1. Хэрвээ Дэлхий тэнхлэгээ тойрох хөдөлгөөнөө огцом зогсоох нь аварга том солиртой эсрэг зүгээс мөргөлдөхөөс нааш, бараг боломжгүй зүйл. Тийм тохиолдолд Дэлхий тэнхлэгээрээ эргэхээ болих болно. Гэхдээ тормоз дарсан мэт гэнэт зогсох нь юу л бол. Ямартай ч, ямар нэгэн байдлаар дэлхий тэнхлэгээ тойрон эргэх хөдөлгөөнөө гэнэт зогсоовол юу болох бол?...
Юун өмнө Дэлхийг хатуу биет биш гэдгийг санацгаая. Дэлхийн газрын хөрс хүртэл сансар огторгуйн хувьд алмны хальс шиг л зөөлхөн. Энэхүү зөөлхөн, бас нимгэн давхарга доор шингэн магм, цөм оршдог. Дэлхийн цөм ч гэсэн эргэлддэг билээ. Харин дэлхий тэнхлэгээ тойрох хөдөлгөөнөө огцом зогсоовол дотор нь байх шингэн биет нь эргэлдэх хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ажээ. Ингэхдээ гаднах хөрсөө нэлээн гэмтээх юм байна. Үүний үр дүнд хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт, хагаралт үүсч, галт уулууд дэлбэрэн, энд тэндгүй нүх ангал үүссэнээр дэлхий дээр бараг галав юүлэх ажээ. Түүнчлэн агаар ч гэсэн Дэлхийг тойрон эргэлдсэн хэвээр байх ажээ. Энэ үед салхины хүч ердийнхөөс хэд дахин буюу 500 м/с хүртэл хүчтэй болж, хүчилтөрөгчийн ноцтой дутагдал үүсэх магадлалтай юм байна.
Түүнчлэн Дэлхийн кинетик энерги нь инерцийн хүчний нөлөөнд автаж, жинхэнэ дэлбэрэлт үүсдэг байна.
2. Харин Дэлхийн тэнхлэгийн дагуу эргэх хөдөлгөөнөө аажмаар зогсоовол -аюул сүйрэл арай бага байх ажээ. Эрдэмтэд ийм нөхцөлд юу болохыг аль хэдийн тооцоолжээ. Ийм тохиолдолд Далайнууд ширгэж, төвөөс зугтах хүчний улмаас усны урсгал Экваторыг чиглэхээ болих юм байна. Харин Экваторын бүсэд Дэлхийн хуурай газар экватор хэсгээрээ үлдэж, хойд болон өмнөд хэсгүүд нь усанд аажмаар живснээр Хойд болон Өмнөд гэсэн хоёр далайтай болох ажээ.
Харин Дэлхий дээр Экваторын бүс дагуух ганцхан тив үүсэх юм байна. Түүнчлэн Дэлхий нарыг бүтэн тойртол өдөр, шөнүүд бүтэн жилээр үргэлжилдэг ажээ. Дөрвөн улирлын оронд өглөө, өдөр, орой, шөнүүд гурав гурван сараар ээлжлэнэ. Үүнээс хамаарч цаг уурын байдал ч өөрчлөгдөж, өдрийн бүс нь тропик, шөнийн бүс нь арктик байх ажээ. Агаарын хөдөлгөөн нь энэ байдлыг арай уян хатан болгох боловч тийм ч их нөлөөлөхгүй юм байна. Туйлын далайнууд одоогийнхоос хамаагүй илүү хүйтэн устай болох ажээ.
1. Дэлхий нарыг тойрон эргэх хөдөлгөөнөө зогсоовол юу болох вэ? -гэсэн бас нэгэн хувилбар бий. Ийм зүйл мэдээж боломжгүй ч гэсэн урьдчилан тооцоолохыг хэн ч хориглоогүй шүү дээ. Хэрэв дэлхий нарыг тойрохоо боливол орбитоос гарч, Нарыг чиглэн хөдлөх юм байна. Гэвч наранд арай хүрч чадахгүй. Учир нь нар ч гэсэн өөрөө сансар огторгуйд хөдөлгөөнтэй байдаг ажээ.
Ямартай ч Дэлхий нартай нэлээн ойртож очсоноор нарны салхи Дэлхийн агаар мандлаар үлээж, бүх усыг ууршуулах юм байна. Ингээд хэзээ нэгэн цагт “Цэнхэр гариг” гэгддэг байсан нарны дэргэдэх энэ бөмбөлөг нь цаашлаад огторгуйн орон зайруу тэмүүлсээр байх ажээ. Яван явсаар аварга том гаригуудын орбитод хүрч очих юм байна. Бүүр Нептун, Плутон хүртэл яваад, эргэн Нарыг чиглэх аж. Гэхдээ нарлуу эргэн очино гэдэг магадлал бол зөвхөн таамаг төдий юм. Учир нь Дэлхий бол зүгээр нэгэн солир биш, масс ихтэй биет билээ. Өөрийн хөдөлгөөнөөрөө Дэлхий нь бусад олон гаригуудыг дагуулж, хиймэл дагуулаа болгоно. Юпитер, Сатурн зэрэг аварга гаригуудын дэргэд байснаараа Дэлхий нь хэд хэдэн хэсэг болох задрах ч магадлалтай. Ийм тохиолдолд солирын бас нэгэн бүс бий болж, Дэлхий нь аялалынхаа туршид төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй солилуудтай тааралдан, амьдралгүй болсон “бие”-дээ улам их сүйрлийг авч ирэн, хэдэн хэсэг болон задрах юм байна.
Дэлхий ямар нэгэн байдлаар хөдлөхөө боливол юу болохыг урьдчилсан байдлаар ингэж тайлбарлажээ. Харин та хөдлөхөө боливол яах тухайгаа бодож үзсэн үү?...