Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жинхэнэ нэрийг нь Дэвид Глэшин (David Gleshin) гэдэг “Орчин үеийн Робинзон” энэ эр нь Австралийн Баруун-Урьд хэсэг дэхь бяцхан арал дээр сүүлийн 20 жилийн турш ганцаараа амьдарч байгаа юм. Тэрээр өмнө нь саятан байсан ажээ. Харин 1987 онд бизнес нь дампуурч, хөрөнгийн бирж дээр 6.5 сая долларыг алдсан байна. Эцсийн мөчид сая саяын хөрөнгөнөөс нь түүнд энэ бяцхан арал л үлджээ. Энэ арал руу тэрээр 1993 онд нүүсэн бөгөөд тэр цагаасаа хойш эндээ амьдарч байгаа юм. Үнэнч анд Квази нохойноос нь өөр хань болох хүн, гэр бүл гэж түүнд үгүй. Саятан асан Дэвид Глэшин нь энэ амьдралдаа үнэхээр хайртай бөгөөд өөрийгөө “Дэлхийн хамгийн аз жаргалтай залуу” гэж нэрлэдэг байна.