Яг ямар шалгуураар хүний оюун ухааны төвшинг хэмжих нь мөнхийн маргаан хэвээр үлдэх биз ээ. Ямартай ч одоо танд танилцуулах хүмүүс бол бидний цаг үеийн хамгийн өндөр IQ-тангууд юм.
1. СТИВЕН ХАУКИНГ - / IQ: 160 /
Магадгүй энэхүү жагсаалтад орсон хүмүүсийн дундаас хамгийн олонд танигдсан нь Стивен Хокинс болох байх. Тэрээр онолын физикийн салбар дахь судалгааны ажил болон ертөнцийн хуулийг тайлбарласан эрдэм шинжилгээнүүдээрээ танигдсан билээ. Мөн тэрээр 7 бестселлер номын зохиогч, 14 шагналын эзэм юм.
2. Ким Унг-Йонг - / IQ: 210 /
Ким Унг-Йонг бол Солонгосын сод ухаантан юм. Тэрээр дэлхийн хамгийн өндөр IQ-тай хүн хэмээн Гиннесийн номонд орж байжээ. 2 настай байхдаа тэрээр хоёр хэлээр чөлөөтэй ярьж, 4 настайдаа л математикийн хамгийн хэцүү бодлогуудыг торох юмгүй боддог байж. 8 настайдаа тэрээр НАСА-гийн урилгаар АНУ-д суралцахаар болсон байна.
3. Пол Аллен - / IQ: 170 /
Майкрософт компаний хамтрагч тэрээр өөрийн оюуны чадавхиа баялаг болгон хувиргаж чадсан амжилтын эздийн нэг юм. 14,2 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө чинээтэй тэрээр Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 48-дугаарт бичигдэж, олон охин компани болон спортын багуудыг эзэмшдэг байна.
4. Рик Роснер - / IQ: 192 /
Ийм өндөр IQ-тай хүнийг та телевизийн жирийн нэгэн продюссерийн ажил хийдэг гэвэл лав итгэхгүй байх. Ямартай ч тэрээр зүгээр нэг жирийн сод ухаантан бид юм. Түүний өмнөх ажлуудын жагсаалтад: тайчигч, зөөгч гэх зэрэг мэргэжлүүд багтдаг байна. Магадгүй тэр хэт энгийн байх дуртай, эс бөгөөс өөрийгөө бага зэрэг дутуу үнэлдэг нэгэн бололтой.
5. Гарри Гаспаров - / IQ: 190 /
Гарри Гаспаров бол 22 настайдаа Дэлхийн шатрын аварга болж байсан хүн юм. Тэрээр дэлхийн номер нэг шатрын тамирчин гэдэг нэрийг хамгийн удаан зүүсэн нэгэн билээ. 2005 онд тэрээр шатрын спортод зодог тайлж, өөрийн биеийг улс төр болон уран зохиолд зориулахаар шийджээ.
6. Сэр Эндрю Уайлс - / IQ: 170 / Британий алдарт математикч Сэр Эндрю Уайлс нь 1995 онд Дэлхийн хамгийн хүнд бодлого болох Фермагийн их теоремийг нотолж байжээ. Тэрээр математик болон шинжлэх ухааны талбарт 15 шагналыг авсан юм.
7. Юдит Полгар - / IQ: 170 /
Юдит Полгар бол 15 настайдаа Дэлхийн хамгийн залуу аваргаар тодорч, Бобби Фишерийн рекордын эзнээр нэг сарын турш нэрлэгдэж байсан Унгарын шатарчин юм. Эцэг нь түүнийг эгч дүүсийнх нь хамт багаас нь шатар тоглуулж сургасан бөгөөд үүгээрээ хүүхдийг балчир наснаас нь аливаа зүйлд сургавал өндөр амжилт үзүүлж болдогийг дэлхий дахинд нотлон харуулжээ.
8. Кристофер Хирата - / IQ: 225 /
Америкийн иргэн Кристофер Хирата нь 14 настайдаа Калифорнийн техникийн их сургуульд элсэж байсан бол 16 настайдаа НАСА-гийн Ангараг гаригийг судлах багт ажиллаж байжээ. 22 настайдаа тэрээр астрофизикийн чиглэлээр шинжлэх ухааны докторын цол хүртсэн юм.
9. Теренс Тао - / IQ: 230 /
Тао бол үнэхээр суу билэгт жаал байжээ. 2 настайдаа арифметикийн үндсэн үйлдлүүдийг чадмаг гэгч нь гүйцэтгэдэг болоод байж. 9 настайдаа тэрээр их сургуулийн математикийн хичээлүүдийг үзэж, 20 настайдаа Принстоны Их Сургуулиас Докторын зэрэг хүртсэн байна. 24 настайдаа тэрээр Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургуулийн хамгийн залуу профессороор ажиллаж байжээ. Ажиллах хугацаандаа тэрээр 250 гаруй эрдэм шинжилгээний ажил туурвисан юм.
10. Жеймс Вудс - / IQ: 180 /
Америкийн жүжигчин Жеймс Вудс нь гялалзсан оюутан байсан юм. Тэрээр Лос-Анжелес дэхь Калифорнийн их сургуулийн алгебрын ангид тун амжилттай суралцаж байгаад Массачусетсийн Техникийн их сургуульд хуульчаар суралцах болжээ. Удалгүй сургуулиа орхиж жүжигчний мэргэжлийг сонгох болсон тэрээр Эмми-гийн гурван шагнал, Оскарын хоёр шагналын эзэн билээ.