Дэлхийн алдарт Maroon 5 хамтлагын Амьд тоглолтыг хамтдаа үзэцгээе

2012-08-27, 18:45
12,689

Дорнын сувд Гонконгын Asia World-Expo танхимд 2012-оны  9-р сарын 27-ны  20:00 цагаас Грэммийн 3 удаагын шагналт MAROON5  хамтлаг ганцхан удаа тоглолтоо хийх тул, үнэнч сонсогч үнэнч фэнүүдэд нь зориулан Монголиан турс компани тусгай Maroon-5 аялалыг зохион байгуулж байна. Ахлах сургуулийн 4 хөвгүүний бүрэлдэхүүнтэй, Kara's Flowers нэртэйгээр гараашинд байгуулагдаж байсан ч өдгөө "Maroon 5" нэрээр Дэлхийн сая сая сонсогчдын танил болсон Америкийн поп рок хамтлаг юм.

Дэлхийн алдарт Maroon 5 хамтлагын Амьд тоглолтыг хамтдаа үзэцгээе









Хамтлаг 1999 онд дуучин гитарчин Adam Levine, даралтад хөгжимчин Jesse Carmichael, басс гитарчин Mickey Madden бөмбөрчин Ryan Dusick, гитарчин James Valentine гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан. Maroon5 өөрсдийн тоглодог урсгал стилийг олон удаа солин тоглож байсан. 2004 онд тэдний Harder To Breathe, This Love хэмээх синглүүд шилдэг дууны жасаалтыг удаан хугацаагаар тэргүүлж байлаа.



Тэдний Songs About Jane альбом нь Platinum цомог болж чадсан. Мөн цомог Billboard-ийн зургаадугаарт бичигдэж байсан. Тэдний дараагийн хит нь наймдугаар сард гарсан She Will Be Loved юм. Энэ дуу хамтлагийг тойрсон шуугианыг улам дэвэргэсэн. Maroon5 2005 оны Grammy music awards-ийн Best new artist шагналын эзэн болсон. Мөн 2004 онд өөрсдийн acoustic тоглолтоо амьдаар бичин гаргаж, 2005 оны ес дүгээр сард Santa Barbara Bowl-д амьд тоглолтоо хийж байсан.



Энэхүү аялалд хамрагдаснаар та Гонконгыг зорих хүн бүрийн очих дуртай залуусын зугаа цэнгэлийн Ошин паркт тоглох, Хөлөг онгоцны аялал олон улсын 4 одтой зочид буудалд тухлах, зэрэг олон олон хөтөлбөртэй тул, ажаал ядаргаагаа тайлан шинэ эрч хүч авна гэдэгт бид итгэж байна.

Утас: 55151265, 368365
И-Мэйл: mglempiretour@gmail.com
FB: https://www.facebook.com/events/103001899842399/

Жич: Аялалын хөтөлбөр 9-р сарын 10-нд гарна.







Видео.




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.