Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бусад бүх төрлийн амьтдаас ялгаатай нь, хүн бид хязгааргүй цар хүрээ бүхий оюун ухааныг эзэмшсэн билээ. Тиймээс ч идэх хоолоо хүртэл үнэр ялдам, үзэмж төгс, амт таашаалтай, биед сайнаар нөлөөлөх зэрэг олон чанарыг нь харгалзан сонгодог. Мэдээж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн хувьд л дээрхи сонголтыг чөлөөтэй хийх боломжтой байдаг байх. Гэвч төсөөлж чадсан зүйл хэзээ нэгэн цагт биелэлээ олдог гэдэг дээ. Тиймээс арааны шүлс асгармаар амттай хоолнуудын фото зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Өдөр бүр ийм хоолнуудаас дуртайгаа сонгон иддэг болохыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Мөн аль нэгийг нь гэртээ хийж идэж ч болох юм.