"Бид хэрэглэгчдэдээ харилцаа холбоо, энтертайментийн цогц үйлчилгээг зөвхөн гэртээ биш хэрэгцээт газартаа ашиглах боломжийг олгож байгаа юм. Тэгээд ч өнөөдөр интернэт хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон. Харин бид энэхүү чухал хэрэглээг зөвхөн гэрт эсвэл ажил дээр утаснаас уяатай байлгахыг хүсэхгүй байна. Тэгээд ч эдгээр үйлчилгээг хамтад нь авч байгаа хэрэглэгчдийн хувьд эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна нэг төлбөр тооцоо, нэг үйлчилгээний төв гэх мэтээр илүү цаг зав хэмнэх болно." "Гэхдээ зарим хүмүүсийн хувьд хөдөлгөөнт интернэт шаардлагагүй, зөвхөн шилэн кабелийн интернэт байхад л хангалттай байж болох юм. Эсвэл манай санал болгож байгаа үйлчилгээнээс зөвхөн IPTV-г сонгох хэрэглэгчид бий. Тиймээс өөрсдөө хэрэглээний багцаа сонгох боломжтой уян хатан үйлчилгээний системийг бид бий болгосон юм." гэж ‘’Скай Си энд Си’’ компанийн гүйцэтгэх захирал А.Баярбат онцлон тэмдэглэсэн юм.
Хэрэглэгчид зөвхөн дөрвөлсөн үйлчилгээг бүгдийг хамт биш, харин өөрсдийн хэрэгцээ, шаардлага, амьдралын хэв маягт тохируулан гурвалсан болон хосолсон багцаас авах боломжтой. Жишээлбэл, IPTV, Интернэт, Суурин утасны гурвалсан эсвэл дан IPTV үйлчилгээг ч сонгон авч болно.
Энэхүү цоо шинэ Дөрвөлсөн багцыг СКАЙМЕДИА үйлчилгээний хамрах хүрээнд багтсан айл өрхийн хэрэглэгчид 2012 оны 9 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн ашиглах боломжтой болж байна.
Шинэ хэрэглэгчдэд “Бодсоноос ч илүү боломж” амлаж байна
9 дүгээр сард амжиж бүртгүүлсэн Дөрвөлсөн үйлчилгээний шинэ хэрэглэгч бүр төхөөрөмжийн үнийг 75%, харин ГУРВАЛСАН үйлчилгээг сонгосон бол төхөөрөмжүүдийг 100% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Мөн шинэ хэрэглэгч бүр эхний сар сонгосон багцаас үл хамааран, IPTV –гээрээ YOUTUBE, PICASA, бусад онлайн мэдээллүүд болон бүх сувгийг үнэ төлбөргүй үзэж, интернэтийн хурдаа 1 Mbps-аар нэмэгдүүлэх боломжийг нээлтийн урамшуулал болгон зарлаж байна. Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.skymedia.mn цахим хуудаснаас авах боломжтой.
СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний одоогийн хэрэглэгчид ч мөн адил өөрсдийн багц дээрээ Хөдөлгөөнт интернэт үйлчилгээг нэмж аван, ДӨРВӨЛСӨН үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой.
ДӨРВӨЛСӨН үйлчилгээний хамгийн эхний багц Prime HD Plus багц нь 80 суваг түүний дотор 11 HD суваг бүхий IPTV, 1,5Mbps хурдтай интернэт, сар бүр сүлжээ харгалзахгүй 3000₮-ийн ярианы эрхтэй суурин утасны багц дээр Улаанбаатар хотын хаана ч ашиглах боломжтой хэрэглээний хязгааргүй 1,5Mbps хүртлэх хурдтай хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг багтаасан. Уг үйлчилгээг ашиглахыг хүссэн хүн бүр холболтын хураамж 10000₮ болон хөдөлгөөнт интернэтийн модемын үнэ болох 69,000₮-г төлөхөд л хангалттай. Харин сар бүр төлөх суурь хураамжийн хувьд 45,500₮ төлнө.
Харин хөдөлгөөнт интернэтийг оруулахгүйгээр ижил үзүүлэлт бүхий IPTV, Интернэт, Суурин утасны гурвалсан үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд зөвхөн холболтын хураамж төлөн, төхөөрөмжийн үнийг 100% хөнгөлүүлэн авах боломжтой. Урамшуулал 9 дүгээр сарыг дуустал үргэлжилнэ.
СКАЙМЕДИА үйлчилгээний хамрах хүрээ, үнэ тариф, багцын талаарх мэдээллийг:
СКАЙМЕДИА үйлчилгээг хүргэгч “СКАЙ Си энд Си” компани нь 2001 оноос эхлэн өрх байгууллагын хэрэглэгчдэд олон улсын яриа, интернэтийн болон мэдээллийн технологийн үйлчилгээг үзүүлж ирсэн. 2012 оны 7-р сараас IPTV, Интернэт, Суурин утсыг багтаасан СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээ, 9-р сараас эхлэн IPTV, Интернэт, Суурин утас болон Mobile Wimax 4G технологид суурилсан Хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг багтаасан СКАЙМЕДИА анхны дөрвөлсөн үйлчилгээг зах зээлд гаргасан өрх, байгууллагын харилцаа, холбоо, технологийн цогц шийдлийг үзүүлэгч компани юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.