Булган аймаг:
Ургамал, уул, ус нь тэгширсэн байгалтай, ан гөрөө, араатан жигүүртэн ихтэй, түүхэн олон үйл явдал болж байсан, хувьсгалын өлгий нутгийн нэг гэгддэг, анхдагчууд, алдартнуудаараа бахархдаг, зах зээл, аялал жуулчлал эрхлэх таатай нөхцөл бүрдсэн, дэд бүтэц хөгжсөн зэрэг олон талаараа хүний сэтгэлийг татсан сайхан нутаг байлаа.
Булган, Хутаг өндөр сум.
Сэлэнгэ мөрний үер.
Тавтын гол нь Булган аймгийн Тэшиг сумаас хойш 20 орчим км-т байрлах цэнгэг ус ан гөрөө, араатан жигүүртэн ихтэй байгалийн үзэсгэлэгт газар юм.
Мөн Уран-Тогоо-Тулга уулын байгалийн дурсгалт газар, Хануйн рашаан, Эг Тарвагатайн бэлчир зэрэг газаруудаар аяаллаа.
Архангай аймаг:
Монгол хүн бүрийг үзвэл зохистой газаруудын нэг яаахын араггуй мөн билээ. Түүхийн дурсгалт газарууд, байгалийн үзэсгэлэн цогцолсон, түүнийгээ дагаад аялал жуулчлал ихээхэн хөгжсөн нутаг. Аялалын байгийн хувьд Өлзийт, Өгий нуур, Хотонт зэрэг сумдын түүх дурсгалын газаруудаар товчхон аяласан болно.
Өгий нуур.
Хөшөө цайдмын музей
Өвөрхангай:
Эртний Монгол гүрний нийслэл гэгдэх Хар хориум, эрдэсийн охи гэгдэх Хужирт, Батөлзийт сумын нутагаар аяаллаа. Аялалын багийн гол зорилго нь Батөлзийт сумын нутагт байрлах Могойтын рашаан, Цагаан хайрхан уул байсан юм. Байгаль цаг уурын бэрэхшээл ихтэй байсан ч бидэнд адал явдал, сонирхол татахуйц шинэ санаа эрэгцүүлэл төрсөн юм. Хамгийн гол нь энэ бүгдээс шантаралгүй зорилгдоо хүрсэндээ бид баяртай байгаа.
Үүртийн тохой
Орхон голын үер.
Орхон голын үер.
Хүн жилдээ нэг удаа очиж үзээгүй газрарт очиж бодол санаагаа төвшөтгөж, байгаль эхтэйгээ ойр байх хэрэгтэй гэсэн их багшийн номлол байдаг байхаа.
Тиймээ АМЬДРАЛ БОЛ АЯЛАЛ......
Явсан маршрут /Ногоон өнгөөр тодруулав/ Бидний бяцхан аялалтай хамт байсан та бүхэндээ баярлалаа, ЦАГААН ЗАМ аялалын баг.
Манай сайтад орсон бусад Аялалуудыг доорх линкээр орж үзээрэй.~
Аян замын тэмдэглэл №4 ~
~
Аян замын тэмдэглэл №3 ~
~
Аян замын тэмдэглэл №2 ~
~
Аян замын тэмдэглэл №1 ~