Стандартад тусгагдсан 6 грамм нь яг хэмжээгээрээ ашиглагдаж байсан удаа тун ховор юм байна.
1867 онд Парист хуралдсан Олимпын анхны конгресс дээр Олимпын төрлүүдийн ялагчдын шагналын талаар авч хэлэлцжээ. Хурлын шийдвэрээр, гуравдугаар байранд орсон тамирчин хүрэл медаль, Хоёрдугаар байранд орсон баг, тамирчинд 925 пробын мөнгөн медаль, харин нэгдүгээр байранд орсон баг, тамирчинд мөн адил сорьцтой мөнгөн медалийг 6 грамм алтаар бүрсэн хэлбэрээр олгохоор тогтсон байна. Гэвч хурлаас хойших анхы олимп буюу 1896 оны тэмцээнээс эхлээд л дүрмээс гажиж эхэлжээ. Тэр үед гуравдугаар байрт медаль олгоогүйгээр барахгүй, хоёрдугаар байрт хүрэл медаль, нэгдүгээр байрт маш бага алттай мөнгөн медаль олгожээ.
Харин дараагийн Олимдоор ялсан баг, тамирчда хүрлээр цутгаж, мөнгөөр бүрсэн дөрвөлжин тэмдэгтийг олгосон байна. Харин 1908 онд болсон дөрөв дэхь удаагийн Олимпод эхний хоёр биш, эхний гурван баг, тамирчинд медаль олгоод зогсохгүй нэгдүгээр байранд орсонд нь цул алтаар цутгасан медаль олгожээ. Тэрхүү алтан медаль нь хэдийгээр ердөө 3,3 см-ийн диаметртэй жижигхэн хэмжээтэй байсан ч, 25 грамм жинтэй байв. Хожим нь медальний хэмжээ нь томорч, алтны орц нь багассаар байсан боловч 6 граммаас буурч байгаагүй юм.
1980 оны Оросын олимпын алтан медаль нь Олимпын Хорооноос гаргасан стандарт болох 6 граммын алтны орцыг яг биелүүлж байжээ. Үүний дараагийн олимпын алтан медальны үнэт металлын орц нь бүр 6,5 грамм болж өссөн байна. Гэвч жил жилийн Олимпын тэмцээний үнэ цэнэ нь алтан медаль дахь 250 доллараас хэтрэхгүй үнэлэгдэх алтны орцноос хамаардаггүй билээ. Үүний нэг жишээ гэвэл 2004 онд, Польшийн усанд сэлэлтийн тамирчин Отилия Энжейчак нь Афины Олимпоос авсан өөрийн алтан медалиа дуудлага худалдаанд оруулж, 82 500 доллараар арилжиж байжээ.