Рестораны хамгийн үзэмжтэй 10 хоол

2012-09-01, 01:48
25,493

“Food and Wine” сэтгүүлийнхэн саяхан рестораны хамгийн үзэмжтэй 10 хоолны жагсаалтыг гаргасныг тантай хуваалцахаар шийдлээ. Харахад л арааны шүлс асгармаар эдгээр хоолнууд нь үнэр, амтны хувьд ч гэсэн дэндүү сайхан гэнэлээ. Гэвч бид эдгээр хоолнуудын орц найрлага, үзэмжийг нь хараад амтыг нь төсөөлөхөөс өөр боломжгүй. Хаа нэгтээ идэж үзсэн хүмүүс нь сэтгэгдэл дээр туршлагаа хуваалцана биз ээ. Ингээд рестораны зэрэглэлд бэлтгэдэг хамгийн үзэмж сайтай 10 хоолтой танилцацгаая.

Рестораны хамгийн үзэмжтэй 10 хоол



Mugaritz (Рентериа, Испани)
Mugaritz ресторан нь Мишлен-ний хоёр одтой газар юм. Энэ бол хоолны салбарынхны хувьд жинхэнэ супер рейтингэд тооцогддог үзүүлэлт ажээ. Уг рестораны ахлах тогооч нь хөөсөөр хоол чимэглэх олон жилийн туршлагатай нэгэн тул энэхүү жимс, сонгинотой ер бусын десертыг бэлтгэж, үйлчлүүлэгчдээ баярлуулдаг байна. Харин хоолны нарийн орц, хийх арга нь маш нууц зэрэглэлд байдаг ажээ. Photo courtesy of Mugaritz




Pierre Gagnaire (Парис, Франц)

Энэхүү хоолыг “Салхины талст” гэж нэрлэдэг. Уураг дээр ус, элсэн чихэр нэмэхэд л ийм ер бусын хөөсөн талстууд болж хувирдаг ажээ. Photo © Jacques Gavard




Michel Bras (Лагийоль, Франц)

Таны харж байгаа «Гаргуйу» салатны найрлаганд 60 орчим төрлийн хүнсний бүтээгдэхүүн ордог гэнэ. Улирлаас хамаарч хүнсний ногоо, өвс, амтлагч, цэцэгс, төрөл бүрийн үр гэх зэрэг ургамалын гаралтай орцуудыг оруулж өгдөг байна. Өөрөөр бол гарт тааралдсан бүхнээ хольдог салат гэж нэрлэж ч болно. Гэхдээ хамгийн амттай харагддаг ТОП 10 хоолны нэг болж чаджээ. Photo courtesy of Bras




Alinea (Чикаго, АНУ)
АНУ дахь Alinea рестораны үйлчлүүлэгчид ванильны пуддингээс авахуулаад трюфельний нухаш, хатаасан талх гэх зэрэг 5 төрлийн амттантай энэхүү десертийг худалдан авах боломжтой байдаг. Амтлах мэдрэмжийн хувьд хосгүй таашаалыг өгдөг десерт гэсэн шүү. Photo © Lara Kastner




Momofuku Ko (Нью-Йорк, АНУ)
Энэхүү “Жигнэсэн дайкон, бөөрний зөөлөн зах, амталсан лууван болон горчицны үртэй десерт”-ийг бэлтгэхэд 48 цагийг зарцуулах шаардлагатай байдаг аж. Орц нь уг десертны амтыг төсөөлүүлээд өгч байгаа байх. Photo © Gabriele Stabile




Bazaar by Jose Andres (Лос-Анжелес, АНУ)
Энэ бол перцний амттай уксусанд дэвтээсэн хясаа юм. Ширээн дээр хүргэхдээ үүнийг уламжлалын дагуу, төмөр саванд хийж өгдөг байна. Photo © Darko Zagar




Manresa (Лос-Гатос, Калифорни, АНУ)
«L’Arpege тахианы өндөг». Тахианы өндөгийн шарыг нь хересны уксус, слив болон агч модны шүүстэй хамт чанасныхаа дараа, эргээд өндөгний хальсанд хийдэг байна. Photo © Mark Holthusen




Aronia de Takazawa (Токио, Япон)
«Зөөлөн амтлагчтай загас» - энэ бол шар сүүлт загасны махыг уулын зэрлэг ногоог хасах 200 градус хүртэл хөлдөөсөн хүнсний лили-ний сонгинотой хольсон десерт юм. Ширээн дээр ирэхдээ цас хайлж буй мэт уур савсуулан байдаг. Рhoto courtesy of Aronia de Takazawa




Nihonryori Ryugin (Токио, Япон)
Тажима-гаас авч ирдэг цасны хавч, далайн ургамал хоёрыг 10 цаг тасралтгүй утаад, шөлөнд чанадаг хоол. Photo © Jun Takagi




Combal.Zero (Риволи, Итали)
Өндөгтэй түрсийг хийтэй хуванцар саванд хийж авч ирдэг. Бэлтгэх явц нь үнэхээр солиотойн дээр амт нь юутай ч харьцуулшгүй сайхан гэнэ. Photo © Combal.Zero




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()