Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хүйтэн зэвсэг, галт буу гээд хүнийг хороох зориулалттай бүхий л аймшигтай зүйлсийг гартаа барьж, эх орноо хамгаалах зорилгын доор алах, хядах, устгахад суралцдаг хэдэн сар, хэдэн жилийн “бэлтгэл”-ийг орон бүр арми буюу зэвсэгт хүчин гэж нэрлэдэг. Зөвхөн айдсаар дүүрсэн хүн л улс төрд орж, байлдааны тактик боловсруулдаг гэж хаа нэгтэйгээс сонссон билээ. Тиймээс ч энхийн цагт цэрэгт татагдсан эр хүн ч гэсэн хайртай бүхнээ санахын зовлонд хатан, ар гэрийнхэн нь түүний хойноос хоног тоолон хүлээхийн гашууныг амсдаг биз ээ. Гэвч цэл залуу насандаа яваа аавын олон хөвгүүд нэг дор цугларсан байдаг учраас газар газрын зэвсэгт хүчнийхний амьдралд хөгжилтэй агшнууд тохиолдолгүй яах вэ. Тэр л агшнуудыг танд дэлгэн харуулах сонирхолтой фото нийтлэлийг танд хүргэж байна. Магадгүй таны хайртай залуу, төрүүлсэн хүү, тоглож өссөн дүү, ах тань яг одоо цэргийн алба хааж байгаа бол энэхүү фото цуглуулга танд илүү ойр тусах байх.