалаа өндөрлөж байна. Энэ бүхнийг амтлахыг хүсвэл Тайландын Пхукетийг эртхэн зориорой.