Ялалтын амт

2012-08-13, 00:04
17,297

Лондонгийн зуны Олимп дуусахад нэг хоног үлдлээ. Одоогийг байдлаар ойролцоогоор 700 гаруй алт, мөнгө, хүрэл медалууд эзэддээ очжээ. Шинэхэн төрсөн Олимпийн аваргууд баярлан уйлж байна. Тэд үүний төлөө их хичээж, зүтгэсэн нь тодорхой. Энэ их хүч хөдөлмөрөөр олж авсан нэр хүнд, медал гэдэг бол бүхнээс илүү амттай.

Ялалтын амт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Их Британийн дугуйн тамирчин Дэни Кинг уралдаандаа түрүүлсний дараах баяр баясал



Оросын тамирчин Юлия Зарипова 3000 метрийн саадтай харайлтийн тэмцээнд түрүүлж алтан медал хүртсэний дараа саадыг үнсэж байна.



400 метрийн саадтай гүйлтийн хоёр удаагийн Олимпийн аварга Феликс Санчес гурав дахь удаагийн ялалтаа байгуулаад гэр бүлийнхээ зургийн өмнө сөхрөв.



Украйны хүндийн өргөлтийн тамирчин Алексей Торохти 412кг \шууд 185кг, тулгууртай 227кг\-ыг өргөж ялалт байгуулж алтан медалийн эзэн болжээ. Тэрээр ялсандаа хязгааргүй их баяртай байна.



Олимпийн аварга Кэтрин Коуплэнд хосоор сэлүүрдэх тэмцээнд медал авсандаа баярлаж уйлж байна.



Чехийн багийг шигшээ дөрөвт ялсны дараа Францын сагсан бөмбөгчин Эдвиж Лоусон-Уэйд баярласандаа болоод өөрийн багийн хамтрагч болох Селин Дюмэрк-ийг тэврэн авав.



Испанийн тамирчин Марина Алабау Ниера өөрийн оронд анхны алтан медалийг авчрав.



Унгарын тамирчин Петер Модош, Данийн тамирчин Эрик Хаканыг ялж хүрэл медал хүртсэндээ хөл нь газар хүрэхгүй болтлоо баярлажээ.



Германы диск шидэлтийн тамирчин Роберт Хартинг өөрийн оронд тав дахь алтан медал авчирсандаа баярлаж майкаа урав.



Хятадын тамирчин Сюй Лицзя дарвуулт завьны тэмцээнд алтан медал хожоод баярлаж байна.



Хамгийн хурдан тамирчин болох Усэйн Болт өөрийн өрсөлдөгчидөө ардаа орхиж барианд орж ирэв.



Азербайжаны тамирчин Мария Стадник 48кг жингийн чөлөөт бөхөөр Украйны тамирчин Ирина Мерлиныг хожив.



Их Британийн тамирчин Жессика Эннис \төвд\ хөнгөн атлетикийн долоон төрлөөр оролцож алтан медал хожсондоо баярлаж нүүр дүүрэн мишээж байна.



Британийн хөнгөн атлетикч Мохамедд “Мо” Фарах 10,000м гүйлтэнд түрүүлж Олимпийн аварга болов.



Ямайкийн хөнгөн атлетикийн тамирчин Шэлли-Энн Фрейзер баярын нулимс унагав. Тэрээр 2008 оны Олимпоор 100м-ийн гүйлтэнд түрүүлж байсан бол энэ амжилтаа бататгаж 2012 оны Олимпоор мөн түрүүлж хошой аварга болжээ.



Алжирийн тамирчин Тауфик Махлуфи 1500 метрийн гүйлтэнд түрүүлж эх орондоо алтан медал авчрав.



Испанийн усан поло-гийн эмэгтэй тамирчид Унгарийн багийг 10:9 хожсондоо баярлаж үсэрцгээж байна.



Британийн теннисчин Энди Маррей финалын тоглолтонд Швейцарийн тамирчин Рожер Федерерийг ялсандаа итгэж чадахгүй нүүрээ дарав.



Хятадын тамирчин Дин Нин ширээний теннисээр түрүүлсэндээ баяртай байна.



Дугуйн тамирчин болох Крис Хояг зургаан удаагийн Олимпийн аварга болсонд нь баяр хүргэж дасгалжуулагч нь өргөв.



Нидерландын өвсөн дээрх хоккейн эмэгтэй тамирчид хагас финалд ялсандаа баярлацгааж байна.



Бен Эйнсли дарвуулт онгоцны уралдаанд түрүүлж дөрвөн удаагийн Олимпийн аварга болов.



Оросын агаарын теннисний тамирчин Валерия Сорокина хүрэл медал хүртэж Нина Висловаг тэврэв.



500 метрийн сэлүүрдэлтийн уралдаанд Унгарийн тамирчид болох Каталин Ковач, Кристина Фазекаш, Габриэлло Сабо болон Данута Кожак нар хамгийн өндөр амжилтыг үзүүлэв.



Хос теннисний төрөлд Жоао Монтейро болон Тиаго Аполония нар түрүүлжээ.



Дэлхийн рекордын эзэн Америкийн тамирчин Эштон Итон 100м зайд хамгийн түрүүнд барианд орж ирлээ.



Швейцарийн гурван төрөлтийн тамирчин Никола Шпириг ялалтын төлөө Шведийн тамирчин Лиза Нордентой уралдаж байна. Тэрээр өөрийн өрсөлдөгчөөс хоёрхон секундын өмнө орж иржээ.



Хятадын тамирчид болох Тянь Цин болон Чжао Юнлэй нар багийн агаарын теннисний төрөлд ялалт байгуулж Олимпийн аварга болжээ. Эцсийн шатанд тэд Японы тамирчдыг 21:10, 25:23-аар хожсон байна.



Францын гандболын тамирчин Никола Карабич шигшээ дөрөвт ялсандаа баяртай байна.



Британийн тамирчин Ник Демпси шагнал гардуулах ёслолын дараа хөвгүүдээ тэвэрчээ. Тэрээр дарвуулт завьны RS-X төрөлд мөнгөн медал хүртсэн аж.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()